sonin.mn

8-р сарын 3-нд "Нэгдсэн тэнгис-2025" хамтарсан сургуулилтад оролцож буй Хятад, Оросын тэнгисийн цэргийн флот цэргийн боомтоос хөдөлж, Оросын Владивосток боомтын ойролцоох усан хилийг чиглэн, олон талт сургуулилт хийж, тэнгисийн сургуулилалтыг эхлүүллээ.


Өглөөний 05.00 цагийн орчимд Оросын чирэх завь болон боомтын туслах ажилтнуудын тусламжтайгаар Хятадын тэнгисийн цэргийн "Шиху" хөлөг онгоц, Оросын аврах Белоусов усан онгоц боомтоос хөдөллөө. Тэдний араас Хятадын тэнгисийн цэргийн “Шаошин”, “Үрэмч” хөлөг онгоцууд, Оросын шумбагч онгоц эсэргүүцэгч “Адмирал Трибутс” болон хөнгөн фрегат ээлжлэн усан онгоцны зогсоолоос хөдлөв. Боомтоос гарсны дараа хоёр тал Хятад, Оросын хөлөг онгоцнуудын холимог бүрэлдэхүүнд түргэн шуурхай нэгдэж, сургуулилт хийх бүсийг чиглэжээ. 



Өмнө нь Хятад, Оросын холимог хүчнээс бүрдсэн хамтарсан командлал сургуулилалтын төлөвлөгөө, сургуулилалтын хөтөлбөрт үндэслэн газрын зургийн загварчлалыг зохион байгуулж, зохион байгуулалтын хэлбэр, хүчний зохицуулалт зэрэг асуудлаар гүнзгий хэлэлцүүлэг, харилцаа холбоо явуулж, сургуулилтын курсын төлөвлөгөө, аюулгүй байдлын төлөвлөгөөг шинэчлэн сайжруулж, усан доорх довтолгоо, хамгаалалт, шумбагч онгоц зэрэг холбогдох сэдвээр мэргэжлийн солилцоо зохион байгуулж байсан аж.


Г.Бямба