
Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч Д.Отгонбаяр Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ. Тэрээр Монголын чөлөөт хэвлэлийн салбарт буюу үндэсний өдөр тутмын сонинд 20 гаруй жил ажилласан. Сүүлийн 15 жилийн хугацаанд “Зууны мэдээ” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж, Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сониныг удирдаж, чөлөөт хэвлэлийн салбарт хувь нэмрээ оруулж байна.
Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Отгонбаяр салбарынхаа найз нарын хамт “Бадрангуй урлаг” ТББ байгуулж, урлаг соёлын салбарт мөн уран бүтээлээ туурвиж, олон арван ном бүтээж, сэтгүүл зүйн салбарын докторын зэрэг хамгаалсан юм. Ийнхүү “Зууны мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч Д.Отгонбаярын Монголын сэтгүүл зүйд оруулсан хувь нэмрийг төр үнэллээ.
Сэтгэгдэл3
Баяр хургэе. 40 шахам жил даруу чимээгуй явахдаа Амар их бутээл туувариж Монголын сэтгуул зуйд жинхэнэ тэнцвэртэй мэдээллээрээ дорвитой Хувь нэмэр оруулсан ноен нуруутай ховор сэтгуулчдын Нэг.
Одоо хоцрогдоод хойш нь чангаадаг л болоо д бна доо !
Одоо энэ авгай ах нарынхаа нэрээр нилээн явлаа.одоо.тэтгэвэртээ гараач тэтгэвэрийн нас чинь аль хэдийн онгорсон. Залуучуудад зайгаа тавьж огооч.