Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож, үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд ШХАБ-ын гүйцэтгэж буй үүргийг онцлон тэмдэглэж, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлж ирснийг дурдав.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцолж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” зэрэг үндэсний хөдөлгөөнийг танилцуулан, 2026 онд Улаанбаатарт НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурал (COP-17)-ыг зохион байгуулахаар ажиллаж байгааг тэмдэглэлээ.
Монгол Улс бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр ложистикийн чухал зангилаа болох “Транзит Монгол” зорилтыг дэвшүүлж, ОХУ, БНХАУ-тай хамтран авто болон төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын томоохон төсөл, мөн байгалийн хий дамжуулах хоолойн төслийг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.
ШХАБ-ын гишүүн бүх оронтой харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүс нутгийн интеграцид хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн БНХАУын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Даян дэлхийн засаглалын санаачилга” нь НҮБ төвтэй олон улсын тогтолцоонд хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхийг чухалчлан онцолсныг талархан сайшаав.
Энэ удаагийн дээд түвшний уулзалтад ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Пакистан, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Армени, Вьетнам, Малайз, Индонез, Лаос, Камбож, Туркменистан, Египет, Мальдив, Балба зэрэг улсын төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нар оролцлоо.
Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ермекбаев, ТББ болон бүс нутгийн олон улсын байгууллагуудын удирдлагууд хуралдаанд оролцож, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд чиглэсэн өргөн хүрээний асуудлыг хэлэлцэв.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан БНХАУ-ын Тяньжин хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Мягмар - 11 сарын 11,
2025

Сэтгэгдэл9
ШХАБ - д ороогүй орнуудын жагсаалтад Монгол улс ХНУ , Англи , Франц , Герман , Израиль , Австрал , Украин зэрэг улстай мөр зэрэгцэн алхаж байгаа ...
Фашист НАТО-гийн гишүүн Туркийн Эрдагон чинь ШХАБ-д ирчихсэн шаль шаль гэчихсэн шааж явна! Ккк
Delhiin tub eu America aas hyadad oros entheg t shiljej ba ene 3 buh asuudal shiidene
Ккк. Хувь нэмэр оруулана ч гэх шиг!! Юугаараа юм бол?! Хуралд нь сууж хувь нэмрээ оруулж бн гээд бодоод байгаа юм биш үү?? ШХАБ-г манай хүн өөд нь татаад байгаа юм биш үү??Ккк . Нөгөө тэргүүн зөвлөх, улайдсан нёолебирал Баярхүү нь зааж өгсөн юм байх даа!!?? Тэр гараар зөвлүүлээд байхаар чинь яах юм бэ!!??
Монголчууд Америкаас айгаад, ичээд 20 жил Шанхайн хамтын ажиллагааны байгуулагын гишүүн болж чадалгүй яг л гөлөг шиг явна.
Ккк. Хувь нэмэр оруулана ч гэх шиг!! Юугаараа юм бол?! Хуралд нь сууж хувь нэмрээ оруулж бн гээд бодоод байгаа юм биш үү?? ШХАБ-г манай хүн өөд нь татаад байгаа юм биш үү??Ккк . Нөгөө тэргүүн зөвлөх, улайдсан нёолебирал Баярхүү нь зааж өгсөн юм байх даа!!?? Тэр гараар зөвлүүлээд байхаар чинь яах юм бэ!!??
Dariuhan eleh ajiglagch gej yu ba delhiin buh shiidber oros hyadad entheg gesen 3 deer irj ba eu America hog bolon uldej ba
Хаантан минь түм бум наслаг. Монгол Улсыг минь мөнхөд удирдаж, мөнхөд биднийг дарлан мөлжиж хайрлаарай. Ах, дүү амраг сайдан, найз нөхдөө төрийн бүх сайхан ажил, албан тушаалд суулгаж байгаа цорын ганц ухаантан бол та билээ. Таны өөдөөс болохгүй, бүтэхгүй гээд олон юм хуцаад байсан Оюунэрдэнэ гүлгийг хөөгөөд явуулсан чинь машид зөв шүү. Баялаг хураана, боолуудыг өмч хөрөнгөтэй болгоно гэж эрхэм хааны өөдөөс эрээ цээргүй хуцдаг тэр хэн бэ ер нь. МАН, АН хоёулаа таны мэдэлд шилжсэнд 3,5 сая мөхөс боолууд бид туйлаас баярлан талархаж, таны сүр хүчийг бишрэн шүтэж байгааг хүлээн авч ажаамуу. Та минь 27 онд зөөлөн сайхан суудлаасаа буугаад МАН-ыгаа 28 оны сонгуульд удирдаж орж ялаад дахиад Ерөнхий сайд болох том мөрөөдөл тээж яваа гэж сонссон. Таны минь тэр сайхан мөрөөдөл биелэх байх аа.
Эсгий хийх газар нохой хэрэггуй гэдэг шиг энэ нэг хөлдуу төмс шиг царайтай нөхөр дэлхийгээр хэсуучлээд тэнэг мангараа хумууст гайхуулаад нудний булай чихний чийр болоод яваад байх юмаа Хуний бэлдэж өгсөрн зуйлийг уншчихаад туунийгээ өөрөө хэлж ярьж байгаа юм шиг нэг сурхий ухаантай хун болж харагдах гээд ядчих юмаа зайлуул