Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүдийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны 07 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо зохион байгуулсан Дэлхийн монголчуудын наадам амжилттай болсон талаар мэдээлэл авснаа хэлж, тус үйл ажиллагааны зохион байгуулалтад оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлэв.

Үндэсний өв, соёлын дархлаа болох баяр наадмыг хилийн чанадад Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа зохион байгуулсанд тус байгууллагын төлөөлөл чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэхүү үйл ажиллагаа нь хилийн чанадад амьдарч буй монголчуудын эв нэгдлийг бэхжүүлэх, төр, иргэний харилцааг ойртуулах, улмаар эх орноо сурталчлан таниулахад чухал үйл ажиллагаа болсон гэдгийг тэмдэглэж байв.
Европ тивд 100 мянга гаруй монголчууд амьдарч байгаа бөгөөд тус тивд зохион байгуулсан Дэлхийн монголчуудын наадмыг гадаадын 15 орчим мянган иргэн үзэж сонирхсон хэмээн уулзалтад оролцогчид танилцуулав.
“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” төрийн бус байгууллагын төлөөлөл 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, Ерөнхийлөгчийн ивээл дор хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалтыг зохион байгуулах, хилийн чанад дахь монгол сургуулиудад нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлэх, Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн монголчуудын наадмыг дөрвөн тивд ээлжлэн зохион байгуулах зэрэг тодорхой асуудлуудаар санал, хүсэлт тавьж байсан нь өнөөдөр бүгд амжилттай хэрэгжиж байгаа талаар тэргүүн С.Цэрэндэмбэрэл товч танилцуулж, хилийн чанад дахь монголчуудын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Мөн уулзалтын үеэр хилийн чанад дахь 300 мянган монгол иргэний эрх ашгийг хамгаалах, эх орондоо эргэн суурьших, хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын гадаад худалдааг өргөжүүлэхэд хилийн чанад дахь монгол иргэдийн нөөц, боломжийг ашиглах, хилийн чанадад өсөж, хүмүүжиж буй монгол хүүхдүүдийн эх хэлний боловсролыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хилийн чанадад амьдарч буй монгол иргэдэд халуун мэндчилгээг нь уламжлахыг хүсээд, дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Мягмар - 11 сарын 11,
2025

Сэтгэгдэл17
Энэ бол маш чухал Монгол гэрт өссөн, гэр бүлийн дулаан уур амьсгал нь амь нэг байхын тулгуур юм.Үүнийг уламжлал болгож,төр бодлогоор дэмжиж ажиллах нь эх орноо санагалзах, эх орондоо эргэн ирэх, Эх орондоо хайртай байх, Монголчууд эв эeтэй цул байхад чухал үүрэг рольтой байх болно.Цаашлаад Монгол залуучууд дэлхийн хэмжээний компаниудад ажиллаж байгаа учраас тэндээс хөрөнгө оруулалт татах, ноу хау эзэмшиж эх орондоо нутагшуулах ажлыг өргөн далайцтай явуулах нь Монгол улсын хөгжилд нэмэртэй байх болно.Энэ талын сан байгуулж дэмжиж ажиллах хэрэгтэй л гэж бодогдоно.
