
Үндэсний их баяр наадмын үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Хархорум-Мөнхийн хот” лекцээ “ТВ-9” телевизээр дамжуулан олон нийтэд хүргэсэн билээ. Түүний Шинэ Хархорин хотын түүхэн ач холбогдлын тухай лекцийн нэгдүгээр хэсгийг бүрэн эхээр нь хүргэе.
“Чингис хаан зарлиг буулгахдаа Мөнх хөх тэнгэртэй зөвлөдөг байсан тухай түүхэн эх сурвалжуудад бичсэн байдаг”
-Баяр наадмын өмнө та бүхэнтэйгээ сайхан мэдээлэл, сайхан бодол санаагаа хуваалцах болсондоо баяртай байна. Одоогоос 800 гаруй жилийн өмнө буюу 1220 онд Их эзэн Чингис хаан Хархорум хотыг Монголын их эзэнт гүрний нийслэл хот болгох зарлиг буулгасан. Энэ зарлигийг түүний хүү Өгөөдэй хаан амжилттай хэрэгжүүлж, энэ хот дэлхийн нийслэл хот болтлоо хөгжсөн гэсэн түүх бичээстэй байдаг. Энэ хот бол олон орны гар урчуудыг цуглуулсан, олон орны худалдаачдыг цуглуулсан, олон шашныг дэмжсэн, олон элч нарыг урьсан, өөрийнхөө барилга байгууламжаараа бусдыг бишрээсэн хот байсан гэж түүхчид бичсэн байдаг билээ.
Ганцхан жишээ хэлэхэд, хуучин Хархорум хотын хааны ордныг Түмэн амгалангийн ордон хэмээн нэрлэдэг байсан бөгөөд энэ ордон тухайн цагтаа барилга байгууламжийн хувьд гайхамшигтай барилга байсан. Ийнхүү 1220 онд Эзэн Чингис хааны буулгасан зарлигаас 800 гаруй жилийн дараа Монгол Улсын өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны арван хоёрдугаар сарын 29-ний өдөр Хархорум хотыг сэргээн босгох тухай зарлиг буулгажээ. Энэ нь нэг хэсэг дэлхийд мандаж байсан, сүүлд мөхөж газар доор орж, бараг үгүй болсон хотоо сэргээх түүхэн шийдвэр байлаа. 1220 онд Чингис хаан маань энэхүү түүхэн зарлигаа гаргахдаа юу бодож байсан бол. Тэр үед түүний итгэл үнэмшил ямар байсан бол гэж ойлгох ухах ёстой. Тэгвэл Чингис хаан зарлиг, шийдвэрээ гаргахдаа дандаа Мөнх хөх тэнгэртэй зөвлөдөг байсан гэж түүхэн эх сурвалжуудад бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Их эзэнт гүрэн маань Мөнх хөх тэнгэрийн дор Мөнх хөх тэнгэрийн зарлигаар үйл хэрэг нь явдаг ийм эзэнт гүрэн байсан байна. Мөнх хөх тэнгэрийн тухай ойлголт зөвхөн Монголчууд та бидэнтэй холбоотой байгаад зогсохгүй Орхоны хөндийд Монголын нутаг дэвсгэр дээр өмнө нь байсан Уйгарын улс, Хүннү улс, Түрэгийн улс зэрэг улс орнуудын удирдлагуудтай, тэр улс орны удирдагчдын итгэл үнэмшилтэй салшгүй холбоотой байсан гэдгийг эрдэмтэд маань нотлон өгүүлдэг. Мөнх хөх тэнгэрийн хүчин дор гэдэг энэ агуу философи болоод энэ хэдхэн үгэнд багтсан гүн ухаан Орхоны хөндийд сүндэрлэн босож байсан улс улсын нийслэлүүдийг удирдаж байсан. Энэ философиор тэр хотууд амьдарч, улс орны ард түмэн маань энэ итгэл үнэмшлээр өдөр тутмынхаа амьдралыг авч явж залгуулж байсан юм. Мөнх хөх тэнгэрийн хүчин дор гэдгийг хялбархан тайлбарлах гэж оролдъё. Энэ бол тэнгэрийн зарлигаар оршино гэсэн үг. Бид өөрсдөө бидний удирдагчид тэнгэрийн элч мөн гэсэн ойлголттой салшгүй холбоотой. Тэнгэрийн зарлигаар газар, хаад зарлиг гаргадаг гэж тайлбарладаг. Тэгвэл Чингис хаан 1220 онд Хархорин хотыг Орхоны хөндийд их эзэнт гүрний нийслэл хот болгохоор зарлаж байхдаа, зарлиг буулгаж байхдаа чухамхүү тэнгэрийн зарлигийг цаасан дээр буулгасан нь гарцаагүй юм. Тэнгэрийн хүч гэж тийм хүчтэй байсныг та бид өнөөдөр мэдрэх ойлгох ёстой гэдгийг зориуд онцлон тэмдэглэе. Нэгэнтээ Мөнх хөх тэнгэр гэж хэлсэн юм чинь Мөнх хөх тэнгэрийн зарлигаар гарч байгаа хааны зарлиг үүрд мөнх орших ёстой гэсэн үг. Тэр зарлигаар бүтэж байгаа аливаа үйл хэрэг түүний дотор сүндэрлэн босож байгаа хот бол мөнх орших ёстой гэсэн үг. Тэр хотыг нийслэлээ болгон зарлаж оршиж байгаа улс бас мөнх орших ёстой гэсэн үг. Тэр хотын суурь болсон, тэр улсын суурь болсон ард түмэн бол бас мөнх орших ёстой гэсэн үг юм. 1220 оны Чингис хааны Хархорум хотыг байгуулах тухай зарлиг бол цаад утгаараа, олон давхар утгаараа Монголын ард түмэн мөнх орших ёстой гэдгийг тогтоосон зарлиг юм гэдгийг та бүхэндээ хэлэх нь зүйтэй.
