
7-р сарын 30-нд болсон БНХАУ-ын Худалдааны Яамны хэвлэлийн бага хурал дээр тус яамны холбогдох албан тушаалтан Хятад, Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны үр дүнгийн талаар танилцуулжээ.
Тодруулбал: "Сүүлийн жилүүдэд, Хятад, Монгол хоёр талын худалдааны цар хүрээ өргөжиж байна. Хятадын статистикийн мэдээгээр, 2024 онд Хятад Монголын худалдааны хэмжээ 18 тэрбум 620 сая ам долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.1%-иар өссөн нь түүхэн дээд амжилт тогтоосон бөгөөд Хятадын гадаад худалдааны нийт өсөлтөөс 5 нэгжээр давсан байна. Хятад Улс Монголын хамгийн том худалдааны түнш, хамгийн том импортлогч ба хамгийн том экспортын орон гэсэн байр сууриа хадгалсаар иржээ.
Хятадаас Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын хүрээ өргөжиж, уул уурхай, аж үйлдвэр, мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах зэрэг уламжлалт салбар төдийгүй дижитал эдийн засаг, ногоон эрчим хүч зэрэг шинээр хөгжиж буй салбаруудыг хамарч байна.
Эдийн засаг, технологийн хамтын ажиллагаа урагштай ахиж байна. Хоёр тал хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, хил дамнасан төмөр зам, боомтын дэд бүтцийг сайжруулах талаар нааштай ахиц гаргасан." гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл2
Хилээ хаагаад морио унаад модоо тохоод хонио хариулая гэдэг оркууд олон хэвээр л байна . Муусайн хятадууд манай нүүрс, зэсийн баяжмал авч байгаа нь аз юм. Орос ямар ямар авах биш. Зэсийн үйлдвэр л баримаар байна бид.
Тэгвэл зохион бүтээхээс өөр замгүй. Ямарч улс манай зохион бүтээж өгөхгүй, технологи дамжуулахгүй.