МАН ч тэр АН тэр хамгийн боловсрол муутай хаалтаа нээж хаадаг 4 аргын тоогоо ч мэдэхгүй маанаг улсаа ерөнхий сайдаар томилсоор ирсэн.Энэ ч их учиртай.МАН -ын бүдүүн данжаадууд тэднийхээ боловсролгүй маанагийг ашиглан хулгай дээрмээ хийх гэсэн дотор газрын арга барил юм..Хүрэлсүх,Данх нараас 4-р ангийн тоогоор шалгалт авбал шууд унана..Кофи Аннан,Нацагдоржийн Дашдорж гэж мангуурдаг Хүрэлсүх бол 2-р ангийн тоо ч мэдэхгүй боловсролтой дүнхүү толгой..Хүрэлсүхийн дэргэд Сумьяабазар хаалтаа нээж хааж чадна
Энэ бол маш чухал Монгол гэрт өссөн, гэр бүлийн дулаан уур амьсгал нь амь нэг байхын тулгуур юм.Үүнийг уламжлал болгож,төр бодлогоор дэмжиж ажиллах нь эх орноо санагалзах, эх орондоо эргэн ирэх, Эх орондоо хайртай байх, Монголчууд эв эeтэй цул байхад чухал үүрэг рольтой байх болно.Цаашлаад Монгол залуучууд дэлхийн хэмжээний компаниудад ажиллаж байгаа учраас тэндээс хөрөнгө оруулалт татах, ноу хау эзэмшиж эх орондоо нутагшуулах ажлыг өргөн далайцтай явуулах нь Монгол улсын хөгжилд нэмэртэй байх болно.Энэ талын сан байгуулж дэмжиж ажиллах хэрэгтэй л гэж бодогдоно.
Төрд найдах хэрэггүй. Гадаад улсад монголын төр үйл ажиллагаа явуулах нь дайсагнал гэж үзнэ. Иймд ард түмэн өөрсдөө гадаад улсын засгийн газарт адлуулахгүй амьдрах ухааныг хайхаас өөр арга алга. Эсвэл зүгээр монголдоо ирж амьдарцгаа.
эднүүс төлөөлж чадахуу үнэн үүв ёолонгост хамгийн их байдаг тул тэд идэвхтэй байж төлөөллөө заавал оруулах хэрэгтэй эсвэл өөрсдөө тусдаа бх
Сумын сэхээтнүүд гэдэг шиг хэдэн хүн Дэлхийгээр таран суурьшсан 300 гаруй Монголчуудыг төлөөлж ,илэрхийлэж,зохицуулаж, Зохион байгуулаж Эрх ашиг, хариуцлага үүрэгийг нь хэрэгжүүлэж чадах уу ? Ажил үйлсээрээ ,нөлөөгөөрөө,Манлайлаараа Дэлхийн Монголыг дагуулахаас Зангиа зүүгээд чухал царай гаргангуут Ажил явдаг Цаг 90-оноор дуусгавар болсон ! Ойлгоо..
300 мянга гаруй
Манай төр засаг хилийн чанадад байгааг бүү хэл энд байгаа хэдээ ч амьдруулж чадахгүй дээрээ тулаад байна шүү…эмнэлэг нь мөнгөгүй, сургууль цэцэрлэг нь ширээ сандалгүй, татварын дарамт нь аймшигтай…ҮАБ юу болоод байгаа нь бүү мэд….хятадууд газар сайгүй эзэн нь юм шиг дураараа дургисаар…төр засаг байгаа үгүй нь бүү мэд… үнэн гэвэл ийм л байна….
Европт 100 мянга, дэлхийд 300 мянга ч гэх шиг... хаанаас авсан тоо вэ? Дор хаяхад хоёр дахин нэмж туух ямар хэрэг байна? Казахстаныг оруулаад нийт 150 мянга орчим Монгол улсын иргэн цагаачид байгаа. Үүнд оюутнууд бас багтана.
Хөөш зөвхөн Солонгост 150 мянга гаруй хүн байгаа. АНУ д 2003 онд Элчин сайд Равдангийн Болд байхад 30 мянган хүн байсан. Элчин сайдР.Болд (Тагнуулын дарга,Аюулгүй Зөвлөлийн н/б дарга,Австралид Элчин сайд, Стратеги Судлалын хүрээлэнгийн захирал зэрэг алба хашиж байсан Эрдэмтэн Доктор профессор - АНУ д 2003 он буюу 22 жилийн өмнө 30 гаруй мянган монголчууд байгаа -АНУ иргэн 800 хүн Ногоон карт-байнгын оршин суугч 2000 гаруй Оюутны визатай 8- 9 мянга гаруй хүн Хөдөлмөрийн визатай -Уран нугаарач,спорт,судлаач ,шашны гэх зэрэг 200 гаруй хүн, Жуулчны визатай 10 гаруй мянган хүн. 2003 онд !!! Idiot ! Одоо 22 жил Өнгөрсөн ! Улам их болохоос багасаж буцсан хүн бараг үгүй. Сү.Батболдын үед нэг их мөнгө тараах юм болж цөөн хэдэн Гэр бүл буцсан. Амаа барьсан.Толгойгоо хана мөргөж 😜 Чи ойлгоо! Монголд амьдрал алга гэсээр ирдэг !
