
Энэ оны 05 дугаар сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад "Манай бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдэж, шатны төмрөөс гавлаад явсан байна" гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн.
Алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт бага насны хүүхдийн биед хүч хэрэглэж, гар утсыг дээрэмдэж, шатны төмрөөс гавлаж үлдээсэн байж болзошгүй Э гэгч 17 настай этгээдийг олж тогтоон, "Дээрэмдэх" болон "Нэг бүрийн тусгай хэрэгсэл"-ийг ашигласан зэрэг үйлдлүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдэд танихгүй хүнтэй харилцаа үүсгэхгүй байх, дагаж явахгүй байх зэргээр сэрэмжлүүлж, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ үү.
Сэтгэгдэл5
Монголын хойч ирээдүй болсон залуучууд ажил хөдөлмөр эрхлэх хүсэлгүй бэлэнчлэх сэтгэлгээтэй болсоор байгаа нь харамсалтай.
Иймэрхүү хулгайч дээрэмчин юмнуудын нүүр царайг яах гэж нууж байдаг байнаа! Харин ч бүүр нүүр царай, овог нэр, эцэг эх, оршин суудаг хаягтай нь зарлаж олон нийтийг сэрэмжлүүлж байх ёстой баймаар.
Яах вэ дээ одоо тэгээд, хилийн чанадад очиж хулгай хийх юм уу? Эсвэл элдэв дайн дажинд сайн дураараа явах юм уу? Алдарт эхийн одон гэх мэтийн хуучин үед зүгээр л ажилчин анги бэлтгэх зорилготой байсан тэнэг арга барил одоо хүртэл тархинд шигдээстэй. Тэгсэн мөртөө хүн бүрийг хүн шиг хүн болгож хүмүүжүүлэх гэдэг ойлголт монгол айл өрхөд үнэн цөөхөн хэдэд нь л байгаа. Тэрний толин тусгал нь удирдах, хууль тогтоох байгууллагууд, ямар ч чадваргүй, мэдрэмжгүй, зорилгогүй, үндэсний ашиг сонирхол, мөрөөдөл гээч юм юу ч байхгүй. Эцсийн дүнд нь ямар ч утгагүй, ухамсрын түвшин доогуур байгаа цагт монголоор дүүрэн яг яах гэж хүн болсон нь ойлгогдохгүй залуус. Ажил хийе, чадваргүй, хичээл зүтгэл, хүнлэг өрсөлдөөн гэж юм мэдэхгүй... Тэгээд тэдэн дундаас нь 100 хүний нэг нь ямар нэг балар эртний хулгай, луйврын аргаар нийгэмд байр сууриа эзэлж авна, тэгээд л нийгмийг удирдах гэж бүр хогтой нь хольж хутгана, өнөө бусад харанхуй масс нь хүүхдээ үйлдвэрлэсээр... Яг л үхлийн тойрог. зүгээр хоолны савнууд
МАН жижиг хулгайч дээрэмчдийн нэр ус зураг хөргийг ард түмэнд ил болгохгүй байгаагаас үүдэн дээрэм хулгай маш их өргөжиж байна..Намынхаа том хулгайч нарыг бас их нууцалж төрийн нууцад хүртэл оруулдаг боллоо..
Иймэрхүү хулгайч дээрэмчин юмнуудын нүүр царайг яах гэж нууж байдаг байнаа! Харин ч бүүр нүүр царай, овог нэр, эцэг эх хаягтай нь зарлаж олон нийтийг сэрэмжлүүлж байх ёстой