
Монгол-Польш бизнес уулзалтыг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Наваан-Юндэнгийн Оюундарь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран Гадаад харилцааны яаманд "Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулав.
Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул, БНПУ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг (PAIH)-ийн Монгол дахь худалдааны албаны Судалгааны дарга Б.Золжаргал, БНПУ-ын Экспортын зээлийн даатгалын корпорац (KUKE)-ийн Гүйцэтгэх захирлын орлогч К.Ковальска нар Монгол, Польшийн бизнес орчны талаар болон хоёр орны экспорт дэмжих даатгалын үйлчилгээний тухай тус тус танилцуулга хийжээ.
OECD /Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага/ Монгол Улсын рейтингийг 7 -> 6 хүртэл өсгөсөн хэдий ч энэ уулзалтын үеэр Польш Улсын Экспортын зээлийн даатгалын корпорац 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улсын эрсдэлийн зэрэглэлийг 7 -> 5 болгохоор болсон ба Польшоос экспортоор бараа бүтээгдэхүүн худалдан авах урьдчилгаа төлбөр болон бусад төлбөрийг хийхэд харьцангуй бага хүүтэй шугаман зээл гаргах боломжийг бүрдүүлж, үйлчлүүлэгчдийн даатгалын шимтгэлийг буруулахаа мэдэгдлээ.
Уулзалтанд Монгол, Польшийн бизнес төлөөлөл оролцож, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцсэн байна.
Монголын талаас “Ханбогд кашмер”, “ТЭСО групп”, “Бид санхүүгийн байгууллага”, “Газар шим”, “Organic food export”, “Mongolian ECO TREKKERS ” , “URBANEK”,”АГАР” гоо сайхны бүтээгдэхүүн борлуулагч, “ТЕХНИК ИМПОРТ”, Эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл гадаадаас импортолдог байгууллага, Эрдэнэт хот болон Хөвсгөлийн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд зэрэг хорь гаруй байгууллагын төлөөлөгч оролцов.
Тус уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 3 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд БНПУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд тавьсан хоёр улсын худалдааны эргэлтийг багадаа хоёр дахин нэмэгдүүлэх зорилгод хүрэх томоохон алхам боллоо.
Сэтгэгдэл4
Н.Оюундарь сайн ажиллаж байнааа
Европийн хамгийн ядуу орон байсан
Оросын Псков Смоленск,Украйны Львов Волын Иоан Франковск Польшийн газар нутаг.
Бескрайная просторная необъятная любимая страна Россия нет другого такаво страна с чего начинается РОДИНА