
Зургадугаар сарын 3-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Хятадад суугаа шинэ Элчин сайд Дэвид Пердутай уулзав.
Ван И Дэвид Перду шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргээд, түүнийг Хятад, Америк хоорондын найдвартай зохицуулагч, санал зөрөлдөөнийг зуучлагч, хамтын ажиллагааг дэмжигч байж, Хятад, Америкийн эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна гэжээ. Ван И хэлэхдээ, Хятад Америкийн өнөөгийн харилцаа чухал зангилаа үе шатанд байна. Женевийн эдийн засаг худалдааны хэлэлцээний дараа Хятад улс хоёр талын тохиролцсон нийтлэг ойлголтыг ухамсартай, хатуу хэрэгжүүлсэн. Гэхдээ харамсалтай нь АНУ сүүлийн үед ямар ч үндэслэлгүй шалтгаанаар цуврал арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлсэн нь Хятадын хууль ёсны эрх ашгийг хохироож буйг Хятад улс эрс эсэргүүцэж байна. Америкийн тал ижил чиглэлд зогсож, энэ оны нэгдүгээр сард хоёр орны төрийн тэргүүн нарын утсаар тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, Хятад Америкийн харилцааг зөв зам руугаа буцаан оруулахад нь шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх ёстой юм гэжээ.
Дэвид Перду хэлэхдээ, ерөнхийлөгч Дональд Трамп Ши Жиньпин даргыг маш их хүндэлдэг, хоёр орны төрийн тэргүүн нар эерэг, бүтээлч харилцаагаа хадгалах нь маш чухал юм. Хятадад суугаа Элчин сайдын хувьд тэрээр харилцан хүндэтгэж, харилцан санал солилцох үзэл баримтлалаар Хятадтай ойр дотно харилцаатай байхыг хүсэж байна гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0