
“…Сайжруулсан шахмал түлш” гэх шууд л утаа алга болгочихмоор нэртэй түлшийг “Тавантолгой түлш” ХХК хийдэг. Гэвч, энэ компанийн түлш УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнөх өвлөөс бусдад нь амжилт үзүүлээгүй юм. Компани ч тэр чигээрээ санхүүгийн алдагдал байсан нь ил болж, өнгөрсөн жил нийт 2.1 их наяд төгрөгийн зөрчлийг Аудитын байгууллагаас УЕПГ-т шилжүүлсэн. Тэндээс хаачсан нь сураггүй л байна.
Хамгийн гол нь, “…“Тавантолгой түлш” компанийн түлшний барьцалдуулагчид асуудал нь байдаг” гэлцдэг. Голдуу Хятадаас авдаг. Ковидын үеэр “Улаанбаатар” гурилаар барьцалдуулж ч үзсэн. Ер нь асуудал ихтэй.
Мөн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2023 онд “…Нийслэлийн 500 тэрбум төгрөгийн бондоос 177 тэрбумаар нь Хятадаас коксжих нүүрс авна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран Эрчим хүчний яамнаас агаарын бохирдлыг бууруулахын тулд эл шийдвэрийг гаргасан. Нийслэлээс 177 тэрбумыг шийдвэрлэж өгвөл 115 мянган тонн хагас коксжсон бүтээгдэхүүнийг арваннэгдүгээр сар гэхэд тендерийг нь зарлаж, оруулж ирээд, үйлдвэрлэн, энэ оны арванхоёрдугаар сарын 15-наас 2024 оны нэгдүгээр сарын 31 хүртэл түлж, туршиж үзнэ” гэж байв. Түүнийг ажил хэрэг болгосон бололтой. Гэвч, туршиж авчирсан түлш нь целлоид маягийн химийн наягдал материалаар барьцалдуулсан болж таарчээ. Айлуудын зуухыг хайлуулаад баларсан байгаа юм. Одоо тэр түлшний үлдэгдэл нь “Тавантолгой түлш”-ийн агуулахад хог болоод хэвтэж байгаа аж.
Үүнээс хэцүү нэг мэдээ дуулдав. Эрх бүхий албан тушаалтнууд “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрлэлийг бүрэн зогсоож, бүх түлшийг Хятадаас авах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргажээ. Энэ шийдвэрийг сонссон “Тавантолгой түлш”-ийн удирдлагууд хэрхэхээ мэдэхгүй сууж байх юм. Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар үүнийг шийдэх мэдээлэл байна. Гэтэл Хятад руу явуулсан түлшний шинжилгээний хариу ч эцэслэн гараагүй байгаа юм. Гэхдээ энэ талаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо буюу Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын дүгнэлт хараахан гаргаагүй байгаа юм байна. Хэрэв,энэ асуудал Засгийн газраар шийдэгдвэл “Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “made in china”-г борлуулагч болно. Аль эсвэл татан буугдаж, өнгөрсөн хэдэн жилийн балаг нь булагдана гэсэн үг.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл13
Дэндүү юмаа Үнлэснийаюугүй байдлын зөлөл гэж баына уу яэрх баригч МАН гэж байна уу Засгиын газрыг огцруулая Нямбаатарыг хотын МАН ы төлөөлөгёидтэй нь хамт огцруулая Монголыг Хятадад өгч байна
МАН Монголын аль болвсролтой чадалтай улсыг хяхан хавчиж гадаад руу хөөгөөд оронд нь өөрсдийн цүнх баригч хуурамч диломтой баньд нараа өндөр албан тушаал дээр томиолдог бодлого угаасаа Бээжингээс МаН д өгсөн нууц даалгавруудын хэрэгжилт. Ийм учраас боловсролтой чадалтай инженерүүд МАН-д юм хийж өгөхөөс ой нь гутдаг.
4 аргын тоогоо ч олигтой сураагүй боловсрол муутай МАН-ын бүдүүн данжаадууд инженер улсаас маш их айж болгоомжилж тэднийг аль болохоор Монголоос хөөн зайлуулах бодлогыг 90 оноос эхлэн баримталж ирсэн.
ИНГЭХ Л БАЙСАН ЮМ ЧОЙЖИЛСҮРЭНГ ХЯТАДААС ТҮЛШ АВЬЯ ГЭХЭД НЬ ДЭМЖСЭН БОЛ 700 ГАРУЙ ИРГЭН АМЬД БАЙХГҮЙ ЮУ.ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ МӨНГӨ ИДЭХИЙН ХҮСЛЭНГЭЭС ЦААШГҮЙ
Hortoi tulsh bol neg hunii biznes.mash olon hunii amind hursen.MGLoos eer ulsad bol tulshnii bagiinhan shorond.bus tsaazluulah bsan.Nuursnii utaand UB ter chigeeree hordson.Daanch uo ch helj bolohgui.zuvhen MAN aa shuteed hordoj baih edtoi uom.
Hortoi tulsh bol neg hunii biznes.mash olon hunii amind hursen.MGLoos eer ulsad bol tulshnii bagiinhan shorond.bus tsaazluulah bsan.Nuursnii utaand UB ter chigeeree hordson.Daanch uo ch helj bolohgui.zuvhen MAN aa shuteed hordoj baih edtoi uom.
Hortoi tulsh bol neg hunii biznes.mash olon hunii amind hursen.MGLoos eer ulsad bol tulshnii bagiinhan shorond.bus tsaazluulah bsan.Nuursnii utaand UB ter chigeeree hordson.Daanch uo ch helj bolohgui.zuvhen MAN aa shuteed hordoj baih edtoi uom.
Ха ха ха ухаангүй ноёд урагшгүй албат гэдэг үг энэ фашист МАНыханд яг таарна. Авилга авах гэсэн чичэрсэн өчүүхэн бодлого нь улсаа нураадаг гэдэг нь үнэн юм даа. Хохино шүү коммунистуудаа. Хүйс тэмтрүүлэв даварч байж
Монгол 1990 оноос социализмаас феодализм руугаа буцсан.
За хужаа түлшний туршилтанд оруулж устгахаар МАН шийджээ.
Яг үнэндээ бол Фүүк Данх Нян Бао нар юун тэр дээд тоо байтугай 4 р ангийн тоо ч бодож чадахааргүй боловсролтой. Эдний дэргэд Сумьяабазар харин хаалтаа нээж хааж чадна.
Тэр лүдэн бөх чинь 4 аргын тоондоо 00 л доо
Сайжруулсан түлшний үйдвэрүүдийг бушуухан татан буулгахгүй бол МАН-ын баахан залуу дарг а нарын мөнгө идсэн, хахууль авсан нь илрэх аюултай бна шүү ! Ялангуяа МАН-ын санасандаа хүрч чадаагүй залуус нь "АН-ыханд ажил өгөөд биднийг хоосон үлдээлээ" гэсэн гомдлоор МАН -ынхаа дунд үеийхэн буюу Данхын давхрагыг ня ц дарахад бэлдээд байна шүү !!!