
“Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх "Найрамдлын эрдэнэс" зуслангийн тавдугаар ээлжийн амрагч хүүхдүүдээс өндөр халуурах, гэдэс гүйлгэх, толгой эргэх, бие сульдах зэрэг шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандсан, шаардлагатай эмчилгээ хийж байна. Мөн тус зуслангийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонтой холбогдож нөхцөл байдал, хүүхдүүдийн эрүүл мэнд, эмчилгээний талаар тодруулж асуулаа.
Хүүхэд олноор хордлогод орсон нь хариуцлагагүй байдалтай холбоотой. Учир шалтгааныг яаралтай олж тогтоон хариуцлага алдсан хүмүүст хатуу хариуцлага тооцож ажиллахыг Ерөнхий сайд даалгалаа. Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилгаж, дахин ийм алдаа гаргахгүй байхад анхаарч арга хэмжээ авахыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захиралд үүрэг болголоо.
Энэ сарын 18-ны байдлаар Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасагт 19, мэдрэлийн тасагт 26 нийт 45 хүн эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байна. Тэдний хоёр нь багш, дөрөв нь зөөгч, бусад нь хүүхэд байна. Тэдний биеийн байдал сайжирч байна гэв.
Сэтгэгдэл2
Хүнсний аюулгүй байдлаа орхисон улсад бөөгөөрөө үхээгүй нь аз юм уу даа. Гэхдээ үр удам цаашдын нөхөн үржихүйд нөлөөлөх нь дамжиггүй.Наяад оны үед арван жилийн болон ид насны эрчүүд муудахдаа биенийхээ төмсөг рүү өшиглөдөг явдал монголд газар авсан байсан. Ерэн оноос хойш, хүүхнүүд Эрээн рүү наймаанд явах болсноор Монгодын хүн ам өссөн. Энэ том улсын бодлого байсан юм биш байгаа гэж боддог.
Бүх ашигт малтмалын ордуудаа Рио Тинто, Оджаргал мэтийн гадаад ,дотоодын эдийн засгийн алуурчидад алдаад дууссан Монгол орон. Нобелийн шагналт эдийн засагчид "Конвергецийн онол" гэдэг буурай хөгжилтэй мрнгол шиг улс яаж зөв хөгжихийг заасан онол гаргасан байдаг. Энэхүү онолд зааснаар бол "Буурай хөгжилтэй улс орнууд батлан хамгаалах, уул уурхай, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбарыг хувьчлахыг хориглож, 100 % төрийн өмчлөлд байлгах шаардлагатай. Эс тэгвэл буурай хөгжилтэй улс ашигт малтмалын авилгалд идэгдэнэ, хүн ард нь нэлэнхүйдээ боловсролгүй харанхуй болно, хүн ард нь нэлэнхүйдээ өвчлөлд нэрвэгдэнэ, улс орноороо эрчим хүчний хямралд орно, батлан хамгаалах хүчин чадалгүй болж тусгаар тогтнолоо алдахад хүрнэ" гэж анхааруулжээ. Монгол орон Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, тусгаар тогтнолоо алдах замаар хурдлан давхиж явна.