Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хамтарсан "Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл"-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Удирдлагын акедемийн гудамж “Хүннү 2222” хотхоны замын хойд талд “Хангилцаг” ХХК дулааны магистраль /ДХ116-А10-ДХ116-А16 хүртэл/ шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэж байна.
Гэвч ажил гүйцэтгэх үеэрээ “Жапан таун”-ы автобусны буудлаас баруун тийш 120 метр орчим урт зайд авто замын хажуугийн шар хуайс моддыг сүйтгэжээ. Тиймээс шугамын ажил гүйцэтгэхдээ ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй тайрч устгасан “Хангилцаг” ХХК-д хариуцлага ногдуулна. Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 18 дугаар тогтоол "Улаанбаатар хотын ногоон байгууламжийн ашиглалт хамгааллын ажлын хүрээнд баримтлах журам"-д зааснаар хотын ногоон байгууламжид учруулсан хохирлыг арилгуулж, арга хэмжээ авахаар ажиллаж байна.
Мягмар - 11 сарын 11,
2025

Сэтгэгдэл6
Замыг хойд талын модыг шөнө хөрөөдөж бсан
Уг нь Хангилцагын захирал нь Мийгаа гээд дажгүй ааш зантай ах байсан ш дээ! Яагаад тэр моддыг нь сүйтгэчихсэн юм бол доо?
120м газрын модыг Тайрч байхад нь эрх бүхий нэг ч албан тушаалтан хэн ч мэдээгүй байдаг шүү.
Хангилцаг нэртэйг бодоход Увс хүн л бна даа !
хангилцагт дахиад ажил битгий өг!!!! ядаж мод шилжүүлэн суулгаж авах хүн байна уу гэсэн бол хүмүүс аваад өөр газар суулгачина даа хайран мод.
ХУД- н тэмээтэй уулзавраас баруун тийш 300 м орчим газарт сайхан ургаж байсан моднуудыг оргүй устгажээ.....эзнийг нь олж хариуцлага тооцохыг шаардаж байна....