.jpg)
УИХ-ын гишүүн С.Ганбаатар ойрд олны анхааралд байна. Өөрөө: Эргэн тойрныхныг маань хуулийнхан шалгаж байгаа гэсэн. Энэ талаас нь харвал хувийн асуудал гэмээр.
Гэлээ гэхдээ С.Ганбаатарын асуудлаар АН:
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын хуулийн хязгаарлалтыг тойрох замаар хамтран ажиллаж буй хүмүүсийг нь айлган сүрдүүлж, улмаар УИХ-ын гишүүний болон парламентын бие даасан байдалд заналхийлсэн явдал гэж үзэж байна. Ард түмний хууль ёсны төлөөлөл болох УИХ-ын гишүүн хуулиар тогтоосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн үг, шүүмжлэлт байр суурь илэрхийлснийхээ төлөө гүйцэтгэх ажиллагаанд өртдөг, хууль хүчний байгууллагуудын дарамт шахалтаас парламентын дархлааг тууштай хамгаалах болно. Энэ мэтчилэн АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтай гишүүдийг онилон шалгах, сүрдүүлэх аливаа ажиллагааг таслан зогсоохыг шаардаж байна гэж мэдэгдэл гаргасан. Тэгэхлээр зөвхөн С.Ганбаатарын асуудал биш байж болзошгүй гэсэн үг. Улс төрийнхний дундах мэдээллээр: Гишүүдийн санаа бодол одоохондоо С.Ганбаатараар дамжиж гарч байна гэх. Уг мэдээлэл ортой л шинжтэй.
Х.Тэмүүжиний санаачилж УИХ-аар хэлэлцүүлж байгаа УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар УИХ-ын Тусгай хяналтын хороог байгуулах гэж байна. Энэ өөрчлөлт нь: Хараа хяналтгүй гүйцэтгэх ажилд хяналт тавих гол агуулгатай гэж тайлбарлагдаж буй. Хэлэлцэх эсэхийг нь чуулганд 99 гишүүн оролцсоны 72 нь дэмжсэн. Д.Амарбаясгалан, Т.Аубакир, Б.Батбаатар, Ж.Батжаргал, Д.Батлут, Н.Батсүмбэрэл, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Г.Дамдинням, Б.Жавхлан, Б.Заяабал, С.Зулпхар, Ц.Идэрбат, М.Мандхай, Л.Мөнхбаатар, Н.Наранбаатар, У.Отгонбаяр, Д.Рэгдэл, Б.Тулга, Ч.Ундрам, Н.Учрал, Б.Уянга, Б.Хэрлэн, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр гэсэн 27 гишүүн эсрэг санал өгсөн. Өнөөдрөөс үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Энэхүү хуулийн өөрчлөлтийн талаар С.Ганбаатар:
-Монгол орон парламентын засаглалтай гэж цээжээ дэлдэж ярьдаг. Гэтэл парламентын засаглал нь гүйцэтгэх засаглал, шүүх засаглалынхаа хормой дор орчихсон. Ийм арчаагүй байдлаас аварч, хамгаалж, парламентын дархлааг бий болгохын төлөө энэ хуулийг би дэмжиж байна. Миний ойлгосноор 17 гишүүн шонд өлгүүлээд цагдаад шалгуулаад явж байгаа. Энэ цагдаажсан улс болсон тэнэглэлийг зогсоохын тулд энэхүү хуулийг дэмжээсэй гэж хүсч байна. Би өөрийгөө яриагүй ээ. Парламентад ирээдүйд орж ирэх залуу гишүүд, олон олон гишүүдийн дархлааг ард иргэдийн зовлон зүдгүүрийг сэтгэлдээ бодож байгаад чөлөөтэй ярьдаг байх эрхийн төлөө, парламентын дархлааны төлөө би өнөөдөр ярьж байна. Та нар бодоод үз дээ, эрх баригчид аа. Өнөөдрийн энэхүү хуулийн цаад үзэл баримтлал бол парламент засаглал буюу Үндсэн хуулиа Ерөнхийлөгчийн засаглалаас шүүх засаглалаас хамгаалъя гэсэн.
Тэгээд бас С.Ганбаатар 2025 оны зургадугаар сарын 26-нд Ерөнхий сайд Г.Занданшатарын Төсвийн хэмнэлтийн тодотголыг хэлэлцэх үеэр маш ноцтой мэдэээллийг чуулганы танхимд хэлэв.
