
Жил гаруйхны өмнө, ногоон автобусны хэрэг илэрч улсаараа нэг “юм” болсон. Ер нь бол, ногоон автобусны хэрэг гарсан шалтгаан нь “...Тендерийг нь төрийн нууцад орууллаа” гэж олны нүд, чихнээс нуучихсан. Гэтэл төрийн нууцад оруулах эсэх дээр Тагнуулын байгууллага зөвлөмж өгдөг. Ногоон автобусны тендер дээр татгалзчихсан байдаг. Энэ нь дуулиан дэгдэх үеэр ил болсон.
Тэгвэл өнөөдөр “Сэлбэ дэд төв” төслийн талаар ноцтой гэж болохоор зүйлүүд яригдаад уналаа. Нийтдээ 830 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий тус төслийн тендер тойроод дахиад л эргэлзээ тээнэгэлзээ үүсээд эхлэв.
Тэнд уг нь 10 мянган айлын орон сууц баригдах юм байна. Эхний ээлжинд, дээр хэлсэн өртгөөр 4300 айлын орон сууцыг барихаар тендер зарлажээ. Нэгдүгээр багц нь 350 тэрбум төгрөг, хоёрдугаар багц нь 470 тэрбум төгрөгийн өртөгтэй. Гэтэл тендерийн шалгуурыг нь Монголын барилгын нэг ч компани дийлэхээргүй тавигдсан байгаа юм. Тендерийн Техникийн өгөгдлийн хүснэгтийн 18.1-т “…Санхүүгийн чадавхын шаардлага, борлуулалтын орлогын хэмжээ сүүлийн таван жилийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна. Хоёрдугаарт, түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээ батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна” гэж заажээ. Тиймээс барилгын компаниуд тус тендерт оролцохын тулд хоорондоо нэгдэж, байж болох арга замыг судалсан байгаа юм. Гэвч санхүүгийн шалгуурыг давж чадаагүй аж. Харин шалгуурыг нь давсан Хятадын 15 компани саналаа ирүүлж, оролцсон байна.
Уг нь, “…Тендерийн өртгийн 30 хувийг ажил эхлэхэд нь олгох”, “…Алданги тооцохгүй байх” зэрэг дотоодын барилгын компаниудын шүлс асгарам боломж уг тендерт байжээ.
Харин одоо Монголын барилгачдын нэгдсэн холбооныхон “…Монгол барилгачид бид Засгийн газраас зарласан “20 минутын хот”-ын анхны бүтээн байгуулалтыг өөрсдийн гараар бүтээн босгож, шинэ зууны эхэнд хөгжил цэцэглэлтийн өнгийг тодорхойлж, төрийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж Монгол барилгачдын хувьд түүхэн бахархал бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Иймд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан энэхүү тендер сонгон шалгаруулалтад анхаарал хандуулж, тухайн тендерийг судалж энэхүү тендер болон цаашид зарлагдах томоохон тендер сонгон шалгаруулалтад үндэсний компаниудаа, Монгол барилгачдаа ажилтай, орлоготой байлгах тал дээр анхаарч ажиллах шаардлага хүргүүлж байна” гэлээ.
Яг үнэндээ, манай нийслэлийнхэн “...Монголын барилгын компаниуд метро барихад оролцохгүй шүү” гэвэл дотоодын компаниуд толгой дохиод л буцна. Тэгж ч хэлж байна лээ.
Гэтэл, Монголын барилгын компаниуд 9-12 орон сууцыг бол стандарт хангаад барьчих хэмжээний туршлага хангалттай суусан шүү дээ. Барилгачдаас гадна, өөр бусад эх сурвалжууд дотоодын компаниуд барьчих орон сууцыг гадныхан барих нь олон үр дагавартай. Барилгачдаас нь эхлээд л хэдэн зуу, бараг мянгаараа орж ирнэ. Ер нь бол, “…Үндэсний аюулгүй байдал талаасаа Тагнуулын байгууллага энэ “Сэлбэ дэд төв”-ийн тендер, бусад үйл ажиллагааг анхаарах хэрэгтэй” гэж байна. Ногоон автобус яалаа даа?!
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл16
zasss ...pizdanuudaaa ajilaa hiek chDAHUI BJ INGEJ HUTSAHAA BOLCHIH TEH UU
Хужаа нар гаднаасаа гоё барьдаг ч дотроо арматур дутуу цутгадаг, тоосгыг шаваргүй өрөөд тавьдаг, балкон нь арматургүй гм эрсдэлтэй хийгээд нутаг цусан хойно хариуцлага тооцож чадахгүй гэдэг. Тэгээд ийм орон сууцанд амьдраад үз л дээ.