2003 онд АНУ д буюу 22 жилийн ӨМНӨ 30 гаруй мянган Монголчууд амьдарч байсан! Одоо бүүр тоогоо алдаа биз! Ирсээр-өсөж үр хүүхэдтэй болсоор ! 103.212.119.24 гэгч ээ
2003 онд АНУ д буюу 22 жилийн ӨМНӨ 30 гаруй мянган Монголчууд амьдарч байсан! Одоо бүүр тоогоо алдаа биз! Ирсээр-өсөж үр хүүхэдтэй болсоор ! 103.212.119.24 гэгч ээ
Энд бичиг баримтгүй олон Монголчууд бий, албан тоогоор 5000 давсан байна дээр... Тэгэхээр олон Монголчууд хараар ажиллаж, ар гэрээ дэмжиж тэжээж байна шүү дээ....
өөрөө ойчсон хүүхэд уйлахгүй гэж энэ Хүрэлсүгийг харахаар нээх аймшгийн төгсөх юм шиг санагддаг шд. Увайгүй новш ийг Оюунэрдэнийг чуулганаар унагахад л ард түмэн түүнээс буруу харсан даа. Жинхэнэ ард түмнээ танихгүй Ноорог, либериалууд, комедиан лалруудыг, тэднийг тэжээдэг ЭмСиЭс-ийн Оджаргал, сахал Эрдэнэбилэг, Баярцогт, Хурц, шог зураач Цогтбаяр нарын талд зогссонд үнэхээр шууд гайхсан. Оюук гэхдээ түүнийг ил гартал сандаргасан л даа. Гүүд жоб. Хүүк бол хамгийн муу Ерөнхийлөгч. Жилийн дараа уначихаад чи лалар болно доо. Яана даа. Өөрийг нь Ерөнхийлөгч болгосон Оюукыг зүгээр л хөрөнгөө хураалгахгүй гэсэндээ Учрал, Жавхлан мэтийн уяаны нохдоо ашиглаад жалга руу шидчихсэн. Гэхдээ Оюука аймаар эргэн эргэлт хийх байх даа. Тэр өдрийг л тэсэн ядан хүлээж байя даа.
гамин цэргийн бага дарга Хү Сю Жан Өвөрмонголд хавчигдан амь дүрвэн зугатаж ирдэг өвөрмонголчуудыг шууд баривчлуулан Хятадын цагдаа нарт тушаадаг..Ингэж тушаасан улсын тоо хэдэн зуу хүрэх байх..Бас бид монголчууд мөн гэж өөрсдийгөө нэрлэдэг хазара нарыг Монголоос байнга хөөж туун цагдаа тагнуулаар дарамтлуулан янаглуулдаг. . Тэгсэн мөртөө цэвэр цусны хужаа хятадуудыг 100 жилээр оруулж суурьшуулж тэжээнэ гээд байдаг. Энэ навсгар хар сармагчин яг монгол хүн мөн үү...Ямар сайндаа л гамин цэргийн бага дарга гэдэг цолыг монголчуудаас хүртэв гэж..
Ерөнхийлөгчид баярлалаа.
Иш чаваас , Гадаадад байгаа монголчуудад Наадам Л мундаж гэнэ. Толгойгоо ажиллулааа. Нэг л их Тэргүүн тарган гэсэн юм нууд!