С.Ганбаатар:
-Энэ У.Хүрэлсүх ба түүний командын энэ түрийвч хулгайч нарын энэхүү аймшигтай хулгайг зогсоочихвол наадах чинь гайгүй болчих гээд байна. 1 дүгээрт газрын тосны үйлдвэрийн газар гэж одоо 1.7- 2.2 тэрбум ам.долларын луйвар явж байгаа. Энэ баригдахгүй. Би уул нь газрын тосны үйлдвэртэй болохыг хүсч мөрөөддөг монгол хүн. “Норинко” гээд газрын тосны 500 орчим сая байх аа, 420 байна уу, тийм сая ам.долларын хэнд ч хэрэггүй баахан хоолой барьсан. У.Хүрэлсүхийн хамаа хамаарал бүхий этгээдүүд барьсан гэж би ойлгож байгаа. Энийг нягталсан уу. Энэ дээр хариуцлага тооцсон уу. Энийг төсөвт оруулж ирэх боломж байна уу.
2 дугаарт “Эрдэнэт” үйлдвэрийн тухай сонин дээр өнөөдөр биччихсэн байна. Содбаатар үйлдвэр гээд нэр өгчихсөн байна лээ шүү. Г.Ёндон гээд манай У.Хүрэлсүхийн найз энэ дээр байгаа. Энэ олон тендерийн хулгай луйврууд гээд сонин дээр биччихсэн байна лээ. Энэ олон баяжмалын гэрээ нууцаас хэзээ гарах юм бэ. Энэ чинь Монголын ард түмний 100 хувийн өмч шүү дээ. У.Хүрэлсүхийн өмч биш. Б.Жавхлангийнх бүүр биш. С.Ганбаатарт бол бүүр падгүй. Би төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбогдуулж асууж байна шүү. Монгол Улсад орж ирэх ёстой байсан орлого замаасаа хулгайлагдаж байна. Энэ асуудал дээр ямар нэгэн арга хэмжээ авсан уу. Миний 2 дахь асуултад хариулж өгөөрэй. Төсвийн тодотгол дээр бүүр дэлгэрүүлэхийг хичээнэ ээ.
3 дугаарт Б.Цэнгэл манай У.Хүрэлсүхийн найз. Дарханы сайхан залуу. Төрийн өмчийн компаниуд дээр байгаа. Тэр Тавантолгой цахилгаан станц, Баянгийн цахилгаан станц, Шивээ-Овоогийн цахилгаан станц гээд долоон жагсаалт байна. Энэ асуудлууд дээр орж ирэх ёстой мөнгө орж ирэхгүй байна. Энэ дээр арга хэмжээ авсан уу, та нар. Нягталсан уу. Төмөр замын Х.Хэрлэнгийн төмөр замын юмыг яривал нөгөө хүрээний булай гэдэг шиг аймшигтай. Төмөр замаас орж ирж байгаа энэ их мөнгө замдаа саатаж байгаа юу үгүй юү. Бичигдээд байгаа зүйлүүд худлаа юу, үнэн үү. Нягталсан уу. Эсвэл та нягтлах шаардлагагүй байж болно. Тэрийгээ ядаж хэлээч. Танд энийг хариулах ёстой тэр аудит болон холбогдох хүмүүс нь айгаад ярьдаггүй юм уу. Монголын төр орлогогүйдээ шаналж байгаа юм биш. Төсөв сүүлийн арваад жил хэдэн 10 дахин нэмэгдсэн. Монголчуудын амьдрал хэдэн 10 дахин нэмэгдэх нь битгий хэл нэг дахин ч нэмэгдээгүй гэв.
С.Ганбаатарын энэ хэлсэн нь маш ноцтой мэдээлэл.
Тийм ч учраас тэр үү “Эрдэнэт”-ээс 2025 оны зургадугаар сарын 27-нд цахим хуудастаа мэдэгдэл нийтэлсэн байна.
Тэр мэдэгдэлд:
-УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойр тойрны хүрээлэл болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн нараар дамжуулан “Төрийн өмчийн компаниудаас мөнгө иддэг, угаадаг” гэх утга бүхий, огт үндэслэлгүй, худал мэдээллийг 2025 оны зургадугаар сарын 26-ны өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээнд тараасан тул “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс дараахь тайлбар, мэдэгдлийг гаргаж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гарч байгаа болон орж байгаа мөнгөн урсгалыг ил тод, нээлттэй болгох зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Засгийн газрын холбогдох тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж, “Монголын Хөрөнгийн Бирж” ХK-иар зэсийн баяжмалыг биржээр худалдаж байна.
