
Урин дулаан цаг ирэхээр Улаанбаатарынхан утааны асуудлаа мартдаггүй байх хэрэгтэй. Тэгвэл “Зууны мэдээ” сонин “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэдэг сайжруулсан шахмал түлшний талаар болон компанийн үйл ажиллагаатай холбоотой “Шахмал түлшний шуудай нь хүртэл “шахаа”, “Барьцгүй” барьцалдуулагч, “Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу?!” нийтлэлүүдийг хүргэж байсан билээ. Энэ удаа бас нэгэн баримтыг дэлгэж байна. Улс төр буцалж, Засгийн газар хэрхэх нь тодорхойгүй хэд хонов. Энэ зуурт зарим сайд “…Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаа юун” гэдэг шиг шийд гаргаад эхэллээ. Тэр тусмаа, улс орны хамгийн тулгамдсан асуудлаар хариуцлагагүй шийдвэр гаргаад орхиж байх юм.
Тухайлбал, хотын утаа… Үүнийг үе үеийн төр засаг бүх шатандаа анхаарч, ажиллаж ирсэнтч одоог хүртэл олигтой гарц олж чадаагүй байгаа юм. Арай дөнгүүр нь “…Гэр хорооллын айлуудад сайжруулсан түлш түлүүлж утааг бууруулна” гэдэг шийдэл байсан. Ингээд “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулж, сайжруулсан шахмал түлш хэмээх хачин сайн нэртэй түлш үйлдвэрлэж эхэлсэн.
Үйлдвэрлэсэн түлшийг нь хотын гэр хорооллынхон зургаан жил түлсэн. Утаа хэвэндээ, харин улсын хэдэн их наяд төгрөг уугиад алга болсон. Улмаар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2023 оноос “…Хятадаас бэлэн түлш авчирч түлэх юм бол утаа бодитой буурна” гэж яриад унасан. Тэрээр “…Нийслэлийн 500 тэрбум төгрөгийн бондоос 177 тэрбумаар нь Хятадаас коксжих нүүрс авна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран Эрчим хүчний яамнаас агаарын бохирдлыг бууруулахын тулд эл шийдвэрийг гаргасан. Нийслэлээс 177 тэрбумыг шийдвэрлэж өгвөл 115 мянган тонн хагас коксжсон бүтээгдэхүүнийг арван нэгдүгээр сар гэхэд тендерийг нь зарлаж, оруулж ирээд, үйлдвэрлэн, энэ оны арван хоёрдугаар сарын 15-наас 2024 оны нэгдүгээр сарын 31 хүртэл түлж, туршиж үзнэ” гэж байв. Түүнийг нь иргэд эсэргүүцсэн. Тэгээд тэр санаагаа татсан. Гэтэл энэ нь саяхнаас дахин яригдаад эхэлсэн. Ярьдаг “ам” нь өөрчлөгдсөн. Энэ яриа Эрчим хүчний сайд биш Хотын удирдлагуудаас гарч ирсэн. Тиймээс “Зууны мэдээ” сонин 2025 оны тавдугаар сарын 19-ний дугаартаа энэ талаар хөндөж “…“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу” хэмээн нийтэлж байв. Түүнд “…Эрх бүхий албан тушаалтнууд “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрлэлийг бүрэн зогсоож, бүх түлшийг Хятадаас авах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргажээ. Энэ шийдвэрийг сонссон “Тавантолгой түлш”-ийн удирдлагууд хэрхэхээ мэдэхгүй сууж байх юм. Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар үүнийг шийдэх мэдээлэл байна. Гэтэл Хятад руу явуулсан түлшний шинжилгээний хариу ч эцэслэн гараагүй байгаа юм. Гэхдээ энэ талаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо буюу Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын дүгнэлт хараахан гаргаагүй байгаа юм байна.
Хэрэв,энэ асуудал Засгийн газраар шийдэгдвэл “Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “made in china”-г борлуулагч болно. Аль эсвэл татан буугдаж, өнгөрсөн хэдэн жилийн балаг нь булагдана” гэж бичсэн. Хоёр жил ам дамжуулан яриад байсан хятад түлшний цаад учир ердөө энэ л дээ.
