
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 29 /gilead.com/. Жилд хоёр удаа тарьснаар Хүний дархлал хомсдолын вирусийн /ХДХВ/ халдвараас бараг 100 хувь хамгаалдаг дэлхийд анхных болох вакциныг хэрэглэхийг АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эмийн хяналтын алба зөвшөөрчээ.
"Yeztugo" хэмээн нэрлэсэн энэхүү вакцин нь жил бүр 1.3 сая хүнд халдварладаг ХДХВ-тэй тэмцэхэд томоохон хувьсгалыг авчирна гэж үзэж байна. "Gilead" компанид гарган авсан уг вакцин капсидын дарангуйлагч гэж нэрлэгддэг ангилалд хамаарах бөгөөд вирусийг бие махбодын эсүүдэд нэвтрэхээс сэргийлдэг. Энэхүү вакцины эмнэл зүйн туршилтууд амжилттай болж, улмаар 2024 онд "Science" сэтгүүлээс "Breakthrough of the Year" шагналыг хүртжээ.
"Gilead" компани одоо Австрали, Канад, Өмнөд Африк, Бразил, Швейцар зэрэг орнуудад вакцинаа бүртгүүлж эхэлсэн байна. Мөн ДЭМБ-ын ДОХ-тэй тэмцэх Дэлхийн сантай хамтран ажиллах гэрээ байгуулж, бага, дунд орлоготой 120 улсад лицензийн төлбөргүйгээр нийлүүлэхээр болсон байна. Ирэх гурван жилийн дотор 2 сая хүн уг вакциныг хэрэглэх боломжтой.
АНУ-д "Yeztugo"-г хэрэгцээтэй хүмүүст зориулсан тусгай хөтөлбөрийн хүрээнд үнэгүй олгоно. Мөн уг вакциныг зургаан оронд лицензээр үйлдвэрлэж эхлэх юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
вакцин or тарилга эм
ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA... TOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. "" OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza. KONTAKT PODACI: WhatsApp: +385-9156-08706 E-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}
Бэлгийн харилцаанд адгуус мал шиг засаг замбараагүй ордог Монголчууд энэ вакциныг хийлгэмээр байна. Тэгээд дураараа бавалцаад байж дээ
Танай ээж адгуус мал шиг хэнтэй ч хамаагүй бавалзсаар байгаад чамайг төрүүлсэн юм шүү дээ хоноцын шээс ээ.🤣😂😅