
АН-ын гишүүн Г.Баярсайхан, Т.Хасбаатар, И.Цэрэнбат, М.Зундуйдаваа, Д.Цогтбаатар нар Төрийн Ордонд мэдээлэл хийв. Энэ үеэр тэд: "Ардчилсан нам бол 2024 оны УИХ-ын сонгуульд ялагдаж, сөрөг хүчин болох даалгаврыг ард түмнээс авсан. Харамсалтай нь энэ даалгавраа өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаад иргэд бухимдалтай байна.
Тийм учраас энэ даалгаврыг биелүүлэх ёстой байсан АН-ын ҮБХ, УТЗ нэн даруй тарахыг шаардаж байна. Хэрэв бидний шаардлагыг үл биелүүлбэл улстөрийн хатуу тэмцэлд орохоо зарлаж байна. 2016, 2020, 2024 он гээд 3 удаагийн сонгуульд АН ялагдал хүлээсэн.
Энэ бол МАН сайндаа биднийг ялаад байгаа юм биш. АН-ын удирдлагуудын хоорондын үл ойлголцол, тэмцэл, намаа удирдаж сонгуульд орохдоо эр зориг гаргаж чадаагүй, аймхай хулчгар байсанд ард түмэн эгдүүцэж АН-ыг сөрөг хүчин болгосон.
АН-ын өнөөдрийн удирдлагууд өөрсдийгөө аврахын тулд намаа золиослосон. АН өнөөдөр эзэнгүй, даргагүй байгаа.
Дүрмээрээ сонгуульд ялагдсан дарга нар нь огцорчихсон, ажлаа өгөөд явчихсан. АН-ыг эзэнгүйдүүлж байгаа дарга нарыг татан буулгана. Лу.Гантөмөр гэдэг хүн бол өөрөө огцорчихсон. Одоо ЕНБД болон 15 дэд дарга нар ажлаа өгөх ёстой. ҮБХ-нд 300 хүн байдаг. Үүний 200 нь яаралтай хурал хий гээд гарын үсгээ зурчихсан. АН-ын тамгыг тендерийн компани шиг ганц хүн цүнхэндээ хийчихсэн явж байна.
АН өнөөдөр үхээнц байдалтай, МАН-ын хөнжилд орчихсон, МАН-аас санхүүждэг АН-ын ҮБХ-ны гишүүд маш олон байна. Женко тэргүүтэй урвагчдаас Ардчилсан нам салах цаг болсон. Ардчилсан намаас хамтарсан засгийн газарт орж ажиллаж байсан сайд нар манай намыг төлөөлөөгүй юм шүү. Тухайн үеийн эрх баригчдын захиалгаар тавьсан хүмүүс. АН-ын сайд нар биш байсан.
Эрх баригч МАН-аар дамжуулж АН-ын зарим хүмүүсийг БЭТ болгочихсон. Бүгд мэдэж байгаа шүү дээ. Зөвхөн бид ч биш. Одоо энэ БЭТ-үүдээсээ, гадны дотны гар хөлүүдээсээ салцгаая. АН анх иргэдийн нам байсан. Одоо МАН-ын нам болсон байна. Халаасны нам болжээ. Үүнээсээ салж, жирийн гишүүд нь удирдлагаа сонгоё." гэлээ.
М.Чой
Сэтгэгдэл4
Боол заяат үхэр монголчууд МАНАН хулгайчдыг 35 жил толгой дээрээ залж, тэднийг өөрсдийн эзэд мэт болгож, өөрсдийгөө тэдний боол мэт болгосон байна.
АН гэж байхгүй. Сонгууль болохоор л ардчилагчийн нэрээр УИХ-д хэдэн суудал олж авахын төлөө хөөцөлддөг 2028 оны байтугай, ойрын 10-15 жилд хоорондоо тэмцэлдэж байгаад л ялагдана. Яг үнэнийг хэлэхэд ХҮН намд байр сууриа алдсан шүү дээ.
юун маны бэт вэ?лав л хууль зүйн сайд Алтангэрэл ард түмний бэт байсан,ухаа худгийг эргүүлж авах,хөрөнгөтнүүдийн луйвардсан улсын хөрөнгийг хураах хууль оруулж ирэхэд мананы амарбаясгалан хуу дарж,хүрэлсүх ард түмнийхээ хүслээс урваж засгийн газраа унагаа биз дээ??? маны бэт биш манангийн бэтээсээ салах юм бишүү,баярсайхан бол хүрэлсүхийн шанааны нокдаунаас одоо болтол гарч чадаагүй л амьтан шдээ
АН одоо байгаа хэдээсээ салаагүй тохиолдолд өөдлөхгүй.