
Телеграмм апплейкшн ашиглаж залилах гэмт хэргийн онцлог нь хохирогчдын мөнгө ердөө 4-5 минутын дотор олон улсын крипто арилжааны платформ болох BINANCE руу шилжиж, крипто валют болж, залилан үйлдэгч этгээдүүдийн эзэмшдэг цахим хэтэвчинд ордог болохыг тогтоосон.
Гадаад улс орнуудаас зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд өөрсдөдөө Монгол иргэдийг элсүүлэн, тэднээр дамжуулан хуурамч веб сайт ажиллуулж, иргэдийн итгэлийг олж авах замаар залилан мэхлэх гэмт хэргийг үйлддэг. Тэд тодорхой шат дараатай даалгавар өгч, ашиг олж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэн олон удаагийн гүйлгээ хийлгүүлж, эцэст нь хохирогчдыг их хэмжээний эд хөрөнгөөр хохироож байна.
Тухайлбал, Гэмт этгээдүүд таны хувийн мэдээллийг олж авахын тулд анхаарал татах агуулга ашиглаж сэтгэл зүйн дарамт үүсгэдэг: Жишээ нь: “Сайт дээр таны зураг байна”, “ТАНЫ ТУХАЙ БИЧЛЭГ ГАРСАН БАЙНА”, “ТАНЫ ДАНС ХАЛДЛАГАД ӨРТСӨН БАЙНА” гэж мэдээлэл илгээн, линк хаяг явуулдаг. Энэ нь хохирогчийг сандаргаж, даруйхан линк дээр дарахад хүргэнэ. Дарж ороод л мэдээллээ алддаг.
Таны мэдээллийг олж авсан гэмт этгээдүүд таны мэдээллийг ашиглаж ойр дотны болон танил хүмүүсээс чинь мөнгө гуйх, сүрдүүлэх, заналхийлэх зарчмаар залилдаг нь та зөвхөн хохирогч биш бусад хүмүүс таныг гэж итгэж давхар хохирч залилуулдаг бөгөөд гэмт этгээдүүдэд иргэд бид өөрийн төлбөр тооцооны данс, харилцаа холбооны сүлжээний дугаар гэх мэт хэнд ч өгч үл болом мэдээллүүдээ ашиглуулж байгаа тохиолдол гарсаар байна.
Таны ашиглуулсан дансаар чинь олон мянган хүний хүч хөдөлмөр шингэсэн хөрөнгө мөнгө урсаж, бусдын хэтэвч рүү орж, энэ байдлаас үүдэн хохирсон иргэдийн гол харлаж, амь амьдралаа алдах эрсдэл үүсдэг.
Иймээс та Мөрийтэй тоглоом, эсхүл төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулахад өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг ашиглуулсан бол та гэмт хэрэгтэн болно.
Сэтгэгдэл3
Телеграмаар бясалгалын төвүүд шавь нартайгаа холбогдож утсан дээрх цахим банк руу нь орох эрсдэлтэй
Хулхидуулаад ашиглуулах нь хил дээр дайвар ачаа авахтай адил
Шударга бизнес гэж том хүний ухаанаар бодоход боломжгүй