
Тодруулбал энэ оны 06 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Архангай аймаг болон Төв аймгийн нутаг дэвсгэрт “Хүн нас барсан” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Урьдчилсан байдлаар, тухайн хэргүүд нь иргэд ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас бусдын биед зэвсгийн чанартай зүйл ашиглан халдаж, амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.
Энэ оны эхний 5 сарын байдлаар иргэд архидан согтуурсан үедээ 2876 гэмт хэргийг үйлдсэн тоон мэдээлэл бүртгэгдсэн байна.
Түүнчлэн цагдаагийн байгууллагаас “Хүний амь нас хохироосон буюу Хүнийг алах” нийт 74 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулаад байна.
Иймээс та бүхэн согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл4
Монголчууд амьдралдаа гутарч архичин болцгоож байна.
Амьдралдаа гутраад гэнэ үү??? Үгүй дээ, АРЧААГҮЙ ДЭЭ архинд ордог юм шүү дээ. Би ч бас гудамжинд зөндөө л архи уусан хүн. Гэхдээ өнөөдөр өөрөөр амьдраад явж болж л байна.
сандраад хэрэггуй кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатайгаар муу сайн ялаануудыг эх ороноосоо урвагч баярцогт даргаас асуугаад зоригтой зохицуулчихна.
Өөр ажил алга уу?