
Нийслэлийн Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьж буй дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэрлэх үйлдвэрийн барилгын ажил 99.5 хувийн гүйцэтгэлтэй байна.
Үйлдвэрийг хариуцан ажиллуулах Ус сувгийн удирдах газрын 27 инженер, техникийн ажилтан тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт тохируулгын шатнаас эхлэн дадлагажиж, өнгөрсөн долоодугаар сарын 31-нд ажилдаа орсон байна. Ерөнхий сайд Г.Занданшатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар тус үйлдвэрт өнөөдөр ажиллалаа.
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээний хүрээнд барьж буй энэ үйлдвэр Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн том баруун эх үүсвэрээс олборлох 50 хүртэл сая шоо метр усыг Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж, төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ.
АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн буцалтгүй тусламж болон Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт нийт 461 сая ам.долларын санхүүжилтээр нийслэлчүүдийн усны эрэлтийг урт хугацаанд, тогтвортой хангахад чиглэсэн “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг 2026 оны гуравдугаар сарын 31-ний дотор бүрэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Хөтөлбөр ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, Хаягдал ус дахин боловсруулах, Усны салбарын тогтвортой байдлыг хангах гэсэн харилцан уялдаатай гурван төслөөс бүрддэг. Улаанбаатарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа ус гүн цэвэршүүлэх болон ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангах цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл баруун зүгт тэлэх, эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм. Ерөнхий сайд Г.Занданшатар тооцсон төсөв, төлөвлөсөн хугацаанд төслөө хэрэгжүүлж, салбарын чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллаж буй бүх хүнд талархал илэрхийлээд, үйлдвэрийг хэвийн горимоор ажиллуулахад шаардлагатай арга хэмжээ, шийдвэрүүдийг гаргахад Засгийн газар, нийслэлийн засаг захиргаа онцгой анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл18
Занданшатар гуай ажлаа хийхгүй энд тэнд үйлдвэр үздэг болоо юу. Монголын аюулгүй байдлыг хангахад олон ажил хийх шаардлагатай. Ерөнхий сайд хүн ингэж завтай тэнэх юм бол огцорч үзээрэй.
нийслэлийн цэвэр усны бүх дээд үүсгүүрүүд дээр аюултай юм л хийх гээд байна даа.
баастай хагас цэвэрлэсэн саарал усаа гүний цэвэр ус руу хийж ус хангамж нэмнэ гэнээ. 80% бохирдолтой гүний ус уухнээ. өнгөрчээ. халдварт өвчин тахал гарах. мянганы сорил
Монголд ашиггүй бол хөрөнгө оруулж барих хэрэг алга. Ямар зорилготой барьж байна вэ гэдэгт хариулж өгөөч.
чааваас да. Тэнэгээ битгий гайхуул л да.
үйлдвэрлэх саарал усаа тэцд ашиглах гэж байгаа
одоо энэ үйлдвэрлэх гэж байгаа саарал усаа тэц-д ашиглахаа больчихсон юмуу. шууд гүний усыг оролдох болоод явчихын. усны эх дээр барилга ч бариулдаггүй шд. гэтэл гүний усыг 80 арвижуулна гэхийн. юу л хийх гээд байна даа.
хотын бүх гүний цэвэр усны дээд үүсгүүр дээр худаг бариад саарал усаар арвижуулна гэсэн. бүүр уух усгүй болж байган байх.
нийслэлд амьдрах боломжгүй боллоо. өөр аймгуудаас ус зөөж уух эсвэл нүүх
Нутагтаа харь, алийн болгон цагаач хийж амьдрах билээ
өнгөрчээ
ямарч ус цэвэрлэх үйлдвэр биш
Ямар усаа гүн цэвэршүүлэх гээд байгаа юм бол.
Гүний усыг цэвэрлэх үйлдвэр шүү
цэвэр ус цэвэрлэхгүй ээ. тэгвэл бараг юу ч хийгүй үйлдвэр 300 сая доллараар барьж байгамуу. тоглоомтойн бэ.
ус үйлдвэрлэж гүн ус руу хийж арвижуулах үйлдвэр. гүний цэвэр ус цэвэрлэхгүй. бохир ус цэвэрлэнэ. саарал ус 80% гүний ус 20%. холих үйлдвэр. усаа бараг бохирлох байх.
гүний ус үйлдвэрлэнэ гэж байхгүй шд. тэгэхээр бохирын ус шүүж цэвэрлэж ус үйлдвэрлэх юм шиг байган. 80% . гүний цэвэр ус 20%. нийлүүлээд уух
тээр жил нар хиртэлт харна гэж цагаан шонхор улсаас 700 гэр зээлж жуулчин авна гэж байсан шиг. бид 700 мянган гэр барьж хөдөө гарах нь шиг байнаа