sonin.mn

“Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан бусдыг бүлэглэн зодсон хэрэгт холбогдож, цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байгаа билээ. Тэрбээр энэ сарын 20-нд бусдыг бүлэглэн зодсон хэрэгт сэжиглэгдсэний дараахан гадаад руу гарч явсан бөгөөд хуулийн байгууллагынханд “Найз охины бие гэнэт муудсан. Зайлшгүй очих шаардлагатай байна.


Энэ сарын 27-нд буцаж ирнэ” гэж мэдэгдсэн байна.


Гэвч товлосон хугацаа өнгөрсөн ч Б.Амарсайхан Монголд эргэн ирээгүй бөгөөд ийнхүү тэрээр оргон зайлсан нь тодорхой болжээ.


Х.Цэцэнноров