
Зургадугаар сарын 4-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ли Жэ Мёнд цахилгаан илгээж, БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, БНХАУ, БНСУ чухал хөрш орнууд бөгөөд хамтын ажиллагааны түнш юм. Дипломат харилцаа тогтоосон 33 жилийн турш, хоёр тал үзэл суртлын болон нийгмийн тогтолцооны ялгааг даван гарч, хамтдаа урагш ахиж, бие биенийхээ амжилтад хүрэхэд харилцан тус дэм болж, хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлсээр ирсэн нь хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө хүргээд зогсохгүй бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн юм.Миний бие хоёр орны харилцааны хөгжлийг маш чухалчилдаг. Өнөөгийн байдлаар дэлхийн нийт хүндхэн өөрчлөлт хувьсалд шилжин ороод байгаа бөгөөд олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдалд тодорхойгүй хүчин нэмэгдсээр байна. Хятад улс дэлхийн болон бүс нутгийн чухал орон болсны хувьд БНСУ-ын талтай дипломат харилцаа тогтоох үеийн анхны зорилтоо сахиж, найрсаг хөршийн чиг хандлагыг баримталж, харилцан ашигтай хамтдаа хожих хамтын зорилтоо мөрдөж, БНХАУ, БНСУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг тасралтгүй урагшлуулж, хоёр орны ард иргэдэд илүү их үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0