
БНСУ-ын хил дээрээс ямар ч шалтгаангүй буцсан иргэдийн төлөөлөл Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамны гадаа эсэргүүцлээ илэрхийлж, шаардлага хүргүүллээ.
Энэ үеэр иргэн н.Соёл-Эрдэнэ “Би өмнө нь 2019 онд БНСУ-д анх удаа очиж байсан. Түүнээс хойш 6 жилийн дараа буюу энэ жил нөхрийн хамт нэг сарын хугацаатай явахыг хүссэн.
Гэтэл манай нөхрийг хилээр гаргаагүй. Уг нь нөхөр бид хоёрын бүх бичиг баримт хэвийн байсан. Хэсэг хугацааны дараа хилээр гарсан намайг буцаж дуудаад хорих өрөөнд оруулсан. Надаас маш олон асуулт асуусан. Би чадахаараа хариулсан. Надад орчуулагч авах боломж олгоогүй. Бид зочид буудлын захиалгаа өгсөн. Гэтэл надаас гадна өөр долоон хүнийг хилээр гаргаагүй. Тэгээд бид ямар шалтгаанаар буцаж байгаа талаар мэдээлэл авч чадаагүй. Гаалийн мэргэжилтэн биднийг хорих өрөөнд оруулсан. Монголын найм болон гадаадын нэг иргэн хорих өрөөнд байсан. Тэр өрөөнд ямар ч орчуулагч байхгүй, хэнтэй ч ойлголцож чадахгүй 4 цаг гаруйн дараа саатуулах өрөө рүү оруулсан. Тухайн өдөр миний утсыг зөвшөөрөлгүй, гараас минь булаан авсан. Би шаардлагатай бүх мэдээллээ өгч, баримтуудаа үзүүлсэн ч сүүлдээ миний бэлэн мөнгийг тоолж, дараа нь дансыг минь шалгахыг хүссэн.
Бас бидний утсыг шалгасан. Миний утсыг шалгахдаа компьютерт холбосон. Би утсаа авах талаар удаа дараа хэлсэн боловч найзтайгаа фэйсбүүкээр харьцаж байсан чатыг хэвлээд гаргачихсан байсан.
Тэгээд "Та манай улсад ажил хийх зорилготой байна" хэмээсэн. Энэ нь миний хувийн орон зайд халдсан явдал байсан. Би үүнд уурлаж бухимдхад, дээр нь гарын үсэг зуруулахыг хүссэн цаасаа базаж нүүр лүү минь шидсэн. Тэгээд бид сандал дээр унтсан. Тэнд зүгээр л хүний өнгө үзэмжийг хардаг юм байна. Хүсвэл нэвтрүүлнэ, хүсэхгүй бол нэвтрүүлэхгүй. Өндөр настай хүмүүс, нялх хүүхэдтэй иргэдийг оруулдаггүй юм байна. Тиймээс үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Гадаад хэргийн яам болон БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ, ХЭҮК-д хандан хил дээр хүний эрх зөрчигдөж буй энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүсэж шаардлага хүргүүлж байна” гэв.
С.Сарнай
Сэтгэгдэл8
ZOWOO
МАН хамаг ажлын чадвартай улсаа Солонгос руу алдаад дууслаа гэж Солонгосуудад тэднийг буцааж бай гэж харилцан тохиролцсон байна.
ЭМЭЭ УУ ТЭНЭГЭЭ
Тийм биш юм бол МАН монгол залуучуудыг гадагш нь хөөж гаргаад оронд нь 280 мянган хятадаа оруулж ирэх Бээжингээс өгөгдсөн нууц даалгавраа биелүүлэх гэж байна уу МАН-ын өмхий хар ал аа..
том дарга нар нь хэдэн хуухнуудийн богсийг нь илээд салахгуй байна гээд гомдоллоод айгаад байгаа гэсэн.
Адилхан л бай л даа адилхан тооны иргэдийг нь буцаагаад бай тэгэхээр өөрсдөө уулзья гээд гуйгаад ирнэ заавал тэгэж улс орноо бусдын уланд байлгачихаад юу хийсэн гэж цалин авдаг юм бэ
Гааль, хилийн шалган нэвтрүүлэх хоёр чинь өөр алба шүү.
МАН-ын гахай толгойтой том хар чихтэй бүдүүн данжаадууд Батцэцэгийн хошногоны нүхэнд хуруугаа хийж үнэрлэцгээгээд байсан. Үр дүн нь хаана байна?