
Гурван Засгийн газар дамнан Гадаад харилцааны сайдын суудалд тухалж буй Б.Батцэцэг сайдыг тойрсон дуулиан тасрахгүй байна. Хэвлэлүүд нэг хэсэг түүнийг “Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрын дунд хов хутгаж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг самарсан төрийн хутгуур” гэж буруутгасан. Ингэж буруутгах болсон нь ч цаанаа учиртай. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын суудлаас буухаасаа гурван сарын өмнө сонинд өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгч бид хоёрын дунд хов гүйсэн. Тэгж хов зөөдөг хүнийг төрийн муужгай гэдэг юм” хэмээн дуугарсан юм. Л.Оюун-Эрдэнийн “төрийн муужгай” гэж егөөдсөн хүн нь Гадаад харилцааны сайд байсныг хэвлэлүүд хожим анзаарч дуу дуугаа авалцан шүүмжилцгээсэн хэрэг л дээ.
Сайдтай холбоотой дараагийн шуугиан бол тендер. Түүнийг гурван компаниараа дамжуулж төрийн тендер хамдаг гэх баримтуудыг хэвлэлүүд дэлгэж эхэллээ. Сайдын хувь эзэмшдэг компаниудыг тендер хамдаг гэдгийг нь нотолж цөхөх юмгүй. Мань хүний компаниуд хэзээ, ямар тендер хамсан нь шилэн дансан дээр тоотой, данстайгаа ирийж байна.
Б.Батцэцэг сайд “Мөнхийн үсэг”, “Монголын үнэт цаас хэвлэл”, “Аз хур” гэх гурван компанид хувь эзэмшдэг. Сайдын эдгээр компани 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж нийт 3 тэрбум 259 сая төгрөг авч байсан бол 2020-2023 оны хооронд 32 тендерт ялж 2.8 тэрбум төгрөгийн тендерийг улсаас авчихаж.
Б.Батцэцэг 2021 оны 1 дүгээр сарын 29-нөөс Гадаад харилцааны сайдаар ажиллаж эхэлсэн. Ингээд бодохоор сайдаар ажиллаж эхэлснээсээ хойш ч тендер хамсаар байж. Өдгөө ч төрийн тендерээр амьдардаг компаниуд дунд сайдын гурван компани онцлох байх суурьтай явдаг. Сайдын албан тушаалд сууснаас нь хойш open data дээр байгаа хамаарал бүхий компаниудынх нь төрөөс авсан мөнгөн дүн үнэмлэхүй хэмжээгээр нэмэгдсэн талаар хэвлэлүүд онцолж байна. Наад захын кейс гэхэд л 2007 оноос хойш хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн “Мөнхийг үсэг” компани нь түүнийг сайд болсон цагаас хойш нийт 17 тендерт шалгарч 1.5 тэрбум төгрөгийн тендер авчээ.
Дараагийн компани болох “Аз хур” ч тендерийн “од”-той. 2021 оноос хойш нийт 11 тендерт ямар нэгэн аргаар шалгарч төсвөөс 1.2 тэрбумыг авсан байх юм. Энэ хугацаанд авсан тендерээс хамгийн өндөр дүнтэй нь Төрийн банканд бичиг хэргийн материал нийлүүлэх ажил. Нийт өртөг нь 729 сая төгрөг.
Б.Батцэцэг сайдын хувь эзэмшдэг гурав дахь компани бол “Монголын үнэт цаас хэвлэл”. Тус компани Б.Батцэцэгийг сайд болсноос хойш нийт 10 гаруй тэрбумын 7 тендерт шалгарчээ. Түүний гурван компаниас “Монголын үнэт цаас” хэвлэх компанийн тендер жин дарж байна. Хоёрхон кейс хэлье. Татварын ерөнхий газраас зарласан үнэт цаас буюу олон улсын стандартад нийцсэн дахин давтагдашгүй цахим өгөгдөл бүхий кодтой технологийн нууцлал бүхий согтууруулах ундаа, тамхины онцгой албан татварын тэмдэг хэвлэн нийлүүлэх тендерийн өртөг гэхэд 2.7 тэрбумаар хэмжигддэг.
Тэтгэврийн зээлгүй ахмадуудад өгөх нэг сая төгрөгийн ваучерийг хэвлүүлэхийн тулд “Эрдэнэс Монгол” ХХК-наас 592 сая төгрөг зарцуулсан мэдээг хэвлэлийн хуудаснаас харчихаж болно. Хамгийн “но”-той нь ваучерийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн “Монголын үнэт цаас хэвлэл” компани ямар ч тендер, сонгон шалгаруулалтгүйгээр хэвлэжээ.
Уг нь “Эрдэнэс Монгол” компани 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдөр хэвлэлийн хэд хэдэн компаниас ваучер хэвлэх үнийн санал авсан юм билээ. Нэр бүхий хэвлэлийн компаниуд 30-60 сая төгрөгийн хооронд хэвлээд өгөх боломжтой гэсэн санал илгээсэн ч ямар ч хариу хүлээж аваагүй аж. Хачирхалтай нь энэ бүхний эцэст сайдын компани үнийн санал өгсөн компаниудаас 10 дахин өндөр үнээр ваучер хэвлэх эрх авчихаж. АТГ-ын анхааралд орох ёстой асуудал мөнөөсөө мөн байгаа биз. Гэтэл АТГ энэ хэргийг хэрэгсэхгүй байгаа нь тун хачирхалтай.
Д.Чимэг
Сэтгэгдэл6
minii duu odoo bolidoo
Хүрэлсүхийн нууц амраг
Ингэх гэж МАН-д сайд болдог юм шдээ. ӨМХИЙ ХАР МАЛУУД АА..
Данх Засгийн газраа байгуулахдаа сайдын албан тушаалыг 3 тэрбумаар зарсан гэдэг.3 тэрбумаа өгчихсөн улс сайд болоод алдсан мөнгөө хэд дахин нугалж олж авна шдээ..
дашдаваа шударга бол шалгах л байх даа
Төрийн муужгай Батцэцэг ч алд биeэ тендер хамж авахад золиослох шиг болох юм даа. Хадгаламж банкны дампууруулсан мөнгөө хэзээ улсад тушаах юм болоо.