
Монголын e-sports буюу цахим спортын ертөнцөд түүхэн хуудас бичиж буй “The MongolZ” баг өнөөдөр зөвхөн нэгэн багийн амжилтаар зогсохгүй, улс орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж буй бахархал болжээ.
2013 онд “Dota 2”-ын бүрэлдэхүүнээр байгуулагдаж, 2015 оноос Counter-Strike төрлөөр өргөжин, өдгөө дэлхийн тайзнаа өрсөлдөж буй тус баг олон жилийн туршлага, уналт босолтоор дамжин 2023 оноос одоогийн бүрэлдэхүүнээ бүрдүүлсэн. Тамирчид Б.Гарьдмагнай (“bLitz”), М.Содбаяр (“Techno4K”), Б.Өсөхбаяр (“910”), Б.Аюуш (“mzinho”), М.Азбаяр (“Senzu”), мөн дасгалжуулагч Б.Эрдэнэдалай (“maaRaa”) нарын хүчирхэг бүрэлдэхүүн Монголын цахим спортын “Алтан үе”-ийг эхлүүлээд байна.
Дэлхийн тавцанд дуурсгасан амжилтууд
“The MongolZ”-ын сүүлийн хоёр жилд гаргасан түүхэн амжилтуудыг дурдвал:
PGL Major Copenhagen 2024 тэмцээнд анх удаа Монгол улсаас шалгарч, албан ёсны стикертэй болсон.
yaLLa Compass 2024 тэмцээнд аваргалж, бүсийн чансаа тогтоох тэмцээнд ялсан.
Түүхэндээ хамгийн өндөр шагналын сантай Thunderpick Championship 2024-т түрүүлсэн.
Perfect World Shanghai Major 2024 тэмцээнд плэй-оффт шалгарч, Европын шилдгүүдтэй эн тэнцэх чадвараа харуулсан.
2024 онд нийтдээ 951,500 ам.долларын буюу 3.2 тэрбум төгрөгийн шагнал хүртсэн нь дэлхийн хэмжээнд гуравдугаарт бичигдсэн амжилт байв.
Харин хамгийн сүүлийн Esports World Cup 2025 тэмцээнд тэд дэлхийн шилдгүүдийг ардаа орхин Туркийн Aurora Gaming багийг финалд 3:0-ээр хожиж, 500,000 ам.долларын шагналын эзэн боллоо. Дэлхийн аварга Vitality-г шөвгийн дөрөвт буулган авч, Ази тивийн цахим спортын багууд ч дэлхийтэй өрсөлдөж чаддагийн тод жишээ болж чадсан нь үнэхээр бахархам.
“The MongolZ” бол спортын баатарлаг түүх
Монголын баг тамирчид сүүлийн жилүүдэд чөлөөт бөх, бокс, сагсан бөмбөг зэрэг уламжлалт спортын төрлөөр амжилт гаргасаар ирсэн. Харин “The MongolZ” бол XXI зууны залуусын спортын шинэ хэлбэрт Монголын нэрийг тодоор бичиж буй шинэ үеийн баатрууд юм.
Дэлхийн шилдгүүдтэй ижил тайзан дээр зогсож, Монголын далбаагаа мандуулсан эдгээр залуусыг төр, засаг зүгээс бодлогоор дэмжиж, урамшуулах цаг хэдийнэ болжээ. Тэд зөвхөн тоглоомын талбай дээр ялалт байгуулж буй хүмүүс биш, харин Монголын шинэ үеийн залуусын мөрөөдөл, тэмүүлэл, дэлхийтэй өрсөлдөх зоригийг харуулж буй амьд үлгэр жишээ юм.
