sonin.mn

БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв.


Энэ үеэр:"8-р сарын 4-7-ны өдрүүдэд Камбож Тайландын хилийн ерөнхий хорооны хурал Малайзад болж, 7-нд болох онцгой хуралд Хятад улс урилгаар оролцоно. Үүнд Хятад улс ямар байр суурь илэрхийлэх вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад


Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякунь хариулахдаа, "7-р сарын 30-ны өдөр Хятад, Камбож, Тайландын гурван талт албан бус уулзалт амжилттай болсны дараа Камбож, Тайландын хил дээр дахин гал нээлцээгүй, одоогоор бүс нутгийн байдал намжсаар байна, Камбож, Тайландын гал зогсоох зөвшилцөл аажмаар хэрэгжиж байна. АСЕАН-ы ээлжийн дарга орон Малайзын идэвхтэй зохицуулалтаар, Камбож, Тайланд хоёр тал Хилийн ерөнхий хорооны хурал хийж, гал зогсоох хяналтын механизмын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах талаар олон суваг, олон түвшний харилцаа холбоо тогтоосноор, үр дүнтэй, тогтвортой гал зогсооход тустай болсон байна. Хятад улс үүнийг сайшааж байна. Камбож, Тайландын хүслийн дагуу Хятад улс Камбож, Тайланд, Малайз болон бүс нутгийн бусад оронтой идэвхтэй нягт харилцаж, гал зогсоох хэлэлцээрийг бататгаж, харилцаа холбоо, яриа хэлэлцээг ахиулж, тогтвортой байдлыг ахиулж, хурцадмал байдлыг намжаахыг дэмжинэ. АСЕАН-ы ятгах, уриалах хүчин чармайлтыг Хятад улс үргэлжлүүлэн дэмжиж, төв шударга байр суурийг баримталж, Камбож Тайландын харилцааг сайжруулахад өөрийн арга барилаар бүтээлч үүрэг гүйцэтгэнэ" гэжээ.


Г.Бямба