Энэ ташрамд Чингис хаан тархай бутархай бутархай олон овог омгийг нийлүүлж “Эвтэй бол хүчтэй” гэсэн уриан дор Монгол хэмээх эрхэм нэрийг эрхэм сайхан цол гуншинг та бидэнд үлдээсэн. Энэ зүгээр нэг нэр биш. Энэ бол цол гуншин юм. Яагаад гэвэл бид “Монголын нууц товчоон”-д Алунгоо бөхийн домгоос авахуулаад бид тэнгэрийн гаралтай ард түмэн. Тийм учраас Тэнгэрийн гаралтай ард түмний нэр нь хүртэл цол нь байдаг. Нэр нь хүртэл үйл хэрэг нь байдаг. Нэр нь хүртэл зорилго нь байдаг юм. Тийм учраас үүрд мөнх орших ёстой Монгол үндэстний нэрийг Чингис хаан бид нарт хайрласан байна. Бид өнөөдөр ч гэсэн “Эвтэй бол хүчтэй” гэсэн зарчимдаа тулгуурлан овог омгоороо хуваагдах биш, аймаг аймгаараа хуваагдах биш, харин Монгол гэдэг нэр доор нэгдэж, улс орноо хөгжүүлэхийн төлөө Монголын ард түмнийг үнэлэхийн төлөө, монгол хүнийг хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэх ёстой.
“Хархорум хот тэнгэрт байгаа диваажинг газар дээр буулгасан хот байна”
-Хархорум хот бол Чингис хааны бодож байснаар тэнгэрт байгаа диваажинг газар дээр буулгасан ийм хот болох ёстой гэж үзэж байсан. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекстан улсад айлчлахад узбекийн нөхдүүд Монголын албаны хүмүүстэй уулзахдаа Хархорин хотыг нэг очиж үзэх юм сан гэж ярьсан байдаг. Тэд Хархорин хотыг бол диваажин гэж төсөөлдөг. Хархорин хотыг очиж үзэх юм сан. Газар дээр байгаа диваажинг очиж үзэх юм сан гэж санаа бодлоо хуваалцсан байдаг. Үүнийг монголчууд бид мартсан байж магадгүй. Тэгвэл узбекүүд санаж байна. Бусад улс орны ард иргэд санаж байна. Яагаад гэвэл эд бүгд их эзэнт гүрний иргэд байсан. Тэдэнд энэ ой санамж хадгалагдсан байна. Тэд бол Хархорин бол тэнгэр дээр байсан диваажинг газар дээр буулгасан хот гэж ойлгосон хэвээрээ байна. Тийм учраас бид Хархорум хотоо сэргээнэ гэдэг дахиад тэнгэр дээр байгаа хотыгоо, диваажингаа газар дээр буулгасан хот болгох ёстой гэж ойлгох ёстой. Ингэж бодож байж Хархорин хот үнэхээр сайхан хот болно. Үнэхээр диваажин хот болно гэдэгт би итгэл дүүрэн байна. Харамсалтай нь та бидний урт түүх зарим газраа тасарсан. Бид өөрсдөө ч энэ түүхээ бүрэн бүтнээр нь хадгалах тал дээр ухамсар муутай байсан байж магадгүй. Таалагдахгүйгээ хаядаг, үгүйсгэдэг. Өөрсдийнхөө хийсэн бүтээснээ эхлүүлж, түүхээ тоолох гэж оролддог. Ингэж түүхээ богиноссоор байгаад өнөөдөр бид түүхгүй ч ард түмэн юм шиг, эс үгүй бол хэдхэн жилийн түүхтэй ард түмэн юм шиг. Тэгвэл бид тийм биш юм гэдгийг Хархорум хотыг босгосноороо түүхээ бүрэн бүтэн болгоно гэсэн үг. Хархорум хот тухайн үед Их эзэнт гүрний нийслэл байсан. Тэр их эзэнт гүрэн дотор ямар улс багтаж байсан юм. Юань улс багтаж байсан байна. Цагаадайн улс багтаж байсан байна. Ил хаадын улс багтаж байсан байна. Зүчийн улс, Алтан Ордын улс багтаж байсан байна. Тэгэхлээр энэ бүх улс бол Монголын түүхийн нэгэн салшгүй хэсэг. Ингэж Хархориноороо дамжуулж бүгдээрээ түүхээ бүтэн болгоё. Монголчууд аа. Бүтэн түүхтэй ард түмэн бүтэн нэртэй байна гэсэн үг. Ингэж Монгол гэдэг нэрээ бүрэн бүтэн болгоё. Энэ утгаараа Хархорум хот бол Монголын түүхийн зангилаа хот. Энэ хотоос Монголын түүх эхэлнэ. Энэ хот байгаа цагт Монголын түүх үргэлжилнэ. Энэ хот байгаа цагт Монгол хүн байна. Энэ хот байгаа цагт Монголын ард түмэн оршсоор байна. Монголын ард түмэн оршсоор байх юм бол Монгол Улс оршсоор байх болно. Тийм учраас бол Хархорум хотоо сэргээн босго гэсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигийг хэрэгжүүлэхийн тулд бид эрдэмтдийнхээ оролцоотойгоор гадаад дотоодын эх сурвалжийг судалж, хуучин Хархорум хотоо яг тэр дүр төрхөөр нь сэргээх ёстой. Өнөөдөр Хархорум хотдоо Улаанбаатарт байгаатай адилхан шилэн байшингуудыг барьж байгуулах юм бол Хархорум хотоо биш зүгээр насгүй, түүхгүй нэгэн суурин газрыг байгуулна гэсэн үг.
