.jpg)
Хар тамхины хэрэглээ нийгэмд зах замбараагаа алдсаны хамгийн сүүлийн жишээ бол эрх мэдэлтэн, баячуудын хүүхдүүд мансуурч, “Канте” (Cante) шөнийн цэнгээний газрын гадаа бусдыг бүлэглэн зодсон хэрэг билээ. Тэгвэл Ерөнхий Сайд Г.Занданшатар нийгмийн тахал болоод буй хар тамхитай дайн зарлахаар шийджээ.
Тэрээр өнөөдөр Засгийн Газрын хуралдаанаар дараах үүргийг өгчээ.
1.Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар таниулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор УИХ-аас 2002 онд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шуурхай эцэслэн боловсруулж, энэ оны наймдугаар сард багтаан танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нарт тус тус даалгав. Энэ ажлын хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг судлан үзэж, гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, үйлчлэл болон бусад обьектив талыг харгалзан ялгамжтай тогтоож, ял шийтгэлийн бодлогыг чангатгана.
2.Монгол Улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг таслан зогсоох, хязгаарлах зорилгоор Бүгд Найрамдах Турк, Бүгд Найрамдах Солонгос Улс, Америкийн Нэгдсэн Улс, Оросын Холбооны Улс, Тайланд, Вьетнам Улс болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
3.Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан, хараат бус байгууллага болгон бэхжүүлэх асуудлыг судалж, саналаа ирэх сард багтаан Засгийн газарт танилцуулах;
4.Мансуурах донтой иргэдийг эмчлэх, сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, нийгэмшүүлэх төвийг Эрүүл мэндийн яамны харьяанд байгуулах асуудлыг судалж Засгийн газарт танилцуулах, Монгол Улсад хориглосон, хязгаарласан, хяналтад байх шаардлагатай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтыг шинэчлэн батлах;
5.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний тархалтын тандалт, судалгаа хийж, бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.
Мөн хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх чиглэлээр соёл, спортын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, манай улсад ургадаг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт ургамлын тархцыг хумих ажлыг эрчимжүүлж, бүрэн устгах арга хэмжээ авахыг Цагдаагийн ерөнхий газарт үүрэг болгосон байна.
Ийнхүү Ерөнхий Сайд нийгмийн тахалтай шийдвэртэй тэмцэхээ илэрхийлэв. Одоо гагцхүү үр дүн л чухал билээ.
Э.Солонго
Сэтгэгдэл18
Худлаа попрохоо болио. Амьдрал дээр ямар байна? Хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан хүмүүст *нийтийн амгалан байдлыг алдагдуулсан" зүйл анги тулгаад 2 хоног саатуулсан болоод гаргаж байна.
Philipinii yeronhiilogch shig arga hemjee avahaar asuudalgui boldog yum bileeshd
Монгол Дутерте,өөрөө нэг хар тамхичин залууг нам буудаач ! Тэгвэл ёстой лаг үр дүнд хүрнэ !!!
уг нь аль эрт л зарлах ёстой байсан байх даа, их л оройтож зарлалаа :(
Хаана ардчилал,хүний эрх гэж их донгосч байна тэнд хар тамхи,авилга,албан тушаалын гэмт хэрэг цэцэглэж байгааг олоод харчих чадваргүй харалган мунхагууд олон байна.Хар тамхи бол дэлхийн аугаа их гүрэн АНУ н эрхэлдэг бизнес юм.Дэлхий даяар хар тамхины наймаа эрхэлж олсон орлогоороо Югослав,Ирак,Ливи,Сири,Афганистан,Украйн,Палестин,Иранд хийсэн болон хийж буй бүх дайнаа санхүүжүүлж байна.Дэлхийн түүхэнд хар тамхитай дайн зарласан бүх удирдагчид Гаагын шүүхээс гэмт хэрэгтэн гэж зарлагдаж бүх насаараа хоригдох ял авч байгааг харахгүй байна гэж үү.Одоо Занданшатар хар тамхитай үнэнээсээ дайн зарлавал удахгүй сая талбай дээр Оюун-Эрдэнэ огцор гээд жагссан тэр үзэшгүй муухай сэжгийн золбин хүн хогнууд дахин гарч ирж жагсаад огцруулах болно.Эдний ард Соросын сан,Дэлхийн зөн гэхчлэн гоё нэртэй суурин тагнуулын террорист байгууллагууд ажиллаж,жагсаалыг санхүүжүүлж байна.Үүнийг зохицуулагчаар ажилладаг хөвсгөлийн оюунгэрэл, монголхүү,элийрэгч уянга,эрдэний золбин бацаан гэхчлэн дайснууд бий.
Луу бол хүннүгийн билэг тэмдэг. Хүннүчүүд нүүдэлчин хүмүүс. Хегель дэлхийн бүх үндэстнүүд хүннүгээс гаралтай гэж бичсэн. Хегелийн нэг юмийг буруу орчуулвуу. Эрлийз хүмүүс гуйвуулж бичвүү. Монголчууд хятадын ся үндэстнээс үүсэлтэй гэж. Ся үндэстэн хятадууд мөн үү.
+-&%#
Үе үеийн ерөнхий сайд нарыг ганцаардуулж унагааж байсан. Сонгуулын хуульд өөрчлөлт оруулж жагсаалтаар сонгогдохыг хоригломоор юм. Намд дэлхий даяараа итгэхээ байсан
Нам гэж ёстой буруу юм болохыг дэлхий даяараа мэдсэн. Монголд ардчилсан нам сөнөж дууссан. Одоо үлдсэн намууд нь сөнөж байна. Иймд намын жагсаалт байх ёсгүй.
Огцрох амархан жагсаалын ард лгбт байгууллага дуулдаж байлээ. Соросын нео либерализм лгбт дэмждэг. Ижил хүйстнээ сонирхох нь гэмт хэрэг. Өвөрмөц байх нь жам. Гаж байх нь гэмт хэрэг
Орлогоо нотлох амархан гэж фесбүүк дээр яваад байгаагын ард мсs байгаа
Мсs монголд нүүрс ухах хүчин чадал сайтай технологи байхгүй гэх үгээр ухаа худагийг хятадад зарсан. Мсs монголыг хөгжүүлэхгүй
Баялагийн санг шударга ашигласан бол иргэд зээлээс чөлөөлөгдөж, амьдрал нь дээшлэх байсан.
Уурхайн нөөцийг таамаглаж тогтоодог түвшин дээрээ явж байгаа.
Мсs-ээс авлига авсан ихэнх уих-ын гишүүд ногоон хөгжлийг дэмжихгүй
Монгол малаасаа салвал хятадууд уурхайгаар бэлчээрийн нь цөлжүүлж, монголчуудыг хойш нь түрж устгана
Залхуу монголын эмгэнэл
Пялдага хүмүүс төрд их. Хэтэрхий хямгач хүнд мөнгө дургүй