
Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд өнөөдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК дараах байршлуудын төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниудад БАТЛАМЖ гардууллаа.
“Азийн Идэр Цамхаг” ХХК-д Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 26 дугаар орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах БАТЛАМЖ
“Макс Өргөө” ХХК-д Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 30 дугаар орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах БАТЛАМЖ
“Алтайн Бор Нуруу” ХХК-д Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 64 дүгээр орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах БАТЛАМЖ
“Гүмүда Констракшн” ХХК-д үндэслэн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 44 дүгээр орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах БАТЛАМЖ-ийг тус тус олголоо.
Эдгээр төслүүдийн хэрэгжилтийн үр дүнд оршин суугчид шинэ, аюулгүй, олон улсын стандартын шаардлагад нийцсэн орон сууцанд амьдрах нөхцөл бүрдлээ.
Сэтгэгдэл0