“Түмэн амгалангийн ордныг сэргээн босгоно”
Хархорум хот дор хаяж 800 жилийн түүхтэй. Яг тэр үед Чингис хааны үед Өгөөдэй хааны үед байсан тэр хотыг эрдэмтдийнхээ оролцоотойгоор тэдний судалгаанд тулгуурлан босгох ёстой. Ингэхдээ хамгийн эхлээд Өгөөдэй хааны байгуулсан Түмэн амгалангийн ордныг сэргээн босгох ёстой юм. Энэ ордны зураг бэлэн, манай архивт байхгүй нь мэдээж. Энэ ордон газар доор орсон. Үүнийг Мин улсын цэргүүд дайрч шатаасан. Гэхдээ бидний ой санамж байгаа. Эрдэмтдийн судалгаа, элч нарын тэмдэглэл бий. Харьцуулсан судалгаа хийсээр байна. Ингэж
Хархорум хотынхоо дүр төрхийг сэргээж чадна. Түмэн амгалангийнхаа ордны дүр төрхийг сэргээж чадна. Мөн Чингис хааны 1220 оны зарлиг болоод үүний залгамж болсон У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн 2023 оны зарлигийг биелүүлэхийн тулд хоёр зарлигийг хооронд нь холбохын тулд түүхээ бүрэн бүтэн болгохын тулд эхлээд Хархорум хотын амин зүрх нь болсон хуучин Хархорум хотоо, Түмэн амгалан ордонтой нь яг тэр 800 жилийн өмнө байсан тэр дүр төрхөөр нь сэргээх ёстой. Ингэж бид гадаадын жуулчдад, гадаадын хүмүүст, монголчууддаа Монголын түүх ямар урт юм бэ, ямар агуу юм бэ монголчууд яасан их сайхан бүтээн байгуулагчид байсан юм бэ гэдгийг барилгаараа, байшингаараа, бүрэн бүтэн түүхээрээ нотолж баталж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна. Хархорум хот бол тухайн үед дэлхийн нийслэл байсан. Яагаад гэвэл тэр үед Монголын их эзэнт гүрэн дэлхийн хэргийг шийддэг ийм гүрэн байсан. Энэ гүрний бүрэлдэхүүнд олон шашинтай улс үндэстнүүд багтаж байсан. Энэ гүрний үед олон соёл зэрэгцэн оршиж дэлгэрч байсан. Энэ их эзэнт гүрний үед олон хэл ашиглагдаж яригдаж байсан. Энэ их эзэнт гүрний үед Монголын их амар амгалангаар орших ёс тогтсон байсан. Энэ эзэнт гүрний үед бол амар амгалан байсан. Эмэгтэй хүн энэ эзэнт гүрний нэг өнцгөөс нөгөө өнцөг рүү ямар нэгэн ажлаар явахад тэр хүнийг дээрэмдэн тонодоггүй, бие эрх чөлөөнд нь халддаггүй байсан байна. Ийм амар амгалангаар орших ёс журам тогтсон байсан.
