sonin.mn

8-р сарын 5-нд 3614 тонн нүүрс ачсан 83277-р галт тэрэг БНХАУ-ын Жинбяний зүүн өртөөнөөс хөдөлж, тус улсын өмнө зүгийн Хубэй мужийн Шяньжөүгийн өмнөд өртөөг зорьжээ.Тус улсын Хаожи төмөр зам ашиглалтад орсноос хойш 80 мянга дахь ачааны галт тэрэг зорчсон буюу 435 сая тонн ачаа тээвэрлэсэн нь энэ гэнэ.



Хаожи төмөр зам нь хойд талаараа Өвөр Монголын Холболж өртөөнөөс өмнө зүгт Жянши мужийн Жи Ань өртөө хүртэл Өвөр Монгол, Шааньси, Шаньси, Хэнань, Хубэй, Хунань, Жянши зэрэг нутгаар дайран өнгөрдөг.


Нийт 1813.5 километр урттай энэ зам нь Хятадын “Умардын нүүрсийг өмнөд зүг рүү тээвэрлэх” стратегийн чухал коридор ажээ. 2019 оны 9-р сарын 28-нд нээгдсэнээс хойш ачаа тээврийн жилийн дундаж өсөлтийн хурд 20%-иас давж, тус улсын Хубэй, Хунань, Жянши мужуудыг эрчим хүчээр тасралтгүй хангаж буй гэнэ.


Г.Бямба