Тухайлбал, “Монголын Хөрөнгийн Бирж” ХK-иар дамжуулан 2024 оны дөрөвдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл зэсийн баяжмалын арилжааг сар тутам зохион байгуулснаас зургаан удаагийн арилжаагаар нийт 23 мянган тонн зэсийн баяжмалыг борлуулан, 45.5 сая ам.долларын орлого олсон. Цаашид ч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь биржийн арилжааны цар хүрээг өргөжүүлж, зэсийн баяжмалын борлуулалтыг жил тутам нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хиймэл оюунд суурилсан “TenderEval 1.0”, “TenderEval 2.0” системийг боловсруулан, худалдан авах ажиллагааны тендерийн үнэлгээнд нэвтрүүлээд байна. Уг төслөөр тендер шалгаруулалт, худалдан авах ажиллагааг цахимжуулах, хүний хүчин зүйлээс үүдэлтэй аливаа алдаа, зөрчлийг бууруулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн худалдан авах ажиллагааны салбарт томоохон дэвшил гаргаад байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шилэн, ил тод, нээлттэй байх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлсээр байхад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, уурхайчин хамт олны бүтээн байгуулалт, ажил үйлсийг зориудаар мушгин гуйвуулж, нэр бүхий удирдлагыг олон нийтийн цахим сүлжээнд илт гүтгэн харлуулсан, нэр хүндэд нь санаатайгаар халдсан үйлдэл болсон тул уг асуудлаар хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдэж байна гэжээ.
“Эрдэнэт”-ийн энэ мэдэгдлээс тунчиг цочсон нь анзаарагдаж байна. Аргагүй ээ. С.Ганбаатарын мэдээлэл маш ноцтой. Асуудал цааш үргэлжлэх шинжтэй.
Ө.Билэг
Сэтгэгдэл39
Тэр цагдаад шалгагдаж байгаа 17 гишүүн гэст хэрэг хийгээгүй нь үнэн бол яагахд олон улсын парламентийн холбоонд гомдол гаргахгүй байгаа юм бэ? Асуудалтай болоод л тэр биз
АН гэж одоо газар газрын хог шаар шавхруунууд,нам нам дамжсан улс төрийн янхнууд цуглардаг хогийн сав шахуу юм болж дээ…..сүнсгүй худалч хиншүү гамбаагийн салхин доогуур нь гарахаас ч цэрвэж цээрлэмээр бузартай хүүр шүү дээ….
Төрийн өмч гэж ХЭНИЙ ӨМЧ вэ?????????? !!!!!!!!!!!!!!!!................
хууль хяналтын байгууллагад хандана барина гэж молиго үмхүүлж дандаа худлаа шаацгаадаг өмхий авлигалчид
17 гишүүн шалгуулж байгаа юм байна Тэднийг төлөалж Ганбаатар хашгираал байгаа юм байна Гишүүний дархлааг баыхгүй болгох хэрэгтэй Ан ыхан парламентын дархлаа нэрийн дор хулгай луйврыг шалгуулдаггүй болгох зорилготой байна Хулрай луйвраа илчлэгдэхээр үг хэлэх шүүмжлэх эрх чөлөө руу дайрч байна гэж худлаа ярьж байгаа шүү
Хошн шог хог
Босоо Ганбаагийн туслахыг шалгасан чинь Босоо Ганбаа айхтар хилэгнээд Хүрэлсүхийг ална гэсэн ! Хүрэлсүх айсандаа болоод ордоноосоо гарахгүй байгаа гэсээн !
Ganbaatar unen yarij bna.
хиншүү гамбаа хэзээ үнэн ярьж байсан юм….төрсөн нь үнэн үхэх нь үнэн бусад нь худлаа….