“Улаанбаатар дээр гаргасан алдааг давтаж болохгүй”
-Хүн төрөлхтний түүхийг үзвэл мөнхийн хот, дэлхийн нийслэл гэсэн томьёололтой хотууд байдаг. Тухайлбал, Ромын их эзэнт гүрний нийслэл байсан Ром хотыг Мөнхийн хот гэж нэрлэсэн байдаг. Мөн дэлхийн нийслэл гэж нэрлэсэн. Яагаад гэвэл Ромын их эзэнт гүрний үед соёлт хүн төрөлхтөн Ромын эзэнт гүрнийг мэддэг байсан байна. Ромын эзэнт гүрний тогтоосон төрийн тогтолцоо, Ромын эзэнт гүрэнд үйлчилж байсан хуулийн тогтолцоо, худалдаа арилжаа энэ бүхэн эзэнт гүрний үед тогтсон хүн болгоны дагадаг баримталдаг сурдаг өвлөдөг ёс байсан. Тийм учраас энэ гүрний нийслэлийг дэлхийн нийслэл гэж үзэж, энэ гүрэн дандаа оршин байна хэмээн үзэж Ром бол мөнхийн хот гэж нэрлэсэн байдаг. Отаманы эзэнт гүрний үед энэ гүрний нийслэл байсан Станбул хотыг бас дэлхийн нийслэл гэж хэлж болно. Их Британийн эзэнт гүрний ноёрхлын үед байсан нийслэл Лондон хот нь одоо ч байгаа. Лондон хот нь дэлхий нийслэл гэсэн статустай байж. Одоо АНУ дэлхий дахинд Америкаар, Америкийн их амар амгалангаар орших ёсыг тогтоочихсон байна. Америк маш их нөлөөтэй орон учраас Америкийн эдийн засаг, цэргийн хүч, соёл, өмч хөрөнгө дэлхий дахинд асар хүчтэй нөлөөлсөн хэвээр байна. Тийм учраас өнөөдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотыг дэлхийн нийслэл гэж үздэг. Тэгвэл яг үүнтэй адил тухайн үедээ Хархорум хот дэлхийн нийслэл байжээ. Дэлхий нийслэлд тавьдаг шаардлага ямар байдаг вэ гэхлээр дэлхийн хамгийн дэвшилтэт технологи чухамхүү тэр хотод байдаг. Тэгэхээр бид Хархорин хотоо сэргээх хөгжүүлэхдээ, барьж байгуулахдаа дэлхийн нийслэл гэдэг статустай нийцүүлж дэлхийн хотын шилдэг шалгууруудыг баримтлах ёстой. Харамсалтай нь бид энэ шалгууруудыг Улаанбаатар хотдоо баримталдаггүй. Улаанбаатар хот өнөөдөр агаарын бохирдолтой, ногоон байгууламж цөөхөн. Машины түгжрэлтэй, усны бохирдолтой. Иргэд маань бухимдалтай, уур уцаартай, байшин барилга нь эмх замбараагүй ийм хот болжээ. Харин одоо бид Хархорум хотыг сэргээхдээ энэ алдааг давтаж болохгүй. Тэгэхийн тулд дэлхийн хамгийн шилдэг хотын баримталдаг стандартыг баримталж Хархорин хотоо босгох ёстой. Хархорин дэлхийд гайхуулагддаг хот болох ёстой. Хамгийн орчин үеийн хот болох ёстой. Ингэж эртний түүхээ орчин үетэй хослуулан хөгжих ёстой. Дэлхийн хамгийн шилдэг хотын олон шалгуурууд байдаг. Тэрийг товчлоод гуравхан том шалгуураар нь аваад үзвэл нэн таатай амьдрах орчинтой хотын стандартыг баримтлах ёстой. Амьдралын чанар хамгийн гол нь тоо биш. Чанар нь, орон сууцын олдоц нь их чухал. Эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж их чухал. Боловсрол, боловсрол эзэмших боломж их чухал. Эрүүл саруул орчин их чухал. Шинжлэх ухаан хөгжих, судалгаа шинжилгээний ажил хийх орчин маш чухал. Харамсалтай нь Улаанбаатар хотод өнөөдөр бид энэ шалгуураа аваад үзэх юм бол хүн амьдрахад эрсдэлтэй хот болсон байна.
