
Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн даргаар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ажиллаж байна. Энэ хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт Гаалийн ерөнхий газарт хяналт шалгалт хийх хугацаатай үүрэг өгсөн. Өгсөн үүргийн дагуу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Замын-Үүд дэх гаалийн газарт шалгалт хийлээ.
Бараа бүтээгдэхүүнээс сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах лабораториудын үйл ажиллагаа болон ухаалаг гарцын байгууламжийн хэвийн ажиллагаа, системийн уялдаа холбоо, гаалийн автомат бүрдүүлэлтийн системийн үйл ажиллагаа, гаалийн газрын албан хаагчдын чиг үүргийн хувaарилалт, зохион байгуулалт зэрэг чиглэлүүдэд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтын үр дүнг ажлын хэсэгт танилцуулж, худалдаа, тээвэр эхлэгчдэд тулгарч буй саад, хоригийг бууруулах, бараа эргэлтийн хурдыг нэмэгдүүлэхэд тулгарч буй асуудлыг тодорхойлж зохих арга хэмжээг авна.
Замын Үүд боомтоор Монгол Улсын импортын 70%, экспортын 22% нь дамждаг.
Гадаад худалдааны нийт бараа эргэлтийг 2023–2024 онтой харьцуулан үзэхэд экспорт 51 хувиар буюу 51 сая ам.доллар, импорт 49 хувиар буюу 1.1 тэрбум ам.доллар, нийт бараа эргэлт 49 хувиар буюу 1.2 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлттэй байна.
Сэтгэгдэл8
Хятадын бараануудыг ангилж татвар тавьж, монголынхоо үйлдвэрийг хамгаалах хэрэгтэй. Гаалийн утга учир энэ байх шүү.
хэдэн жилийн өмнө Оюунэрдэнэ Нямбаатарыг томилж шалгаж л байсан ямарч үр дүн гараагүй
Хятадаас оймс авахгүй болгох хэрэгтэй. Дараагаар нь гутал авахгүй болгох хэрэгтэй. Монгол хүн хувцасаа малынхаа түүхий эдээр хийдэг болгох хэрэгтэй. Энэ гурван шатыг дэмжихын тулд Хятадын оймс, гутал, хувцасд гаалийн татварыг цаг хугацааны дараалалтай өсгөж өгөх шаардлагатай.
Хартамхи мансууруулах бодис ордог хамгийн гол боомт Замын Үүд байхаа.Хилийнхэн мөн гаалийнхан оруулдаггүй бол орохгүй..Гол асуудал тэнд буйг мэдэж байдаг уу.Шалгахдаа учир гаргадаг байж болох
хилээр орж байгаа гар тээшинд хар тамхи, түүний элдэв орц, сэтгэхүйд нөлөөлдөг бусад зүйлийг илрүүлэх нохой ажиллуулдаг болчихож чадахгүй юм байх даа. Гар тээшийг сайн шалгадаг баймаар.
........
Хар ухаанаар бодоход хулхидаж
Эрлэг номун хаан