Тэгвэл, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажилладаг Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа энэ сарын 16-нд 13 заалт бүхий 04 тоот тогтоол гаргажээ. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын Үндэсний хорооны гишүүдэд чиглэл өгөх тухай уг тогтоолын 5-д “…“Тавантолгой түлш” ХХК-ийн шинээр үйлдвэрлэх гэж буй сайжруулсан шахмал түлшний анхдагч түүхий эд болох “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлож буй “тэг” давхаргын нүүрсний баяжуулсан нүүрсний чанарын үзүүлэлт, уг түүхий эдээр үйлдвэрлэсэн түлшний үзүүлэлт стандартын шаардлага хангаагүй дүн, Эрчим хүчний сайдын А/94 дугаарын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн туршилт, судалгааны ажлын тайланд үндэслэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах болон 2025-2026 оны галлагааны улиралд түлшээр тасралтгүй хангах зорилгоор импортын бэлэн түлшийг /хөх нүүрс/ хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулах, шаардагдах зардлыг Засгийн газарт танилцуул” гэсэн чиглэлийг Хотын удирдлага, “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-д өгсөн байна.
Мөн, ингэж Хятадаас бэлэн түлш импортолж түлүүлэхээс гадна, айл өрхүүдийн гэр, байшинг дулаалах, энэ ажлыг Зэвсэгт хүчин, ҮБХИС, ДХТС-иас хүч дайчлан гүйцэтгүүлэхийг БХЯ, ХЗДХЯ-ны сайд нарт даалгасан байна. Эндээс харахад, 2023 онд Б.Чойжилсүрэнг ярьж эхлэхээс жилийн өмнө мэр сэр яригдаж байсан хятад түлшний импорт хөдлөөд эхэлжээ.
Тухайн үед энэ нь хэн нэгний бизнес болох тухай ч дуулдаж байсан юм. Гэхдээ, үүний нөгөө талд, Монголоор дүүрэн байгаа хувийн хэвшлүүдийн сайжруулсан түлшний сайн санаачилга яагаад ч төрийн чихэнд хүрч, нүдэнд харагддаггүй нь хэвээр үлдэхээр болж байна. Бүр цаад талд нь, “Тавантолгой түлш” ХХК-ийг татан буулгах замаар өнгөрсөн зургаан жилд үр дүнгүй цацаж, зарим хэсэг нь хууль хяналтынхны анхааралд хүрээд байгах хэдэн их наяд төгрөгийн булхайг “булах” арга ч байхыг үгүйсгэх аргагүй юм. Тэр утгаараа, С.Одонтуяа “…Сайдаасаа нэгэнт бууж магадгүй” гээд дээрээс ирсэн зариа даалгаврын дагуу “…Хотын утааг Хятадаас бэлэн түлш импортолж бууруул” гэсэн үүрэг, чиглэлийг үйлдсэн байж мэдэх юм. Ер нь тэгээд, “…Үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэдэг үг бас бий дээ?!
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл10
Ардчилсан намынхан монголыг ингэж л хорлодог нам.
энэ яасан бузар авгай вэ
yagaad uursduu hiij chaddaggui yum be yasan archaagui yum be
хамгын гол нь Монгол улсын иргэдийг гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж алсан !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Razetkan xamart odoo chi duussaan
хөөрхөн хоч байна.
Улаанбаатарын утааг бууруулах талаар гаргасан Үндэсний эрдэмтэдийнхээ саналыг хүлээж авахгүй байж Хятадаас валютаар түлш авах санаачлаг гаргадаг яасан бузар авгай вэ. Бас энэ авгайн дор эрдэмтэдийн зөвлөл нэртэй "тэнэгүүдийн" цугларал байдаг гэсэн. Нямбаатараа жинхэн Монгол эрдэмтэдийнхээ санаачлагыг яагаад хүрээж авдаггүй юм бэ???? Тэдний санал танай зөвлөх, туслах нарын ширээний нүдэнд хэвтэж байгаа. Ганц удаа ч гэсэн гаргуулж ажил хэрэг болгооч
Хаана хаана дутуу бодохгүй юу. Эд нарын харсан өнцөг, нөгөө хэдийн дутуу дулимаг шийдэл гээд янз бүрийн асуудал бий.
Тавантолгой түлш"-ийг шалгавал их юм гарна даа. Нийслэлд ажилладаг нэг найз маань дандаа Хүүкийн тавьсан хүмүүс эсвэл Еөкийн эргэн тойрны хүмүүсийн шахаа битүү байдаг гэж ярьдаг бсан. Үнэн байх өө. Утааг хүртэл мөнгө болгочихсон лалрын шунал шүү нээрээ
Үргүй зарцуулсан төсвийн мөнгийг хэн төлөх вэ