“Дэлхийн хамгийн шилдэг хот болгохын тулд монголчууд идэвхтэй оролцох ёстой”
-Тэгвэл Эзэн Чингис хааны зарлигийг хэрэгжүүлж байгаа. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн зарлигийг энэ зарлигийн үргэлжлэл гэж бодож хэрэгжүүлж байгаа монголчууд бид Хархорин хэмээх хоёр дахь нийслэлээ бүтээн босохдоо чухамхүү дэлхийн хамгийн шилдэг хотын стандартыг барьж босгох ёстой. Амьдралын чанар нь маш сайн, орон сууцын олдоц нь маш сайн, боловсрол эзэмших эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж нь маш сайн. Эрүүл саруул орчинтой, ногоон байгууламжтай ийм хот болно. Саяхан АНУ-д алдартай Нью-Йорк хотын Засаг даргын сонгуулийн өмнө хоёр том намын нэг нь болох АН-ын нэр дэвшигчийг шалгаруулах сунгаанд Зохран Мамдани гэдэг хүн тэргүүлсэн байна. Тэр хүн Нью-Йорк хотыг ямар хот болгох вэ гэдэг гол мессежээ өгч олон нийтийн дэмжлэгийг авч чадсан байна. Тэр Нью-Йорк хотыг үнийн хувьд хүн амьдрахад боломжтой хот болгоно гэж амласан. Тэгэхлээр Улаанбаатар хот өнөөдөр үнийн хувьд агаарын бохирдолтой адилхан хэт өндөр үнийн бохирдолтой хот болчихсон. Харин Хархорин хотод зөв зүйтэй бодлогоор хэт өндөр үнийн бохирдолгүй хот болгоно. Хуучин хоцрогдсон ойлголтоор бол сайн хот бол үнэтэй хот байдаг юм гэсэн байдлаар сайн хотыг, гоё хотыг, хөгжилтэй хотыг бид томьёолж ойлгож тодорхойлдог байсан. Одоо энэ бол хоцрогдсон тодорхойлолт болжээ. Дэлхий хамгийн үнэтэй гэдгээрээ гайхуулдаг Нью-Йорк хот өнөөдөр жинхэнэ хоцрогдлын илэрхийлэл юм байна. Хүн амьдарч болохоор юмных нь үнэ хямд, орон сууцын үнэ нь хямд, хямд боловсролын тогтолцоотой, эрүүл мэндийн үйлчилгээтэй ийм хямд хот байгуулна гэж тэд зорьж байна. Тэгвэл бид Хархорин хотоо ч Нью-Йорк хотыг хямд хот болгох гэж зорьж байгаатай адил хэт өндөр үнийн бохирдолгүй, ийм хот байгуулах ёстой. Дараагийн зарчим бол сэтгэл татах орчинтой. Хайр хүргэх чадвартай хот болгоно гэж үзэх хэрэгтэй. Францын алдартай зохиолч Морова гэж хүн байсан. Тэр хүнээс францууд яагаад гоо сайхны мэдрэмж үнэхээр сайн юм бэ. Францын зураачид, хөгжмийн зохиолчид, зохиолчид, гоё гоё, хувцас үйлдвэрлэгчид, зохион бүтээгчид гоо сайхны мэдрэмж ийм өндөр байдаг нь ямар учиртай вэ гэж асуухад “Парис хотын байшин болгон гоо сайхны том хичээл юм. Парис хотын гудамж болгон өөрөө гоо сайхны сургууль юм гэж хэлсэн байдаг. Тийм учраас Парист амьдарч байгаа хүн болгон ялангуяа Парист төрсөн хүн, тэнд насаараа амьдарсан хүн бол гоо сайхны онцгой гойд мэдрэмжтэй болсон байдаг. Тэгвэл бид хуучин Хархорум хотоо тэр чигээр нь сэргээж, дэлхийн хамгийн гоё хот болгоно гэж зорьж байгаа. Та хайр татсан, сэтгэл татсан хот болгоно гэж бодох ёстой. Энэ бол дэлхийн шилдэг хотуудын гол зарчмуудын нэг. Гуравдугаарт, хангалуун амьдралтай хот байна. Ажлын байр олдоно. Эдийн засгийн бүтэц нь иргэддээ өндөр цалин өгдөг. Эцсийн бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээл дээр өндрөөр үнэлэгддэг. Экспортын чиг баримжаатай, маш бага овортой, тэгэхдээ маш өндөр үнэтэй, маш хөнгөн жинтэй, тэгэхдээ маш их өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг чадвартай эдийн засагтай хот болно гэсэн үг. Ингэж байж харьцангуй хангалуун амьдралтай хот болно. Ийм учраас ард иргэд нь чөлөөт цагаа өнгөрүүлэх соёл урлагийн байгууллагуудыг байгуулахыг хүснэ. Энэ хот өөрөө байшин дотор байгаа музей биш. Харин агаар дор мөнх хөх тэнгэрийн дор байгаа нээлттэй музей болж, хүмүүсийн нүдийг баясгадаг ийм хот болно. Ингэж төсөөлж байна. Энэ хотыг дэлхийн хамгийн шилдэг хот болгохын тулд монголчууд идэвхтэй оролцох ёстой. Дээр нь бид гадаадын хамгийн шилдэг компаниудыг, хамгийн шилдэг эрдэмтдийг, инженерүүдийг урьж авчирч ажиллуулах ёстой.
