sonin.mn

Өчигдөр АТГ мэдэгдэл гарган, "Хяналт шалгалтаар гомдол, мэдээлэлд дурдагдсан О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо.

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80,0 сая төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 70,0 сая төгрөг буюу нийт 300,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна." гэв.


Мөн мэдэгдлийн төгсгөлд: "Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертайнмент групп” ХХК нь 2024 онд нийтдээ 265,8 сая төгрөгийн татвар төлсөн, 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4,1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан нь баримтаар тогтоогдож байна.



“Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна." гэсэн нь анхаарал татна.



Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнийн хүү ямар нэг хууль бус орлого олоогүй, аав, ахынхаа компаниас л мөнгө авсан болохыг АТГ тогтоосон болохоос бус Б.Баатар ба Б.Баатар, Л.Оюун-Эрдэнэ нарын хамтран эзэмшдэг компани хаанаас ямар орлого олсоныг шалгах ажиллагаа үргэлжилсээр байгаа аж.


Мөн Б.Баатартай цуг, "Бодь" группэд ажиллаж байхдаа Х.Баттулга, Д.Баясгалан нарын гар хөл болж, "нүүрсний хулгай"-д холбогдсон гэх баталгаатай бус ярианд холбогддог А.Амундра гэгч этгээдийг шалгаж байгаа юм байна.

Б.Баатар, А.Амундра болон “Херо энтертайнмент групп” ХХК-ийн эздийг (Л.Оюун-Эрдэнэ гэх мэт) мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзэн, шалгаж буй ажээ.



С.Баяр