
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 31 /technologyreview/. АНУ-ын Теннеси муж улсад 1994 онд хөлдөөсөн үр хөврөлөөс энэ сарын 26-ны өдөр эрэгтэй хүүхэд мэндэлсэн тухай MIT Technology Review цахим хуудсанд мэдээлжээ. Хүүгийн эцэг эх хоёр уг үр хөврөлийг хиймлээр үр тогтоох эмчилгээ хийлгэж байсан Линда Арчерд гэдэг эмэгтэйгээс “үрчилж авсан” байна. Тухайн үед эмч нар нийт дөрвөн үр хөврөл үүсгэжээ. Тэдгээрийн нэгийг нь эмэгтэйд шилжүүлэн суулгаснаар охин төрсөн бол үлдсэн гурвыг хөлдөөж хадгалсан байжээ.
Арчерд үр хөврөлүүдийг хэдэн арван жилийн турш хадгалах хугацаанд жил бүр хадгалах зардалд 1000 ам.доллар төлдөг байв. Харин хожим нь тэрбээр тэдгээрийг өөр гэр бүлүүдэд өгөхөөр шийджээ. Одоо Линда Арчерд 60 гаруй настай. Үр хөврөлүүдийг хуучирсан аргааар хөлдөөсөн тул АНУ-ын олон эмнэлэг түүний биологийн материалыг хүлээж авахаас татгалзсан байна.
Хөлдөөсөн үр хөврөлөөс төрсөн хүүг “хамгийн ахмад настай нярай” гэж нэрлэсэн байна. Түүний эцэг, эх болох Линдси болон Тим Пирс нар долоон жилийн турш хүүхэдтэй болох гэж оролдсоны эцэст үр хөврөл үрчлүүлдэг "Open Hearts" гэдэг хөтөлбөрт бүртгүүлжээ. Линда Арчерд одоогоор нярайтай уулзах бодолгүй байгаагаа илэрхийлсэн боловч хүү мэндэлсэн явдлыг “бодитоор биелсэн мөрөөдөл” гэсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Хөөрхөн динозавр байнаа,,,,вээлкомтү,,,бурхан ивээг,,,
Худлаа байхаа.Америкийн ихэнх мэдээлэл худал синсаци байх нь дийлэнхи. Хаягдсан хүүхэд авчирч харуулаад залахаас сийхгүй улс даа.
iim tohioldol baidag syy!!!amerik bol tehnologi emnelegiin char hyree ergentei sinjleh yhaanch gazar tiimdeech ene meteer yr hebreliig heldeeh argaar ter olon jil boditoor ni syylgaj hyyhed siljuulsen hereg?....