“Хархорум хотоо сэргээн босгох үйл хэрэгт хамтдаа зүтгэе”
Их эзэн Чингисийн үед, Өгөөдэй хааны үед, Мөнх хаан Гүен хааны үед, дэлхийн хамгийн шилдэг гар урчууд, хамгийн шилдэг эрдэмтэд чухамхүү Хархорум хотод амьдарч бүтээлээ туурвиж байсан. Үүний нэгэн тод жишээ бол алдарт Францын уран барималч, уран барилгачин В.Бушье бүтээсэн мөнгөн мод билээ. Мөнгөн мод бол Хархорум хотын бэлгэдэл болох ёстой. Мод бол угаасаа өнгөрсөн үндсээрээ өнгөрсөн үеийг модны голоороо одоо үеийг жил болгон дэлгэрч байгаа цэцэг навчаараа ирээдүй үе гэсэн гурван цаг үеийг холбож байдаг. Дэлхийн соёл түүхэнд шинжлэх ухаанд амьдралын мод гэсэн ойлголт бий. Тэнгэр баганадсан мод та бидний амьдралын багана. Гурван цагийг холбосон мод та бидний амьдралын багана. Монгол гэр ч гэсэн модон багана дээр тогтдог. Тийм учраас мөнгөн мод Хархорум хотыг 800 жилийн өмнөхөөс өнөөдрийн Хархорумтай холбох, мөн ирээдүйн хөгжил дэвшлийг авчрах бэлгэдлийг илэрхийлэх юм. Мөнгөн модыг ингэж төсөөлж байгаа. Тийм учраас Хархорум хотыгоо Мөнгөн модоор нь төсөөлье. Ингэж модоор дамжуулж мөнх орших монголчуудаа модны үр жимсээр тэтгэе. Ингэж монголчууд та бүхэндээ хандан уриалж байна. Тухайн үед их эзэнт гүрэн маань түрүүн миний хэлдгээр дотроо Юань гүрнийг, Цагаадайн улсыг, Зүчийн улсыг, Алтан Ордын улсыг, Ил Хадын улсыг, сүүлд Энэтхэгийн талыг эзэлсэн Их Монгол Улсыг байгуулж багтааж байсан. Тэгвэл Хархорум хотыг сэргээхдээ модны салаа мөчир олон байдагтай адил хотын цөм нь амин зүрх нь хуучин Хархорум хотын байшин барилга байхын зэрэгцээ тэрэнтэй уялдсан маш гоё барилга байгууламжууд барих хэрэгтэй. Тэнд боловсролын хот, эрүүл мэндийн хот, сэргээгдэх эрчим хүчний хот, шинжлэх ухаан техникийн төв гэх зэрэг олон дагавар дүүргүүдтэй, хотуудтай байх ёстой болов уу гэж төсөөлж байгаа юм. Тэр хотуудын төвд нь түрүүний миний хэлдэг Их эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан улсуудын хамгийн шилдэг барилга байгууламжуудыг барьж болно. Ингэж бүгдээрээ Монголынхоо түүхийг бүрэн бүтэн болгоё. Ингэж бүгдээрээ Хархорин хотынхоо дэлхийн нийслэл байсныг барилга байгууламжаар нь бататган нотолъё гэж та бүхэндээ хандан уриалж байна. Монгол хүний сэтгэлд, тархинд нь одоо хүртэл хадгалагдаж байгаа тэр ой санамжийг сэргээж, Хархорум хотоо сэргээн босгох үйл хэрэгт хамтдаа зүтгэе.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл57
Ацны хот вэ?
ацтээг майя yankee inca
төртулгын үстэй хар юм. булган дах
sable со боль гонжоомсэг sebalam zobel samur
хар хорино хор ин о хар хүрэм хар хүрмэн
Багабанди, Энхбаяр Элбэгдорж гэж харахаас сэжгийн юмнууд! Эд нарыг ерөнхийлөгч байсан гэхээр л ой гутаж, сэжиг хүрэмой!
хар хор ум. ум судалд.. 🧠🫀 шингэсэн ой санамж
Амжилт, Сайхан хот босох болтугай!
УБ хотын даргыг сольж, тев талбайгаас эхлээд цэгцлээд, цэвэрлээд, засаад, хегжуулээд явах хунийг сонгое!
хотын дарга байсан хүний 🫀-р тахидагийн билээ. энэбиш найман тахил гм.
нэг хүгийн толгойтой 99 хүүгийн толгойг чяцуулж байгаад ганц цавчих
уб тэг цэг 126
ес ек тг яамд гз дүүрэг хороод
шанх наах шанх шунх https://ru.m.wikipedia.org/wiki/Штандарт_(знамя)
https://youtube.com/shorts/jtJEWT49-mE
даг дог дэг догжир догшуулах догшуулга
дугар ḍukar doo kar 🔩 ḍukkara 🕳🥃 sūkará
хөнү сөнү ор хон жэ цон
Шоронгийн ялтан Намбар ван дэмий балай юм их хуцах болж. МАН-ын бүдүүн гахайнууд идэх хоолоо булаацалдаад юун Хархорин
Занзайтал идэж уугаарай энхбаяраа …. чи хэзээ эх орон ард түмнээ гэдэг болчихвоо…. Хэлгүй даадаагаа гишүүн болгох Намаа хүртэл үгүй хийсэн өгөр шаар ..!!!!!
Занзайтал идэж уугаарай энхбаяраа …. чи хэзээ эх орон ард түмнээ гэдэг болчихвоо…. Хэлгүй даадаагаа гишүүн болгох Намаа хүртэл үгүй хийсэн өгөр шаар ..!!!!!
Занзайтал идэж уугаарай энхбаяраа …. чи хэзээ эх орон ард түмнээ гэдэг болчихвоо…. Хэлгүй даадаагаа гишүүн болгох Намаа хүртэл үгүй хийсэн өгөр шаар ..!!!!!
Занзайтал идэж уугаарай энхбаяраа …. чи хэзээ эх орон ард түмнээ гэдэг болчихвоо…. Хэлгүй даадаагаа гишүүн болгох Намаа хүртэл үгүй хийсэн өгөр шаар ..!!!!!
