.jpeg)
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зохиолч Александр Прохановт ОХУ-ын Хөдөлмөрийн баатар цол олгох тухай зарлигт гарын үсэг зуржээ. Энэ талаар хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны портал дээр 6-р сарын 3-нд мэдээлсэн байна. Тус баримт бичигт энэхүү шагналыг "Үндэсний соёл, утга зохиолыг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсаны" төлөө олгосон гэж дурджээ.
Өдгөө 87 настай Проханов нь хэт барууны үзэлтэй "Завтра" сэтгүүлийн ерөнхий редактор гэдгээрээ алдартай бөгөөд тэрбээр антисемитизмийн эсрэг үг хэллэг бүхий материал удаа дараа нийтлүүлдгээрээ нэрд гарсан хүн аж.
Проханов мөн алан хядах Хамас бүлэглэлийг ил тод дэмждэгээрээ алдартай бөгөөд 2008 онд тэрбээр ХАМАС-ын үйл ажиллагааг магтан дуулсан "Хамас - Баатруудын магтаал" номоо хэвлүүлсэн байна. 2021 онд тэрбээр "Хамас, Ялалт!” хэмээх уриа бүхий сэтгүүлзүйн бүтээл хэвлүүлсэн бөгөөд өмнө нь 2012 онд "Эхо Москвы" радио станцад "Би Москва дахь Хамас бүлэглэлийн төлөөлөл. Одоо энд "Лалын ахан дүүс" хөдөлгөөний нэг хэсгийг төлөөлөх болно" гэж мэдэгдэж байв. Мөн 2017 онд тэрбээр өөрийгөө "ХАМАС-ын ах" гэж нэрлэж байжээ. Прохановыг шагнасан энэхүү үйлдлийг зарим хүмүүс барууны эсрэг, хэт даврагч, антисемитизмийн эсрэг үзлийг төрийн түвшинд дэмжиж буй дохио гэж үзэж тэдний дургүйцэл шүүмжлэлийг төрүүлсэн байна.
Ж.Бат
Эх сурвалж: cursorinfo.co.il
Сэтгэгдэл10
Английн ерөнхий сайд асан Борис Жонсон "Надад Орос Украйны хэн ялах нь огтхон ч сонин биш, надад Орос Украйн хоорондоо дайтаж байлдаж байх л сонин байна! яагаад гэвэл Орос ч бай Украйн ч бай ялгаагүй тэд бүгд Оросууд!"
Зөв л хэлсэн бна Орос л цөөрөх ёстой
Украины тусгаар тогтнолын төлөө биш, украиныг өөрсдийн ашиг сонирхлын төлөө барууныхан ашиглаж байна.
Алуурчин алуурчинаа дэмжилгүй яахавдээ,,,,бөгспутинд хамас талибан хойдсолонгос мэт улны ул болсон улсууд л холбоотон болношдээ,,гях,,гяхх,,,гяхх,,,бөгспутины хатгалагаар халтар хамасууд изриалруу дайрч хүүхэд хөгшид алан хядаж барьцаалсныхаа шанг хүртэж байгаам,,,бөгспутин халтар хамасын тэнэглэлийн үр дүн,,,,газын зурвасаас палестинчууд хөөгдөхөөр боллоо,,,
ПУТЛЁР ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ЭСРЭГ БҮХ ЧАДЛААРАА ЭСЭРГҮҮЦЭГЧ ТУЛ УДАХГҮЙ ДҮҮЖЛҮҮЛЭХ БАЙХДАА.
Манжууд Зүүнгарыг Халхтай дайн хийлгэж байгаад залгиж хаясан түүх байгаа биз. Арал дээр байдаг улсууд их зальтай. Манжууд монголчуудыг бодвол шар тэнгист аралтай байсан учраас заль ихтэй байжээ.
ODOO BUUR HAMASTAI NAIZ BOLLOO KKK BOLJIIN HU NORTH KOREA IRAN HAMAS HA HA HA
Чи барууныханд тархиа нэвт угаалгаж, өөрөө харьцуулаад тунгаан бодох чадваргүй болсон байна. Хойд Солонгос, Иран гээд улсууд барууны боол болохгүй зөвхөн өөрийнхөөрөө байхыг эрмэлздэг улсууд юм. Хэрэв чи тэр аймаар диктатуртай Хойд Солонгост очвол Монголоос хамаагүй гоё улс болохыг харна.
Манай Ж д нэг юм өгөх болов уу
Pytin aij baigaa s dee!!eeriinh ni edeesen dain iim aihabtar tegsgelgyi alalchaj baihad HAMAS-tai yu gej myydalzah be?....sagnalaa sarbaigaad baihaas daa?....................PUTEN gyai..............................