sonin.mn

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Fox News сувагт ярилцлага өгөх үеэрээ Владимир Путин ба Дональд Трамп нарын уулзалтын өмнө “олон зүйл болох ёстой” гэж онцоллоо.Тэрээр ирэх долоо хоногт болох уулзалт нээлттэй хэвээр байгаа ч түүний болох эсэх нь Москва ба Киевийн байр суурийн ойртлоос шалтгаална гэж мэдэгдэв.


Рубиогийн мэдээлснээр, наймдугаар сарын 6-нд Москва хотноо болсон Владимир Путин ба Трампын тусгай төлөөлөгч Стив Уиткофф нарын уулзалтаас хойш Украин дахь зөрчлийг дуусгах алхамд АНУ илүү ойртсон гэж үзэж байгаа аж.


Түүнчлэн Рубио: Ойрын “хоёр хоногийн” хугацаанд Трамп, Путинтэй утсаар ярьж магадгүй ч одоогоор ийм яриа төлөвлөгдөөгүй байна. “Өнөөдөр бол сайн өдөр байлаа, гэхдээ бидний хийх ажил их байна” хэмээн тэр нэмж хэлжээ.


М.Чой


Эх сурвалж: minval.az