Олон юм ярьж шалчигнаад байлгүй хурдан бариул. Одоо энэ хэсэг газар нь нил шороо пургиж, хог бужигнасан газар боллоо.
Тендерийн шаардлага хангаж чадаагүй бол өөрсдөдөө ДҮГНЭЛТ хийх цаг чинь болжээ гэсэн үг.
Бариулаад аваа цаад асуудалаа өөрсдөө шийдэх эрх бидэнд байгаа л байх ,хэрэгтэй ,манайхан хулгайч,худалчаараа хэсэг хийж байгаад мөнгө нэхээд хэвтээд хөрөнгөө царцаагаад хаянаа ....
Цавчаа хийх найдвартай арга бол тендерт гадны компани ялуулах. Ялсан Хятад компани нь туслан гүйцэтгэчээр монгол компани ажлуулна. Цалин маш бага. Ийм л байдаг.
Хотын дарга нар олон ниытиын зүгээс ч засгаас ч ямар ч хяналтгүй лураараа лургиж байгаа Нямбаатар хотын хүниыг цөөлөхиын оронд хчталын барилгынхантай нийлж улам бүр шавааралдужлж байна Мөнгөө нь Хчтадаас гарч байгаа учраас тэрийг аьахын тжлд хотын ирээдүй үндэсний барилгын салбараа золиосолж баына Дэд бүтцийг нь улс даагаад гэр хорооллыг хаус хороолол болгоход зардам хамаагүй бага орно Хотын иенежмент болохгүй байнаа Батүүлийн багийг өөрийн эрхгүй санагалзаж байна шүү
Батүүл алтанхуяг хоёр сайн ажилласан. Гэхдээ тэд чинь одоо хөгшин тэтгэврийн өвөө нар болсон. Шинэ залууд тэдэнтэй энэ зэрэгцэх боловсрол чадвар алга. Явган зарга шүүхээс өөр юу ч чадахгүй. Тиймээс хятадуудаар хийлгэсэн нь дээр. Ойрын ирээдүйд батүүл алтан хуяг шиг чадалтай удирдагчид төрөхгүй л болов уу. Ман нам чинь цүнх ямар ч чадвар боловсролгүй болхидуу цүнх баригчдаар дуурсэн. Ман намд алтан хуяг батүүл шиг чадалтай хүмүүс байх боломжгүй. Түүнийгээ ч оюун эрдэнэ нямбактер нар сайн мэддэг учираас чадвартай мундаг хятадуудаар удирдуулаад бүтээн байгуулалтаа хийе ээ гээд байгааг ойлгооч ээ. Ер нь мэдлэггүй сайхан сэтгэл тэнэгийн төрсөн дүү гэдэг дээ. Чадалтай хятадаараа бариул
Орон сууцны м2-ийн үнэ 4,5-5,6 сая болоод байгаа. Энд 10 мянган сууц бариад энэ үнийг 2 дахин бууруулж чадвал ард түмэн хожино. Тэгээд айлууд газраа сууцаар солих ажлыг цаашид үргэлжлүүлж байж л ад үзэгдээд байгаа гэр хороололын 200 мянган өрхөө сууцанд оруулна. Энэ талаас бодохоор зөв ч юм шиг.
Mongol kompaniud demii
SEKSEER VANXANDI80955877
Хятадуудаар бариулсан дээрээ ,монголчууд нь идэхээ бодоод нугалаа гаргаад чалчаад хоног хугацаа удаан архидалт ,аваа өгөө гээд ажил явахгүй ,хугацаа алдана
Яг үнэндээ бол Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын дарга биш Хятадын Улаанбаатар болгох гээд байгаа юм уу бүү мэд.Монгол улсынхаа ихэнх валютыг Хятад руу гаргаж байгаа хотын удирдлагууд юу боддог юм бол.Эсвэл авилга гээч зүйлээр амаа үдүүлсэн үү
Дарханы замын араас орно .ХКН д дагаар орсон Хүрэлсүх Оюунэрдэнэ Нямбаатрууд
Дарханы замын араас орно .ХКН д дагаар орсон Хүрэлсүх Оюунэрдэнэ Нямбаатрууд
Дарханы замын араас орно .ХКН д дагаар орсон Хүрэлсүх Оюунэрдэнэ Нямбаатрууд