Занзайтал идэж уугаарай энхбаяраа …. чи хэзээ эх орон ард түмнээ гэдэг болчихвоо…. Хэлгүй даадаагаа гишүүн болгох Намаа хүртэл үгүй хийсэн өгөр шаар ..!!!!!
Хар хорин хотыг босгох мянган талын ашигтай .хамгийн зөв шийдвэр . МОНГОЛ УЛС СЭХЭХ энэнээс шалтгаална
Хар хорин хотыг босгох мянган талын ашигтай .хамгийн зөв шийдвэр . МОНГОЛ УЛС СЭХЭХ энэнээс шалтгаална
Хар хорин хотыг босгох мянган талын ашигтай .хамгийн зөв шийдвэр . МОНГОЛ УЛС СЭХЭХ энэнээс шалтгаална
(.)
ХАРХОРИН ХОТ 1 Ш ЯНДАНГҮЙ, УТААГҮЙ ХОТ БАЙХ ЁСТОЙ ШҮҮ. ЗАМ ГҮҮРЭЭ ЭХЛЭЭД ТАВЬ. ДАРАА НЬ ХҮМҮҮСЭЭС ГАЗАР ГУЙЖ ЦАРАЙ АЛДДАГ ШҮҮ.
уб copy past. түгжрэл утаа газрын наймаа цементэн ширэнгэ. хогоо шийдээгүй дарханы замаа дуусгахгүй чадахгүй. цах станц байхгүй
АЖИЛ ХИЙЖ СУРЦГААЯ ! ОЙ САНАМЖ ГЭСНЭЭС ЧИНГИСЭЭС ӨӨР ТҮҮХ БИЙ МОНГОЛЧУУДАД....
Монгол үгүй бол дэлхий үгүй гэж зүгээр ч нэг хэлээгүй. Дэлхийн ихэнх гол мөрөн өндөрлөг бүс болох монголоос эх авдаг. Ураныг монголоос ухаж авбал тэнгэр хилэгнэнэ. Тэнгэр хүртэл амьтай. Бурхан гэж бий. Монголчууд тэнгэрлэг хүмүүс.
Үлгэр, домог бол бодитой түүх пин гээд бий болсноос бусад нисдэг машин телепати ортой. Зөгнөлт кино ч ортой. Хүн нүдээрээ харж сэтгэж хийдэг
Казакстантай монгол хиллэх шахам оршдог нь орос, хятад хоёр хоорондоо тохиролцож монголын газар нутгийг дээрэмдэж тасдсаны илэрхийлэлийг оспаний эзэнт гүрний түүхээс харж болно. Дан монголын түүх монголыг мэдэхэд хэцүү
Суурин соёл монголчуудад тохирдоггүй. Анхны тээвэр нүүдэлчдээс үүссэнийг археологчид нотолсон
Уйгурын олдвор монголоос ихээр олддог. Монголчууд нүүдэлчид биш сэлгэн нүүгчид. Буриад, өвөрмонголчууд нүүдэлчид учраас монголдоо үлдэж чадалгүй хятад оросынх болж хилээр хашигдсан
Эхлээд жорлонд зөв бие засах сургууль байгуулаарай.
Чингисээс хойш хятадууд монголд өс санаж яаж монголчуудыг устгаж өс хонзонгоо авах вэ гэж хятадууд монголыг тагнуулдаад малаас нь салгавал монголыг устгаж болохыг мэдээд монголд хятадууд торго нийлүүлж, монголчуудыг залхуу бэлэнчлэх сэтгэлгээтэй болгосноос болоод даавуу хийдэг технологийн нь мартуулсан. Археологиор олвол сайн. Чингис хаан хятадтай байлдсан шалтгаан нь хятадууд бүдүүлэг нүүдэлчидтэй наймаа хийхгүй гээд захидалын нь тоохгүй байгаад байсан. Тэгэхээр нь чингис хаан хятадыг эзлэж, дээрэм хийсэн гэдэг байхаа
Олон шашин цугларсан хот байсан. Христийн шашны бурхан гэх үгийг ертөнцийн эзэн гээд буруу орчуулчихсан. Христийн шашны хуучин гэрээ буюу библи дээр бүтээгч эзэн дэлхий дээр ирээд долоо хоногийн дотор амьдрал бий болгож, анхны хүн болох адам, ева хоёрыг бүтээсэн гэдэг. Долоо хоногийн дотор дэлхий дээр амьдрал бий болгосон юм бол яагаад ойрх дорнодод болж буй олон жил үргэлжилсэн дайныг анх гарахад нь бүтээгч эзэн зогсоож болоогүй юм бэ гэхээр хуурамч шашин гэдэг нь нотлогдож байгаа юм. Христийн шашны библи судрын нууц нь юундаа байна вэ. Арай харь гаригийнхан байна уу. Христ буддагийн шавь байсан. Будда хүн бол сэтгэлийн амьтан гэдгийг мэдсэн. Христийн шашин хүний сэтгэлээр ялангуяа сэтгэцийн өвчтэй хүмүүсийг сохроор итгүүлдэг гэж би хувьдаа боддог. Мэдэрч байж итгэ гэдэг. Социализмын үед монголын төр зуданд малаа алдсан малчдын сэтгэл санааны хохиролыг мөнгө биш сэтгэлийн дэмжлэгээр нь нөхдөг байсан. Хүний сэтгэлийг мөнгөөр авч болдоггүй. Буддизмаас бусад шашин мөнгийг шийдэж чаддаггү
Шарын шашин буюу шүгдэн сахиус ядууруулдаг. Манжууд монголчуудыг сулруулахын тулд төвдийн мөхлийг судлаж оруулж ирсэн. Төвд монгол хоёрт бүх эрчүүд нь лам болж доройтсон. Мухар сүсгээс болж тэнэг болсон.
