sonin.mn

 НҮБ-ын Аюулгүйн зөвлөл наймдугаар сарын 6-ны өдөр нээлттэй хуралдаж, Аюулгүйн зөвлөлийн үй олноор хөнөөх зэвсгийг түгээн дэлгэрүүлэхээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий 1540-р хорооны ажлыг хянан хэлэлцлээ. БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан уг хуралдааны үеэр хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх зорилтыг тууштай хэрэгжүүлэхийн зэрэгцээ цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах эрхийг тууштай хамгаалах ёстой.Технологийн хөгжлийн үр шимийг хүртэх нь улс орнуудын эдлэх ёстой эрх юм.


Энэхүү зарчмыг холбогдох олон улсын гэрээ, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол болон Хятадын санаачилсан “Олон улсын аюулгүй байдлын салбарт нөөц баялгийг энх тайвнаар ашиглахад олон улсын хамтын ажиллагааг дэмжих” тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор баталгаажуулсан. Олон улсын хамтын нийгэмлэг цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх зорилтоо биелүүлэхийн зэрэгцээ хөгжиж буй орнуудын энхийн зорилгоор ашиглах боломжийг нэмэгдүүлж, энх тайвны төлөөх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх ёстой.


Хятад улс үй олноор хөнөөх зэвсгийг түгээн дэлгэрүүлэхийг эрс эсэргүүцэж, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын тогтолцоог бэхжүүлэх, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1540 тоот тогтоолыг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч, олон улсын өмнө хүлээсэн үүргээ тууштай биелүүлэн, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжин ажилласаар ирсэн юм. Хятад Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1540 тоот тогтоолыг үр дүнтэй хэрэгжүүлэх, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх олон улсын тогтолцоог боловсронгуй болгох, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэлхийн засаглалыг бэхжүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд талуудтай хамтран ажиллаж, идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн байна" гэжээ.


Г.Бямба