sonin.mn

Долдугаар сарын 3-ны өдөр БНХАУ-ын дэд дарга Хань Жэн Чинхуа их сургуульд Дэлхийн энх тайвны 13 дахь чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцон, илтгэл тавив.




Хань Жэн илтгэлдээ, дэлхийд зуун жил тохиогоогүй хурдацтай хувьсал гарч буй одоогийн нөхцөл байдалд Ши Жиньпин дарга хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран байгуулах үзэл баримтлал болон дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилга дэвшүүлэн, хүн төрөлхтний энх тайван хөгжилтэй холбоотой чухал асуудлуудыг шийдвэрлэхэд Хятадын төслийг хангасан гэжээ.


Хань Жэн хэлэхдээ, энэ жил Японы түрэмгийллийг эсэргүүцэх Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ой, НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Хятад улс дэлхийн улс орнуудтай хамтран дэлхийн энх тайван цэцэглэл хөгжлийг ахиулан, илүү гэгээн саруул дэлхий ертөнцийг хамтран бүтээн байгуулахад бэлэн байна гэжээ.


Хань Жэн илтгэлдээ, түүхээс сургамж авч, дайны дараах олон улсын дэглэмийг хамтран хамгаалах ёстой. Эв санаа нэгтэй хамтран ажиллаж, дэлхийн засаглалыг хамтран сайжруулах ёстой. Нээлттэй хамтран ажиллаж, дэлхийн цэцэглэл хөгжлийг хамт ахиулах ёстой. Жаргал зовлонгоо нэгтгэн, орчин үеийн шинэчлэлийн төлөө хамтран урагшлах ёстой зэрэг дөрвөн талт санал санаачилга дэвшүүлсэн байна. 


Г.Бямба