
2024 онд Хятад улсын автомашины үйлдвэрлэл, борлуулалт аль аль нь 31 сая ширгэхээс давж, үүнээс шинэ эрчим хүчний автомашины жилийн үйлдвэрлэл, борлуулалт анх удаа 10 саяас давжээ. Гэхдээ өнгөрсөн онд автомашины үйлдвэрлэл, борлуулалт шинэ дээд түвшинд хүрсэн хэдий ч салбарын ашгийн хэмжээ ердөө 4.3 хувьтай байсан нь 2023 оны түвшнээс доогуур байгааг Хятадын автомашины худалдаачдын нийгэмлэгийн тоо баримт харуулжээ.
Үүний нэгэн адил энэ оны эхний дөрвөн сард Хятадын автомашины үйлдвэрлэл, борлуулалт үргэлжлэн өсөж, анх удаагаа 10 саяас давсан байна. Мөн энэ хугацаанд дотоодын зах зээлд 60 гаруй загварын машины үнэ буурч, олон автомашин үйлдвэрлэгчид борлуулалт нь нэмэгдсэн ч ашгийн хэмжээ нь харин буурсан байна.
Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбоо саяхан "Өрсөлдөөний шударга дэг журмыг сахиж, аж үйлдвэрийн эрүүл хөгжлийг ахиулах санаачилга" гаргаж, автомашин үйлдвэрлэгч хоорондын замбараагүй "үнийн дайн" хийхийг илт эсэргүүцжээ. Энэ санаачилгад дурдахдаа, эмх замбараагүй "үнийн дайн" нь шударга бус өрсөлдөөнийг давруулж, аж ахуйн нэгжийн ашгийн хэмжээг цаашид хумьж, улмаар бүтээгдэхүүний чанар болон борлуулалтын дараах үйлчилгээний баталгаанд сөргөөр нөлөөлж, салбарын эрүүл хөгжилд саад учруулахаас гадна хэрэглэгчийн эрх ашиг, ашиг сонирхлыг хохироож, аюулгүй байдлын эрсдэл буй болгоно гэжээ.
Саяхан Хятадын өмнөд нутгийн Шэньжэн хотод нээгдсэн 2025 оны Гуандун-Хонгконг-Макаогийн их булангийн авто үзэсгэлэнд 112 автомашины брэнд, 1039 загварыг үзүүлж, 50 шинэ автомашины танилцуулах хурлыг зохион байгуулжээ. Эхний өдрийн байдлаар зочдын тоо 183 мянгад хүрч, шинэ дээд амжилт тогтоосон байна.
Авто шоуны хөгжилтэй байдал нь хэрэглэгчдийн хүлээлтийг илэрхийлдэг бөгөөд аюулгүй, оюунлаг зэрэг автомашины бусад хэрэгцээ нь илүү олон хүмүүсийн анхаарлын төвд орж буйг харуулж байна. Хэрэглэгчдийн бодолд "үнийн шударга байдал" нь "үнийн шошго"-оос илүү чухал байдаг.
Сэтгэгдэл0