
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 4 /Fox News/. АНУ тусгаар тогтнолоо зарласны 250 жилийн ойг тохиолдуулан UFC холбооны тэмцээнийг Цагаан ордны нутаг дэвсгэрт зохион байгуулна гэж тус улсын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгджээ. Энэхүү тэмцээн нь ирэх онд тохиох АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаг бичигт гарын үсэг зурсны 250 жилийн ойн хүрээнд зохион байгуулах “America 250” хэмээх өргөн цар хүрээтэй баярын хөтөлбөрийн нэг хэсэг байх юм.
“UFC үздэг хүн байна уу? Бид UFC-ийн тулааныг Цагаан ордны нутаг дэвсгэрт зохион байгуулна. Төсөөлөөд үз дээ. Бидэнд хангалттай их талбай бий" гэж Д.Трамп Айова муж улсад Тусгаар тогтнолын баярт зориулан зохион байгуулсан арга хэмжээний үеэр хэлжээ. Тулааныг Цагаан ордны урд талын зүлэгт талбай дээр зохион байгуулах төлөвтэй байгаа ч одоогоор албан ёсны зөвшөөрөл, бэлтгэл ажлууд батлагдаагүй байна.
Д.Трамп уг тулааныг “аваргын бүсийн төлөөх тэмцээн” хэмээн тодорхойлоод, 25 мянга хүртэлх хүн үзэх боломжтой гэж мэдэгджээ. UFC буюу “Ultimate Fighting Championship” нь Лас-Вегаст төвтэй, холимог тулааны олон улсын тэмцээн зохион байгуулдаг хамгийн том спортын байгууллагуудын нэг юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Фашист гоомоо тахиа мансуурал Макрон язайгаад боксын мешок нүдээд байсан, энэ тэмцээнд л орох гээд бэлдээд байж, ккк