
Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүдийн дунд кибер аюулгүй байдлын сургалтыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас өнөөдөр /2025.05.15/зохион байгууллаа.
Монгол Улс руу чиглэсэн кибер халдлагын 70 хувь нь Засгийн газар, түүний харьяа агентлаг руу, 11 хувь нь УИХ-ын харьяа байгууллагууд руу, 14 хувь нь эрүүл мэндийн салбарын байгууллагууд руу, 1 хувь нь хууль сахиулах байгууллага руу хандсан байдаг.
2024 оны байдлаар ОХУ-аас хамгийн олон буюу 128 сая гаруй, АНУ-аас 65 сая гаруй, БНХАУ-аас 50 сая гаруй сэжигтэй хандалт манай улс руу хийгдсэн байна. Энэ нь төрийн мэдээлэл болон хүний хувийн эмзэг мэдээллийг олзлох, хулгайлах зорилтот халдлага байх магадлал өндөр гэдгийг илтгэсэн тоо баримт юм.
Кибер орчны аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг бөгөөд улс орны нийгэм, эдийн засаг, аюулгүй байдал, төрийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангаж байдаг онц чухал мэдээллийн дэд бүтцүүд кибер халдлагад өртөх бодит эрсдэл нэмэгдэж байна. Энэ бол ганц Монгол Улсад төдийгүй олон улсад тулгарч буй сорилт. Иймд Монгол Улс кибер орчны аюулгүй байдлыг хангаж, хамгаалах бодлого зохицуулалтаа шат дараатайгаар боловсруулж, цахим засаглалын багц хуулиа батлуулан хэрэгжүүлж байна. Уг хуулиудын хэрэгжилтийг хангахад холбогдох байгууллагуудын чадавх, ур чадварыг нэмэгдүүлэх, хамтран ажиллах итгэлцлийг бий болгох зорилгоор дээрх сургалтын ач холбогдол оршиж байна.
Ташрамд дурдахад, Монгол Улсын хэмжээнд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй 216 байгууллага бий. Хоёр, гуравдугаар шатлалын эрүүл мэндийн байгууллага, банк, санхүүгийн байгууллага, харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээ эрхлэгчид, хилийн боомтын хяналт, удирдлагын систем болон улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээлэл хариуцсан байгууллага, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах үйл ажиллагаа эрхлэгч зэргийг онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагад тооцдог.
Сэтгэгдэл6
Орос ,хойд Со л ийм юм их хийдэг байх
Оросоос хамгийн их халдлага хийдэг байх нь байншдээ,,,,дэлхийн хоёрдугаар дайнд хонь адуу нэхий дээл өгч байсны хариу юм болвуудаа,,,,
Аргагүй .Монгол улсын Засгийн газар дархлагдсан авлигалчин хулгайч дээрэмчин алуурчдаар дүүрсэн байгаа..
Компьютер гэж мэдэхгүй, программ гэж бүүр ойлгохгүй, мэдээллийн үнэ цэнийг үл мэдэгч нар байгаа. Засгийн газрыг холоос хянаж, хулгайг нь дарагдуулж байгаа.
Шимэгч нар их олон. Монголын коксжсон нүүрсээр хятад хямдхан төмөр үйлдвэрлэв. Тэр төмрөөрөө олон усан онгоц хийж дэлхийд зарав. Америк хятадын төмөртэй өрсөлдөөд үйлдвэр нь дампуурав. Америк усан онгоцоо хийж чадахгүй түвшинд очлоо. Дэлхийн том улсыг монголын нүүрсний ачаар хятад дарж авч байхад Монголчууд дотроо ийм байдлаар бүүр шимэгчлүүлж байна. Манай сайн нүүрс америкийг сөхрүүлж байхад түүнийг нь үймүүлж байгаа бүлэглэл яах аргагүй хятадын санааг хэрэгжүүлэгчид мөн. Монголын засгийн газар болоод төрийн байгууллагад халдаж манай байгалийн нөөцийг хулгайлах бүх боломжийг гадныхан судалсан байх. Компьютерын программ хангамж гэдэг бидний хувьд чухал дэд бүтэц мөн. Гэтэл дандаа гадаадын программ ашигладаг. Үндэсний программ ашиглах ёстой.
Л.Оюун-Эрдэнийн зөвлөх асан Л.Намуунгэрэл төсвийн мөнгөнөөс 24,9 тэрбум төгрөгөөр Оюун-Эрдэнийн үеэл дүүгээс ЛЕД дэлгэц худалдан авчээ Л.Оюун-Эрдэнийн 10 жилийн ангийн охин, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга Л.Намуунгэрэл Л.Оюун-Эрдэнийн үеэл дүү И.Болор-Эрдэнийн “Ай Ти Эс Өү” ХХК-аас 24.9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЛЕД ДЭЛГЭЦ ХУДАЛДАН АВЧ, гэрээн дээр Л.Намуунгэрэл, И.Болор-эрдэнэ хоёр гарын үсэг зуржээ Л.ОЮУН-ЭРДЭНЭ ҮЕЭЛ Б.БАТХИШИГТДЭЭ ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМЫН “ИХ ХУРАЛДАЙ” ЦОГЦОЛБОРЫН 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕРИЙГ “БЭЛЭГЛЭЖЭЭ” Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ХҮРГЭН Д.АЗЖАРГАЛ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ТӨХК-Д АЧААНЫ ВАГОН ТҮРЭЭСЭЛЭДЭГ БОЛЖЭЭ. Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ҮЕЭЛ Б.МӨНХТУЯАГИЙН НӨХӨР ЖДҮ-ИЙН 400 САЯ ТӨГРӨГӨӨ ДОЛООН ЖИЛ ТӨЛӨХГҮЙ, ТАС ГҮРИЙЖ БАЙНА