
Монгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хүү иргэн О.Тэмүүлэнтэй холбоотойгоор цахим орчин, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд гарсан болон иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг нэгтгэн Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баримтлан Авлигатай тэмцэх газраас хянан шалгалаа.
Нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх, хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүргийг хуулиар хүлээдэг. Харин иргэн О.Тэмүүлэн нь өөрийн хөрөнгө, орлогыг мэдүүлэх, тайлбарлах үүрэг бүхий нийтийн албан тушаалтан биш юм. Хяналт шалгалтаар гомдол, мэдээлэлд дурдагдсан О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо.
“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80,0 сая төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 70,0 сая төгрөг буюу нийт 300,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна.
Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертайнмент групп” ХХК нь 2024 онд нийтдээ 265,8 сая төгрөгийн татвар төлсөн, 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4,1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан нь баримтаар тогтоогдож байна.
“Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Сэтгэгдэл10
О.Э ба Н.Б хоёр.эсгий дэвсэж хэвтээд М.Энхболдыг огцруулаад албан тушаал олж авсан.Баяжсан.огцорсон.ИЙМ амьдрах аргатай болжээ.Ард түмэнд хожих юм алга!
Ухаа худаг ордыг М Си Эс компаниас авах цаг болжээ.
Ажлаасаа үндэслэлгүй халагдсан байна.
"Гэв" бишээ. АТГ шалгаад ТОГТООСОН юм байна. Одоо хөлдүү төмснүүд эсэргүүцээд орилолдоод гараад ирнэ биз ккк
ИНГЭДЭГ УЧРААС Л МАН-Ы НЭР ХҮНД УНААД БГААМДАА, ЭНЭ МЭДЭЭНИЙ ДАРАА БҮҮР УНАНА
ynen ni ene yum chini cham sig geleg?....yah bilee?...emne ni tiim baij bolno?...gelee ch ene ydaa ynen ni ter!!!!godil ooo?????????????
tegelgyi yahab dee,dynhyy Mongol hyn gyai,eeree gemt heregt holbogdoh tedii baisan bol?...yu gej hatyy sydragyyg barimtlah bilee?....hynii medeejiin zyileer ch gesen hynii ner hyndiig ajil albiig bysniylah gesen eneegiin niigemiin zaluuchuudiin deerengyi munhag yzel dendej baina?...hyn amidrahiin telee ni ynen gehdee hynii ajiliig bysniuualh tegj baij eersdee ter bair syyrin deer ochij ajillah sonirhol ene Mongold dendjee....bye byeneeree bait onoo tabij eb negdelee hagajaadagaa yher Mongolchyyd bolison ni deer baih suu!!!!!!Gadaadaas bichlee?..................
Кириллээр бич.
3-han guilgeenii utgiig uyn ch olon honog shalgadag uym be dee....!!!!!
оюукийн огцорохыг нь хүлээгээд байсан байхгүй юу даа