Олон зууны турш төвд цэргийн хүчгүй оршсоор ирсэн гэж төвдөд эр хүн болгон лам болсныг хэлж байгаа юм
Манжууд монголтой хамааралгүй үндэстэн. Манжууд шумер гаралтай үндэстнүүд. Төрд манжийн эрлийжүүд орсноос монголыг 35 жил самарлаа
Эрдэмтэд буддийн буюу шумерийн тахилгаас болоод дэлхий цөлжиж, ус ширгээд байгааг нотолсон. Будда шумер хүн. Шумер хүний биеийн бүтэц шал ондоо эсрэг
Хүн зүүн талаараа харж унтах ёстой. Буддизмд хүн баруун талаараа харж унтвал нисваанист автахгүй гэдэг. Яагаад гэвэл будда шумер хүн
Манай орон ийм гэсэн үг ихтэй социалист бүтээн байгуулалтын баримтат кино ихтэй. 90 онд социалист бүтээн байгуулалтуудаа нураачихсан. Одоо тэр баримтат кино байна уу
Амьтнаас ялгарах онцлог нь ухаанаа хөгжүүлэх. Дээд хүн болох
Дээд хүн болох юм
Үлгэр хэзээ ч юмаар дуусаж болохгүй. Юмтай юм гэнэ
юм биш ум ом ॐ
Хулхи хурандаа ахдаа төрлөөсөө төлж байна уу
Модон жорлон бол монголын хөдөөгийн нэг онцлог. Зүгээр л тэндхийн дэлгүүр гаунзанд ажилладаг жуулчнын компанийн хүмүүс ойр ойрхон хлорийн шохой хлормин цацаад жаахан тухлаг болгоод л өгөх хэрэгтэй.
Manai erenhiilegch asan N.Enhbayar maani yyniig hiij byteelchej chadna,ta nar tyyniig myy heleh gej oroldohiin ch hereggyi ee!!ygaasaa tyynees yhaanaar tyrslagaa hamaagyi dytna,men Enhbayar helsen yarisanaa hemjej meddeg ylas terch buu ataarhah,(Mongoliin nytagaar har zam tabih bolloo,tyyniig demjeed eereen tergyyn egneed ni egyylsen hiisen tegtel hamyyrsan tolgoinuud yu yu gej hyzaad bailaa,Myangyyjingiin zam gee biz dee...ta nar ter Myangyyjingiin sidtei zamaaraa eneeder yabsaar baigaa ni arde tymenii soliorol gej dyydahad ch bagadana?...iimees tyrslagatai abyastai bolobsroltoi hyniihee ygiig abch syrchgaa.Elbegdorj sig hosgoryylagch bis,ylas terch zailsgyi hiij chadah bolood ene hyniig anhaaran soyorhon yy?hemeen terees zayasan yum!!!zygeer l bye byenee hairla,myy myyhai ygeer byy gytaan doromjil eb negdelteiu yabj haizaij gydaij baij chaasaa yabna,bid..............negent bidnii syyri yhaan zailsgyi heregtei ardiin yndsen saltgaan yregdsen begeed ardchilsan nertei bertegchingyyd yst
Эртний нийслэлээ сэргээн барьж монгол түмний хийморийг бадраах их үйлийг монголчууд бүгд гар сэтгэл нийлж байж хийнэ. Энхбаяр даргад итгэж байна.
Очиж очиж энэ сэжгийн хулгайч юу ч хийж чадахгүй. Хулгай хийж л чадна.
хазгай хэлт донгиодуу хүүгээ ИХ-н гишүүн болгох гэж НАМаа хүртэл золиослосон хүн дэ.. энэ хүн итгэж болохгүй хүн.. Элбэгдорж ах маань сайн тулдаа хандыг нь дарсан да.. шоронд л байх хүн дэ юун хотын дарга бэ ?.
хазгай хэлт донгиодуу хүүгээ ИХ-н гишүүн болгох гэж НАМаа хүртэл золиослосон хүн дэ.. энэ хүн итгэж болохгүй хүн.. Элбэгдорж ах маань сайн тулдаа хандыг нь дарсан да.. шоронд л байх хүн дэ юун хотын дарга бэ ?.
Одоо зүгээр дуугүй чимээгүй орчуулгаа хийгээд гэртээ суу !!!….. хүүхдээ гишүүн болголоо .. үхсэн хатсаны чинь шинэ үндсэн хууль , шинэ хот нтр бэ ?… далдаак аа !!! Get lost ..!!!!