
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн нар мэдээлэл хийв.
Энэ үеэр О.Алтангэрэл: "8-р сарын 30-ны өдөр зарласан АН-ын хурлаар тус намын даргын асуудлыг, дүрмийн асуудлыг хэлэлцэнэ гэжээ. Улстөрийн намын тухай хуульд зааснаар намууд дүрмээ энэ хуульд нийцүүлж, өөрчлөлтөө Улсын Дээд шүүхэд бүртгүүлнэ гэсэн байгаа. Гэтэл АН-ын дүрмийн өөрчлөлт гишүүддээ очсонгүй. Гишүүдээрээ хэлэлцүүлсэнгүй. 2017 оны намын даргын сунгаанаас хойш удирлагууд гишүүд дээрээ очсонгүй. Өнөөдөр ч гэсэн хэдхэн хүний дунд намын дарга сонгоно гээд яриад явж байгаа нь буруу байна.
Эхлээд гишүүд дээрээ очиж намын дүрмээ хэлэлцүүлье. Хууль, дүрмийнхээ дагуу асуудлаа шийдье.
Энэ оны 12-р сарын 31-нээс өмнө дүрмээ Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Ингээд шинэчилсэн дүрмийнхээ хүрээнд асуудлаа ярих ёстой. Дүрэм хэзээ ч улстөрийн намын тухай хуулийг давж үйлчлэхгүй. Намын даргад өрсөлдөх хүмүүстэй холбоотой зохиомол зүйл цахим орчинд явж байгаа нь эдгээр хүмүүсийг өрсөлдөөнд орж магадгүй, эсвэл өрсөлдөөд ялах магадлалтай гэж үзсэн хүмүүстэй холбоотойгоор зориуд тарааж байна гэж хардаж байна.
ҮБХ-ы хурлыг яаж зарладаг вэ гэхээр ҮБХ-ы дарга, тэргүүлэгчид зарлах ёстой. Гэтэл энэ удаа намын дарга зарлачихсан. Гэхдээ хурал болдгоороо болж таарна. Асуудлаа хэлэлцэнэ. Намын дүрмээ ярья аа. Намын гишүүдээсээ асууж, ярилцаж дүрмээ батлах ёстой. Үүний дараа намын их хурлаа хуралдуулж шийдье. Хэн дарга болох вэ гэдэг нь дараагийн асуудал." гэсэн бол Ч.Лодойсамбуу: "Залуучууд бид анх улстөрд хэдхэн хүн асуудлыг шийддэг байдлын эсрэг байна гэж улстөрд орсон. Бид яарсан үйлдэл бүр дээрээ дандаа даарч байсан. АН-ын даргад өрсөлдөнө гэдгээ зарласан цөөн хүмүүс байна.
Ил зарлаагүй ч ойр тойрны хүмүүсдээ хэлээд, олон нийт мэдэж эхэлж байгаа хүмүүс ч байна.
Энэ хүмүүс ч юу ярьж байгаа вэ гэхээр гишүүддээ өөрсдийгөө танилцуулах боломж, гишүүд нь хэнд саналаа өгөх вэ гэдгээ бодох хугацаа олгох нь зөв гэж байна. Үүний тулд намын дүрмээ хуульд нийцүүлж өөрчлөх нь эхний асуудал юм, үүний дараа намын даргын сонгуулиа явуулсан нь зөв гэдэг саналтай байна. АН-ын даргын мөрийн хөтөлбөр боловсруулах хугацаа бидэнд хангалттай байсан. Байсаар ч байна. Гишүүн бүрийн цээжинд намаа нэг ийм болгочих юмсан гэдэг хүсэл байгаа.
Намын дүрмийн хэлэлцүүлэг орон даяар явагдсан. Харин үр дүн нь хангалттай юу гэдэг асуудал яригдана. Үүн дээр өөр өөрсдийн дүгнэлтээ хэлэх байх. Одоо хүчин төгөлдөр байгаа АН-ын дүрмээр намын даргад болон дотоод бүх шатны сонгуульд өрсөлдөх этгээд нь 6 сарын өмнө АН-д элссэн байна, хуулийн зөрчилгүй байх гэдэг л шаардлага байгаа." гэлээ.
М.Чойжал
Сэтгэгдэл1
Танай жорлонд улаан шодой,цэнгүүн я.... гм н золбингууд дарга хийвэл яг тохирно. Нийгмийн хамгийн адгийн улны хог шаарнуудын энэ өмхий үнэртэй муу усны нүхэнд дөмөг хүн дарга хийж таарахгүй.