Дэмжлэг хэрэгтэй цаг
“The MongolZ”-ын амжилтыг тогтвортой байлгахын тулд:
Тамирчдын сургалт, бэлтгэлийг олон улсын түвшинд хийхэд төрөөс дэмжлэг үзүүлэх,
E-sports-ийн салбарыг спортын төрлийн хэмжээнд системтэй хөгжүүлэх хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх,
Монголын залуусын цахим спортын авьяасыг хөгжүүлэх хөтөлбөр, академи байгуулах,
Улсын нэрийг дэлхийд цуурайтуулсан амжилттай тамирчдыг төрийн дээд шагналаар урамшуулах шаардлагатай байна.
Дүгнэлт
“The MongolZ” бол зөвхөн нэгэн багийн түүх биш, харин Монгол Улсын нэр хүнд, залуусын итгэл найдварыг тээж яваа спортын шинэ эрин үеийн төлөөлөл. Өнөөдөр дэлхий даяар “The MongolZ”-ын нэрийг сонсож, Монголын туг дэлхийн тайзан дээр намирч байхад төр тэднийг анзаарахгүй өнгөрөх ёсгүй.Монгол төрийн урамшуулал, дэмжлэг бол зөвхөн “The MongolZ”-ын гавьяаг үнэлэх үйлдэл бус, ирээдүй үеийн мянга мянган залуусын мөрөөдлийг бадраах хүч байх болно.
С.Сарнай
Сэтгэгдэл10
Гавьяат тамирчин цолоо өгөх хэрэгтэй ! Харин мөнга өгсөний хэрэггүй ! мөнгөтэй болчихвол цатгалдаад тоглож чадахаа болино !
Эднүүд мөнгөний л төлөө яваа жаалууд. Олон нийтийн эрх ашигт ямар тус хүргэсэн юм?? Хэдэн хүүхэд л утсанд донтсон байх
Орчин цагийн хэлдэг ч хэрэггуй бузар шоучид.
Орчин цагийн хэнд ч хэрэггуй бузар шоучид. Мал малла, тариа ногоо тарь, хувцас хий, зам тавь, барилга байшин барь, нуурс ух, жонш ух, цахилгаан станц барь, номонд суралц, шинжлэх ухааны судалгаа хий, худлаа цахим махим гэж буу попорцгоо, шоучид Минь, хуухэд залуучуудын тархи толгой буу эргуулцгээ. Хувалзнууд Минь.
Төр бүү оролцоосой.Орох л юм бол самарч хаяна.
Энэ тоглоомноос болоод бараг айл болгон нэг зомбийтой болсон. Ажил хийхгүй. Сургуульд сурахгуй. Маш мартамхай уймраа залуучууд өдөр шөнөгүй компьютараас салдаггүй. Хичээлд дээд сургуульд аргалаад оруулчихаар юу ч ойлгохгүй. Муу сураад хичээл тасалсаар байгаад хасагдчихдаг. Тэгээд залуучууд нь сургуулиасаа хасагдчихлаар хэдэн охидууд л эрэгтэй мэргэжлээр сургуулиа төгсөх жишээтэй. Монгол залуусыг ийм зомби болгосон энэ тоглоомоор ямар гавьяа байгуулсан гэж шагнах ёстой юм болоо. Энэ дэлхийн аврага гээд байгаа чинь тоглоом зохиож ашиг хүртдэг америк компаний л суртчилгааны нэг хэсэг шүү дээ
Яг тийм. Одоо америкийн эсрэг хориг тавьж, тоглоомын газруудыг хаах хэрэгтэй монголд.
Vitality giinhan bugd Gaviyat tamirchid gesen shuu.
Soliorol!!!
Наад залуучуудаа мөрөөрөө нь байлга мөнгөө олоод тэмцээн уралдаандаа оролцоод явна биз төр оролцох огт хэрэггүй төр оролцвол бас нэг арын хаалганы нөхөр менежер ивээн тэтгэгч нэрээр сүйд хийнэ ер нь мэргэжлийн спортод төрөөс одон өгөх огт хэрэггүй сонгууль болохоор нэг дарга нь дагуулж яваад сонгуулийн сурталчилгаа болоод одонгийн хариу гээд л утга байхгүй