sonin.mn

Хятадын Логистик, Худалдан авалтын Холбооноос 6-р сарын 5-ны өдөр тавдугаар сарын Хятадын логистикийн аж үйлдвэрийн хөгжил дэвшлийн индексийг зарлалаа. Индекс үргэлжлэн өргөжин тэлэх цар хүрээнд үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчийн логистикийн эрэлт ихээхэн нэмэгдсэн байна.


Тавдугаар сард Хятадын логистикийн салбарын хөгжлийн индекс 50.6 хуьд хүрч, тэлэлтийн орон зайгаа хадгалсаар байна. Бүс нутгийн хувьд, төв болон баруун бүсийн аж ахуйн нэгжийн нийт хэмжээ улсын дундаж түвшнээс өндөр байна. Үүнд төв бүсийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, автомашин, эд ангийн үйлдвэрлэл, баруун бүсийн нүүрсний ложистик, химийн бүтээгдэхүүний логистикийн эрэлт хэрэгцээ өсөлтийн эерэг хандлагаа барьсаар байна. 


Тавдугаар сард, шинэ хуучны халаа солио хийх, амралтын өдрүүдийн хэрэглээ, оршин суугчдын бүс нутаг дамнасан аялал зэрэг олон хүчин зүйлийн улмаас хэрэглэгчийн логистикийн эрэлтийг тасралтгүй сэргээхэд түлхэц өгсөн юм. Цахим худалдааны платформуудын судалгаагаар, тавдугаар сард гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, харилцаа холбооны 3С бүтээгдэхүүний логистикийн захиалгын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-15 хувиар өсчээ. 


Буухиа шуудангийн салбарын бизнесийн үйл ажиллагааны нийт индекс тавдугаар сард 69.4 хувь болж, өмнөх сараас 0.8 нэгжээр өсчээ. Сүлжээ дэлгүүр, супермаркетууд нөөцөө идэвхтэй бүрдүүлж, ачаа тээврийн ерөнхий шугамууд болон LTL тээврийн бизнес сэргэж, зам тээврийн салбарын нийт бизнесийн индекс 51.3 хувьд хүрч, тэлэх хандлагатай байна. Төмөр зам зуны улирлын эрчим хүчний өндөр хэрэглээний баталгааны түвшинг дээшлүүлж, бөөнөөр тээвэрлэх эрэлт хэрэгцээг тогтвортой байлгаснаар, төмөр замын тээврийн салбарын нийт бизнесийн индекс 54.2 хувьд хүрсэн байна.