sonin.mn

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский наймдугаар сарын 17-нд Брюссельд болох “Шийдэмгийчүүдийн эвслийн” хуралд оролцоно. Үүний дараа тэрээр европын удирдагчидтай хамт АНУ руу явах ажээ. Энэ тухайг Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен сошиал сүлжээ X-д бичсэн байна.


Еврокомиссын ерөнхийлөгч нэмж хэлэхдээ, Зеленский болон европын удирдагчидтай хамт наймдугаар сарын 18-нд Трамптай уулзана гэжээ.


“Ерөнхийлөгч Зеленскийн хүсэлтээр би маргааш Цагаан ордонд Ерөнхийлөгч Трамп болон бусад европын удирдагчидтай хийх уулзалтад нэгдэнэ” хэмээн Урсула фон дер Ляйен тэмдэглэв.


Германы талаас мэдээлснээр, Зеленскийтэй хамт Трамптай уулзахад Канцлер Фридрих Мерц оролцоно. Sky News-ийн мэдээлснээр Украины ерөнхийлөгчийг мөн Италийн Ерөнхий сайд Жорджия Мелони дагалдана. Дараа нь Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Финляндын ерөнхийлөгч Александр Стубб нар уулзалтад нэгдэнэ гэдэг нь тодорхой болсон. Мөн НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттегийн оролцоо хүлээгдэж байна.


Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер мөн Цагаан ордонд болох хэлэлцээнд оролцоно гэдгээ мэдэгдэв. Түүний хэлснээр тэрээр “энэ дараагийн шатны хэлэлцээг дэмжихэд бэлэн бөгөөд Украиныг дэмжих нь шаардлагатай хугацааны турш үргэлжлэх болно” гэж 

онцолсон байна.


М.Чой


Эх сурвалж: minval.az