sonin.mn

Хятадын Нисэхийн Хөдөлгүүрийн Группээс мэдээлж буйгаар 2025 оны 6-р сарын 5-нд Хятадын бие даан хөгжүүлсэн AES100 нисэхийн хөдөлгүүр Хүнань мужид үйлдвэрлэлийн лицензийн зөвшөөрөл авч, борлуулалтын гэрээ байгуулжээ.

AES100 нисэхийн хөдөлгүүр нь Хятадын бие даан судалж хөгжүүлсэн 1000 киловаттын зэрэглэлийн дэвшилтэт иргэний турбоны хөдөлгүүр бөгөөд аюулгүй байдлын өндөр хамгаалалттай, элийн засгийн үр ашиг сайтай, засвар үйлчилгээ хийхэд хялбар, орчин ахуйд амархан дасан зохицох чадвар сайн зэрэг онцлогтой. Энэ хөдөлгүүрийг 5-6 тонн жинтэй хос хөдөлгүүртэй нисдэг тэрэг, 3-4 тонн жинтэй ганц хөдөлгүүртэй нисдэг тэрэг, мөн хазайдаг далавчтай онгоц зэрэг нисэх хэрэгсэлд ашиглаж, тээвэр, аялал жуулчлал, аврах ажиллагаа зэрэг үүрэг гүйцэтгэх боломжтой.




Үйлдвэрлэлийн зөвшөөрөл авсан нь энэ төрлийн хөдөлгүүрийн үйлдвэрлэлийн чадавх нисэхийн аюулгүй байдлын стандартад нийцсэн гэдгийг нотолж байна.


Мөн ирэх нэг жилийн хугацаанд Хятадын бие даан судалж хөгжүүлсэн дэвшилтэт нисэхийн хөдөлгүүр анхны нислэгээ үйлдэж, гэрчилгээ авах юм байна.