
Гүйцэтгэх засаглалын тэргүүн төрийн өмчийг хувьчлах талаар УИХ, болон Засгийн газраас баталсан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэн, цаашид төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах, төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, өөрчлөн байгуулах талаар үндсэн чиглэл боловсруулж, 2025 оны наймдугаар сарын 15-ны дотор танилцуулахыг үүрэг болгосон.
Мөн "Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй арилжаалах, төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг боловсруулж танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан билээ.
Засгийн газар өнгөрсөн 35 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн өмч хувьчлалын алдаа, оноонд дүгнэлт хийж, УИХ-аас баталсан хувьчлах үндсэн чиглэлүүдийн хэрэгжилтийг дуусгавар болгох, Үндсэн хуулийн агуулгад нийцүүлэн төрийн нийтийн өмч, түүний төрөл, зүйлийг тодорхойлж, бусдад шилжүүлэх болон өмчийн удирдлагыг хэрхэн хэрэгжүүлэх харилцааг өнөөгийн нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлага, олон улсын туршлагын дагуу тогтоох асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинэчлэн найруулж, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар хэрэгжүүлэх шаардлагатай үзжээ.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн мэдээлснээр, 2025 оны эхний хагас жилийн байдлаар Төрийн болон төрийн өмчийн оролцоотой толгой компани 86, охин компаниудыг оролцуулаад нийт 109 компани эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай, банк санхүү, мэдээлэл, харилцаа холбоо, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилга хот байгуулалт, байгаль орчин, аялал жуулчлал, биеийн тамир, спорт, соёл урлаг, гадаад харилцаа зэрэг 11 салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Эдгээр компанийг ашигтай ажиллуулах, алдагдалтай ажиллаж байгааг татан буулгах, нэгтгэх болон үргүй зардал, захирал, удирдлагуудын цалин хангамжийг бууруулах, ашигт ажиллагаанд нийцсэн цалингийн тогтолцоог боловсруулж Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулж батлуулах чиглэл авлаа. 109 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын тоог үе шаттайгаар 20 хувиар бууруулж 87 болгох боломжтой гэж үзжээ.
Занданшатар энэ сэдвийг хөндсөн нь бахархууштай. Ерөнхий сайд Г.Занданшатар та гэхдээ 30 саяын цалинтай нөхдөөс салсан гэдгээ нотлох хэрэгтэй.
Ард түмэн ил тод байдлыг хүсэж буй энэ цагт 30 сая төгрөгийн цалинг хумьж, хэмнэлтийн бодлоготой Ерөнхий сайд гэдгээ нотолж өгөхийг иргэд хүсэж байна
Өмнөх бодлогын алдаагаар 30 саяын дарга нар олноор төрсөн байж болох ч одоо эдийн засгийн хүндрэл, ард түмний амьжиргааг бодож, 30 саяын цалинтай дарга нарын нэрийг зарлаж, тэдний цалинг хасахыг Ерөнхий сайд танаас шаардаж байна.
Улмаар ард түмэнд үйлчилдэг, тэдний нуруун дээрх татварыг танаж өгөөч, Ерөнхий сайд аа. Одоо бид АРД ТҮМЭНД үйлчилдэг Монгол Улс уу, ДАРГА нарт үйлчилдэг Монгол Улс уу гэдгийг харах л үлдлээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл10
Арай байна. Ийм их цалин авдаг бол яаж улс ашигтай ажиллах вэ дээ.
Энэ цалингийн талыг нь томилсон хүмүүс нь авдаг нь тодорхой.
Энэ цалингийн талыг нь томилсон хүмүүс нь авдаг нь тодорхой.
Төрийн өмчит компаниудыг ад үзэх нь Монголыг сүйрүүлэх Америкийн захилга шүү дээ. Занданшатар бол Америкийн бууны нохой. Нохойд нохойн үхэл.
Төрийн өмчит компаниуд Монголын 3,5 сая ард түмний төлөө ажилладаг. Хувийн компаниуд зөвхөн эздийхээ төлөө ажилладаг. Төрийн өмчит компанийг ад үзэж байгаа этгээдүүд бол мөн чанартаа Монголын 3,5 сая ард түмний заналт дайсануу бөгөөд Америкийн бууны нохойнууд юм.
Төрийн өмчит компаниуд Монголын 3,5 сая ард түмний төлөө ажилладаг. Хувийн компаниуд зөвхөн эздийхээ төлөө ажилладаг. Төрийн өмчит компанийг ад үзэж байгаа этгээдүүд бол мөн чанартаа Монголын 3,5 сая ард түмний заналт дайсанууд бөгөөд Америкийн бууны нохойнууд юм.
Үгүй яахав албан тушаал нь байж л байг. Сар бүр захирлыг нь сольж улныхаахнаасаа боловсрол мэргэжилтэй иргэдийг ажиллуулчих аа. Яахав 1 сар ч болтугай захирал болж, цалин мөнгө нь ч хэрэгтэй, аливаа зүйлсийг шинээр харах, сэтгэх болов уу
...дид дид
Нам нь ингэж сонгуулийн мөнгөө олдог байсан байхаа.
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу