
Ардын эмч Ж.Хатанбаатар нь COC олон улсын хүмүүнлэгийн байгууллагын салбар СОС хүүхдийн хотхоныг Монголд байгуулан ажиллуулж, төр засгийн ачааллаас хуваалцаж ирсэн. Гэтэл түүнийг санхүүжилтийг завшсан мэтээр гүтгэж, сүр дуулиантай нэгжлэг хийж, өнөөдөр түүнийг хойшлуулашгүй хэмээн баривчилж саатуулжээ. Төр засгаас санхүүжилт авдаггүй байгууллагыг төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан байна гэж буруутгаж, бас сүүлийн найман сард ямар санхүүжилтгүй байсан тус газраас мөнгө завшсан мэтээр худал мэдээлэл тарааж баривчилж байхтай зэрэгцээд Хотын дарга Х.Нямбаатар Сүхбаатар дүүрэгт байсан Уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрийн хууль бусаар нурааж, бас хууль бусаар зарласан газрын дуудлага худалдаагааг явуулав.
Энэхүү газрын дуудлага худалдаа явуулахаар хотын байгууллагуудаас гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээс 2025/04/28-ны өдөр түдгэлзүүлсэн.
Шүүхээс ингэж түдгэлзүүлсэн байхад хотын дарга өөрөө гарч ирээд дуудлага худалдаа зарлаж байгаа нь хууль бус бөгөөд дараа нь өөр бусад хүмүүсийг ч давхар хохироох хууль бус ажиллагаа явуулж байна гэдгийг Ж.Хатанбаатар тавдугаар сарын 20-нд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын гишүүдэд хандсан нээлттэй ил захидалдаа тодорхой бичсэн байсан.
Хотын даргын өөрөө лайвдаад байгаа дуудлага худалдааны цаана байгаа хууль бус үйлдлийг илчилсэн даруй эмчийг СОС хүүхдийн хотхоны санхүүжилтийг завшсан гэж шуурхай нэгжлэг хийж, шөнийн нэг цаг хүртэл АТГ дээр байлгажээ. Харин өнөө өглөө /2025/05/20-ны/ түүнийг хойшлуулашгүй хэмээн хорьж саатуулсан байна.
Хотын дарга Х.Нямбаатар шүүхээс түдгэлзүүлсэн байхад шүүхээс, хуулиас давж гарсан эрх эдэлж, хууль бус дуудлага худалдаагаа явуулж байгаа газар бол Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн Менежментийн хувьчлалд хамаарч байгаа обьект.
Товчхондоо бол, эзнийг нь төсвөөс санхүүжилт авдаггүй байгууллагын мөнгийг завшсан гэдэг нэр хоч зүүлгэж харлуулж хорьж байгаад газрыг нь зарж байгаа үйл явдал болж байна.
Менежментийн хувьчлалыг дуусгавар болго гэсэн Улсын дээд шүүхээс эцэслэн гарсан шийдвэрийг хотын дарга Х.Нямбаатар хэрэгжүүлдэггүй бөгөөд харин эсрэгээрээ эмийн үйлдвэрийг нурааж, эмнэлгийг хааж, сувилалд байгаа хөгшчүүлийг ухаан алдуулж, цагдаа хамгаалалтынхнаар дайруулж гээд Монголд улсад анхдагч болох уламжлалт анагаах ухааны эмнэлэг сувилал эмийн үйлдвэр, эмийн ургамлын тариалалт гэсэн цогц бүхий 34 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байгууллагыг устгахыг устгаж, зарж үрж байна.
Хуулийг, шүүхийн шийдвэрийг, хүний эрх энэ тэр гэдэг юм энэ улсад байхгүй байгааг хотын даргын энэ үйлдэл харуулж байна.
Төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүдэд, Хууль зүйн сайдад гээд хотын даргын хууль бус үйлдлийн талаар эмч Ж.Хатанбаатар олон удаа ханджээ. Эрх мэдэлтнүүд иргэдээ сонсдоггүй, тоодоггүй аж.
Хууль зөрчиж байгааг, шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байгааг, хүний эрх зөрчигдөж байгааг та хараад дуугүй байгаад байвал, тан дээр энэ асуудал ирэхэд таныг хамгаалж дуугарах хүн үлдэхгүй гэдэг хүний эрх хамгаалагчдын хэлдэг кейсийг Д.Амарбаясгалан дарга, эрхэм гишүүд уг нь мэддэг л баймаар юм.
Сэтгэгдэл11
Нямбаатар хууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээдэг нь ч зөв,,,хатанбаатар ч бас худлаа шаасан гаршдээ,,,,34 жил үйл ажилгаа явуулсан юм бол нямбаатарын буулгасан энэ БАЛГАСАА хатанбаатар өөд нь татахгүй яагаав,,,,яг энэ асуудал дээр нямбаатарын зөвшдээ,,,,,,түцгүй болоод хот сайхан боллоошдээ,,,,сумьяабазар граш буулгаснаараа,,,үнэхээр их гавьяа байгуулсан юмшүү,,,,хот цэвэрхэн болж байнаа,,,одоо автобусны буудлууд дээр нар салхи цас борооноос хамгаалсан сүүдрэвчүүд сандал хогын сав бичил цэцэрлэгт ногоон байгууламж хиймээр байнаа,,,
Troll
Энэ Хатанбаатар яасан ч асуудалтай орооцолдож хандаггүй яасан ч шунал нь дуусдаггүй яасан хууль бус юм хийж ханаддаггүй нөхөр вэ ийм хүмүүс тэгээд байгаад байх нь зөв үү ажилчид нт хүртэл НДШ бүтэн жил гаран аваагүй гээд шүүхэд гомдол өгөөл явж бна лээ шүү дээ үйлийн үр гэж байдаг байлгүй дээ
yuch medehgui, hulsnii bicheech
Энэ газар нь улсын газар гээ биздээ энэ газрыг бүр Хатанбаатар чинь зарах гэж байсан гээ биз дээ
gee bizdee ntr, yu yugaach medehgui, hulsnii bicheech
Менежментийн хувьчилал нэрээр барилгыг нь түрээсэлчихээд газрын эзэн гэж хуцах юм.
Хатанбаатар эмч муу юм хийхгүй хүн шүү
сэлбийн зуслангийн газрыг хураа иргэдийн мөнгийг төл
Хэдэн том даргыг эмчилсэн гээд гарынхаа аясаар хөдөлгөсөөр байгаад сүүлдээ бүр даварч, луйвар залилангаар гаршсан энэ хүнийг байранд таих цаг аль хэдийн болчихоод байсан нь үнэн шүү дээ.Хотын дарга зөв л ажилласан байна.Буруутныг өмөөрөөд байгаа хүмүүс харин ойлгомжгүй. Ойлгомжгүй ч гэж дээ .Хатанбаатарын ах дүүс эхнэр хүүхэд нь ийм юм бичээд байгаа биз.
ih l zalitai nohoi ym , orchin ued iim nohoinuud tur zahirgaanii albad burt shingeed hutsaldaj bg shuu ! iim nohoinuud olshirsnii gaigaar ulsiin hugjil uruugaa yvj bndaa !