
"ДЦС-3" ТӨХК-д гарсан үйлдвэрлэлийн осол болон хүний амь эрсэдсэн асуудлаар Монголын Эрчим хүч геологи уул уурхай үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд хэлэхдээ ”Монгол хүн орой унтаад өглөө сэрдэг байгаасай.
Өглөө гэрээсээ гараад орой гэртээ ирдэг байгаасай. Эрчим хүчний салбарт сүүлийн 5 жилээр танилцуулахад үйлдвэрлэлийн ослын улмаас 2020 онд 3 хүн 2021 онд нэг хүн, 2023 онд 3 хүн, 2024 онд 3 хүн тус тус нас барсан.
Тэр үүднээсээ ажил үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан эдгээр ажилтнуудын төлөө эмгэнэл илэрхийлж байна. МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос 2023 оны 9-р сарын 26-ны өдөр эрчим хүчний ажилтнуудын анхдугаар зөвлөгөөнийг хийсэн. Энэ зөвлөгөөнөөр ямар асуудал тавьсан бэ гэхээр энэ эрчим хүчний салбар чинь элгээрээ хэвтэх гэж байна. Энэ салбарт ажиллах хүн олдохгүй байна. Цалин хөлс нь маш бага. Нийгмийн хамгааллын асуудал баталгаагүй. Мөн ажиллах орчин, ажиллах нөхцөл аюултай буюу эрсдлийн түвшин өндөртэй байгааг анхаарч өгнө үү гэдэг асуудлыг засагт тавьсан. Үүний дараа энэ зөвлөгөөнөөс гарсан санал шаардлагыг тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон бусад холбогдох хүмүүст 2023 оны 10 сарын 2-ний өдөр шаардлага хүргүүлсэн. Эрчим хүчний яам, эрчим хүчний зохицуулах хорооноос юу хэлдэг вэ гэхээр бид нарт өнөөдөр боломж нь ийм байна, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй гэдэг.
Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс өнөөдөр хагас цэрэгжилийн байдалтай ажилладаг. Тэнд ямар нэгэн аваар осол гарахад заавал зогсоох үүрэг хүлээдэг.
Эрчим хүчний салбар нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй чухал тэргүүлэх салбар боловч техник технологи нь хоцрогдож хуучирснаас гадна техникийн шинэчлэлт хийх төсвийг дорвитой шийдэж чаддаггүй. Эрчим хүчний салбар засаглалын хувьд хямралд орсон. Энэ салбарын бодлогыг хэн хэрэгжүүлж байгаа нь тодорхойгүй. Төрийн өмчит компаниудын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийхдээ нэгдсэн бодлого, уялдаа холбоогүй явж ирсэн. Мэргэжлийн бус томилгоог энэ салбарт сайдаас эхлээд үйлдвэр, аж ахуйн нэгжийн түвшинд хийж ирсэн нь туршлагатай, ур чадвартай, мэргэжлийн ажиллагсад гадуурхагдах, ажиллах итгэл, урам зориггүй болох, ажлаас гарахад нөлөөлөх болсон. Өөрөөр хэлбэл, энэ салбарт боловсон хүчний бодлого алдагдсан нь хөдөлмөрийн аюулгүй байдалд шууд нөлөөлдөг. Хөдөлмөрийн аюулгүй байдал зөвхөн цаасан дээр л байдаг. Эрчим хүчний алдагдлыг ажилчин хүн амь насаараа үүрч байна.
Хүний амь үнэ цэнтэй байх ёстой. Аваарийг зогсоохын төлөө амь насаа зориулж байна. Эрүүл, амьд байх баталгаа алга. Хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцөлд, өндөр аюул эрсдлийн дунд ажилладаг.
Эргэн тойронд өндөр хүчдэл, эргэх механизм, өндөрт ажиллах, өндөр даралттай уур ус гэх мэт маш аюултай орчинд ажилладаг онцлогтой. Тоноглолууд маш их хуучирсан. Насжилт өндөртэй. Тоног төхөөрөмжийн шинэчлэл бүү хэл шаардлагатай засвараа хийж чадахгүй байна. Ажилтнууд илүү цагаар хонон өнжин ажиллаж байна. Янз бүрээр аргалаад аргацаагаад явуулж байна. Ослын суурь шалтгааныг судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлдэггүй. Ослын буруутанг хайдаг ч ослыг хэн нэгэн хүнд хариуцлага тооцоод орхидог. Ер нь эцэст нь ажил үүргээ гүйцэтгэж байсан хүн арга хэмжээ авахуулаад л дуусдаг. Эрүүл аюулгүй ажлын байрыг хангах үүрэгтэй төр нь, яам нь хариуцлага хүлээдэгүй. Төрийн байгууллагуудын алдаатай шийдвэрийн хүндийг ажилтнууд нуруун дээрээ үүрч ирлээ. Хөрөнгө мөнгө, хүний нөөцийн дутагдалд орсон, тоноглол нь хуучирсан, банкнаас зээлж цалингаа тавьдаг байдалтай болсон. Бид хэнд харьяалагдаж, хэнээр удирдуулж байгаагаа мэдэхгүй байна” гэлээ.
С.Солонго
Сэтгэгдэл6
Мөлжигч давхарга бидний дээрээс худал үг хэлсээр ирлээ. Ажилчин ангийн төлөөлөл Оюун-Эрдэнэ ерөнхий сайд болохоор тэдний хулгай илэрсэн. Мөлжигч давхаргаас хулгайч нарыг олж болно.
Хаант Оросын өв ингээд шувтарч байна.Өөрсдөө хийх үү Хятадад даатгах уу гэдэг ирмэгт тулжээ
Асуудал гээндээ ч бий,гоондоо ч бий. Салбарыг өртөгөө нөхөж ашигтай ажиллах хэмжээнд тариф төлбөрийг тогтоох гэхээр АН нэртэй жорлонгийн хог шаар тэмүжин алаас эхлээд худлаа попорч ард түмэнд хайр зарладаг. АНУ н элчинд манай төрийн нууцыг зөөдөг энэ жигшүүрт урвагчийг сонгоод байгаа монголын усан тэнэг эргүү ард түмэнд гомдох юм. Даанч дээ. Дайснаа УИХ-д сонгох хэмжэээнд ялзарсан тархитай алнууд бол ард түмэн юм. Нөгөө талаас мэргэжлийн ажилтнууд технологийн сахилга,хариуцлага сул.Болоод л ирсэн юм болно,сүртэй штээ ч гэх шиг тэнэг логикоор сэтгэдэг. Машин барьдаг алнууд бариад ирсэн ч нэг өдөр л, нэг алдаанаас ослоор хүүр болдог гэдгийг ер боддоггүй шиг юм.Тэгээд бүх юманд төр засаг буруутай ч гэх шиг элийрч явдаг. Ядаж л манай эрчим хүчинд ажилладаг хүмүүс ажлын байран дээрээ архи гудрахгүй баймаар байх юм. Сүртэй штээ гэдэг үг бол хамгийн сахилга хариуцлагагүй,дүрэм журмаар амьдарч мэддэггүй хоёр хөлтэй малуудаас гардаг үг юм.
Шаагаарай. Мөлжигч талын нэг хулгайчаас болж ийм байдалд байгаа. Элбэгдорж гэж пиздаагаас болсон шүү.
аарсдөө ажилчид буруутай ш дээ аюулгүйн техникийн авсан заавар дүрмээ биелүүлдэггүйгээс эцэстээ өөрсдөө үхдэг
Choijilsureng shataa pzzsda