
Хятадын Логистик, Худалдан авалтын Холбоо, үндэсний статистикийн газрын үйлчилгээний салбарын судалгааны төв хамтран 6-р сарын 30-нд Хятадын Худалдан авалтын менежерүүдийн 6-р сарын индексийг гаргажээ. Боловсруулах үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индексээс харвал, уг үзүүлэлт хоёр сар дараалан өссөн байна.
Хятадын боловсруулах салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс 6-р сард 49.7 хувьтай гарч, өмнөх сараас 0.2 нэгжээр өч, хоёр сар дараалан өссөн үзүүлэлттэй байгаа гэнэ.
Зургадугаар сард гадаад нөлөөлөл буурснаар Хятадын боловсруулах үйлдвэрлэлийн салбар хэвийн үйл ажиллагаандаа эргэн орж, зах зээлийн эрэлт сэргэж, шинэ захиалгын индекс 50.2 хувьд хүрсэн байна. Мөн боловсруулах аж үйлдвэрийн экспорт аажмаар нэмэгдэж, экспортын шинэ захиалгын индекс хоёр сар дараалан өссөн дүнтэй гарчээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0