
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Бүгд Найрамдах Финланд Улсад албан ёсны айлчлал хийж буйтай нь холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Александр Стубб 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Финландын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нь ардчилал, хүний эрх зэрэг нийтлэг үнэт зүйлст суурилан тогтвортой хөгжиж байгааг тэмдэглэв. Түүнчлэн дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал үүрэгтэйг тэмдэглэж, Финланд Улсын Ерөнхийлөгч Александр Стубб Монгол Улсад айлчлах урилгатай байгааг дахин нотлов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогынхоо хүрээнд Финланд Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгч буй бөгөөд цаашид хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтуудын хүрээнд үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл2
Үлийгээ хийж тэнэдэг балай авгай вэ.сда
Pinlandad olon jiliin emne aylaj bailaa,Swedees ysan ongozoor senejin yabaad eglee ert ochiloo,hench tanihgyi Pinland oron namaig saihanaar hyleej absan bas hyamdhan byydald Doloo honood byzad SWEDED irj bilee...............Pinland bol delhiin hamgiin togtbortoi ediin zasag niigemiin tom yzegdel ylas men,tedentei ch harilzaagaa ahiylah ni zeb suu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!tednees yadaj tyrslaga sydlah ni zailsgyi baih?....Dyndad aziin ter Tajigstan yzbekstanaas hamaagyi deer ylas bol?...Dahiad Norbege,Dani ylas,men dee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!