Мэдээнүүдийг харьцуулж уншаад байхад ухаа худгаа авье жагсаалыг женко сингапурын биржэд зарсан төгрөгийн ордыг нуух гэж санхүүжүүлсэн. Женко оюун эрдэний сонгуулын танилцуулгаар женкотой дотно байдаг. Орос тосгонд өссөн орост элэгтэй гэж гарсан
Энэ онд чайна энержи тавантолгойн нүүрсийг вагоноор анхны удаа зөөв
2025 онд чайна энержи тавантолгойн нүүрсний анхны тээвэрлэлтийг галт тэргээр тээвэрлүүлж эхлүүллээ
Мсs-ийн оджаргал чайнагийн гар хөл
Монголын өндөр товеруудад 3-н давхараас дээш дандаа гадаадын компаниуд байдаг. Женко оросын хавханд орсон оросын тагнуулч. Солонгостой хамтарсан монголын төслийг женко гацаав уу. Солонгосчууд монголчуудтай ажиллахаар монголчууд хүүхдээрээ гомдомтгой. Багадаа сэтгэлийн шархтай байхаар зогсдог байх. Нарны замыг барихад япончууд монгол дарга нар шуналтай материал хулгайлж мөнгө хийх юм яриад хэцүү байсан гэдэг.......
Хятадын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа сэлбэ дэд төвийн хятадын санхүүжилтийг монгол дарга нар идээд эхэлж
Хятад хүн суурьшсан газартаа олноор үрждэг
Нямбаатар юм хийж байгаа ч машины татварыг бууруул. Хороон даргадаа дээрэлхүүлдэг хотын захирагч байдаг нь хүндээ бус тогтолцоондоо
Тавантолгойг 2030 он хүртэл хонконгийн хөрөнгийн бирж дээр барьцаалж нүүрсээр өрөө дарах гэж байна. Мсs чайнагийн охин компани
Хятад руу зарсан нүүрсний орлогийг монголын олигархууд авдаг. Багахан хэсгийг халамжинд өгдөг. Барууны нео либерализмын онолоор явдаг барууны уурхайн компаниудад хятадаас монголд орж ирсэн хөрөнгийг монгол дарга нартай хувааж авдаг. Энэ чин цэвэр луйвар
Хятадын хөрөнгө оруулалттай уурхайнууд эко бусаар монголчуудыг малаас нь салгаж хойш нь түрж устгах хятадын төрийн нууц бодлоготой байдаг
Женко мсs хоёр биенээ үздэггүй
Женко оюун эрдэнэтэй хамт нүүрсний хулгай хийгээгүй гэж хэлсэн уих-ын гишүүн энхбаяр өөрөө нүүрсний хулгайд оролцоогүй цэвэр хүн мөн үү
Евро азийн шууд худалдааны гэрээнд монгол улс орох нь зөв. Эдийн засгаа хятадаас хамааралгүй болгоно
Урд хөршөөс орж ирсэн бүх бараа, хүнс хортой. Хараалтай. Хятад хүний цусанд монголчуудад дургүй нь шингэчихсэн. Хятадууд өс хонзонгоо үе дамжуулж авдаг. Хятад хүнийг ойлгоход цаг ордог
Хятадын хөгжлийн нууц нь авлигаас ангижирсандаа биш.
Нэг хэсэг хятадад авлигийг зөвшөөрсөн чин түргэн хөгжсөн
Америк, барууныхан монголчуудыг орос, хятадаас вакуумжуулаад тусгаарлачихлаа. Америк, барууныхан монголыг 35 жил хөгжүүлээгүй
90 онд санаатайгаар дэлгүүрт давснаас өөр хүнс байхгүй болгож капитализмыг хүлээн зөвшөөрүүлдэг нео либерализм ноёлож эхэлсэн. Үр дүнд нь африк шиг болсон. Түүнээс ч дор
Монгол хамгийн их хоцрогдсон орон
Бидний өрөвдөөд байдаг хойд солонгос хөгжсөн байна. Метротой
Боловсролын сангууд нэртэйгээр хуурамч сан үүсгэж мөнгө иддэгийг санг цөөлж зогсоосон
Авто замаас өөр дорвитой бүтээн байгуулалт хийсэнгүй. Хэчнээн авто зам тавьсан ч орон нутаг хөгжөөгүй нь бодлогын алдаа
Маргааш нь авто замаа. Нөгөөдөр нь төмөр замаа барь
Оюутолгойг оросуудаар хямдаар бариулах боломж байсан
Төвийг сахи. Украйн ялвал монголд ээлтэй
Эдийн засаг таамаг байдгийг мэдэхгүй хүмүүсийг ашиглаж мөнгө иддэг байхгүй юу
Бурхангүй газар бумба галзуурдаг
Бурхангүй газар бумба галзуурдаг
Дэлхий дөрвөн мөртөөс дээш сэтгэж байна