
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн төлөөлөл Чингэлтэй дүүргийн 9-р хорооны 51, 52 дугаар байрны дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн иргэдтэй уулзлаа.
Тус ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулган дахин төлөвлөх ажлын төсөл хэрэгжүүлэгчээр “Эм ти эм Сити инженеринг” ХХК ажиллаж байгаа бөгөөд 13 давхар бүхий хоёр барилгын “А” блокыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр урьдчилсан комисс ажилласан боловч хүлээж авахаас түр татгалзжээ.
Харин “Б” блокын барилга угсралтын ажил нь гадна дүүргэлтийн өрлөгийн ажил л дууссан байдалтай байгаа аж. Газраа чөлөөлсөн нийт 33 өрхөөс 17 нь “А” блокт орсон боловч үлдсэн 16 айл “Б” блокын барилгажилтын ажил дуусаагүй тул байрандаа ороогүй бөгөөд 6 жилийн хугацаанд түрээсийн байраар амьдарч, зардлаа дийлэхгүйд хүрч гомдолтой байгаагаа илэрхийлэв.
Сэтгэгдэл1
улсын комисс зөв шаардлага л тавиа биз